Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00719

 

2025 05 27 317/ШШ2025/00719

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,

Нэхэмжлэгч: ***ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:

Далай овогт Цэнджавын ***,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,073,603 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Ц.***тэй байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 11-ний 7103897751 тоот зээлийн гэрээний төлбөр 573,560 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны 7104854692 тоот зээлийн гэрээний төлбөр 954,352 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны 7104092380 тоот зээлийн гэрээний төлбөр 537,191 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг буюу нийт 2,073,603 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч Ц.*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.*** нь ***ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 2,073,603 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 2,073,603 төгрөгийг 4 хуваан 2025 оны 06 дугаар сарын 25-нд 518400 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 518,400 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 518,400 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 518,400 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь хариуцагч Ц.***т холбогдуулан гэрээний үүрэгт 2,073,603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч Ц.*** нь нэхэмжлэлийн шаардлага 2,073,603 төгрөгийг 4 хуваан 2025 оны 06 дугаар сарын 25-нд 518400 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 518,400 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 518,400 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 518,400 төгрөгийг тус тус ***ББСБ ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.*** нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Далай овогт Цэнджавын *** нь нэхэмжлэлийн 2,073,603 төгрөгийг 4 хуваан 2025 оны 06 дугаар сарын 25-нд 518400 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 518,400 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 518,400 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 518,400 төгрөгийг тус тус ***ББСБ ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ББСБ ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,127.65 төгрөгийн тал хувь 24,063.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,063.8 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 24,063.8 төгрөгийг хариуцагч Далай овогт Цэнджавын ***тус тус гаргуулж нэхэмжлэгч ***ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН