| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0041/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/99 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч /хохирогч/ С., шүүгдэгч /хохирогч/ Б., түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, шинжээч Д.Тогтох, Б.Цэндхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч овогт гийн , ******* овогт *******ын нарт холбогдох эрүүгийн 173600000000******* дугаартай, 178/018/0041/Э/ индекстэй 018 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс захчин, дээд боловсролтой, нийгмийн халамжийн мэргэжилтэн мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух хаягтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогтой *******ын
Монгол Улсын иргэн, оны 05 дугаар сарын 0-ны өдөр Говь-******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх,дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Элсэн ХХКомпаний захирал ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн айлын дугаар орцны тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, ПЛ7305015 дугаарын регистртэй, овгийн н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С. нь 017 оны 1 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт Б.тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б. нь 017 оны 1 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт С.тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
С. нь 017 оны 1 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс” шатахуун түгээх станцаас шатахуун авч үйлчлүүлэн, төв байранд нь орж НӨТ- ийн баримтаа авах талаар ярьж байтал араас “юу болоод байгаа юм“ гэх дуу гарах үед С. эргэж харахад түүний ард тухайн шатахуун түгээх станцын түгээгч Т.ын нөхөр болох Б. зогсож байсныг хараад “Энэ хоёр хулгайч энд ажилд орсон юм уу” гэж хэлсний улмаас Б. С. нар нь маргалдаж, тэрээр С. нь Б.г колонкийн байрнаас гаръя гэснээр гадагш гарсан. С., Б. нарыг зодолдож байх үед нь гэрч М.Отгонбаяр, Х.Баярчимэг нар салгасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтаар тогтоогдож байна.
Үүнд:
Мөрдөн шалгах ажилланаад гэрч Х.Баярчимэгийн өгсөн... 017 оны 1 сарын 16-ны орой 0 цагийн орчимд нөхөр М.Отгонбаярыг Чандмань сум руу явуулах гээд Тэс колонк дээр машинд суулгах гэж очсон. Чандмань сумруу явах машин нь бензинээ аваад би нөхөртэйгээ дотор нь сууж байхад С. нь колонк дээр бензин авахаар ирсэн. С. нь бид хоёрт хандаж би НӨТ-ийн баримтаа аваад ирье гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа “Отгоо” гээд хүн орилох шиг болсон. Тэгээд би чамайг дуудаад хашгираад байна гэж хэлээд машинаас буусан. Би нөхөртэйгээ колонкийн ар талруу яваад очиход С.ыг Б. гэх залуу өвдөгөөрөө өвдөглөөд газар унагаагаад гараараа боож байсан. Тэгээд С. нь “энэ хүнийг надаас салгаад цагдаа дуудаадхаач” гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ хамт очиж Б.ы гараас барьж, харин манай нөхөр М.Отгонбаяр нь С. ыг салгахын тулд иргэн Б.г тэвэрч арагш нь татсан. Би Б.ы өмсөж байсан куртикний малгайнаас татсан. Б. нь С.ыг гараараа боосон байдалтай, газраас босож ирээд, С.ын гэдэс рүү хөлөөрөө өшиглөөд байсан. С. нь цагдаа дууд гэж хэлээд Б.аас айсан байдалтай тойрч гүйгээд байсан. Тэр үед Б. нь С.т хандан “чи эртнээс их дургүй хүргээд байгаа гэж хэлээд чамайг ална пизда минь“ гэж хэлээд зодох гээд хөөгөөд байсан. Манай нөхөр тэр хоёрыг боль гээд дундуур нь орох үед Б. нь газраас чулуу аваад манай нөхрийг цохих гээд дайрахаар нь би Б.ыг “ чи манай нөхрийг цохивол би чамайг цохино “ гээд газраас чулуу автал колонкийн түгээгч бололтой хоёр залуу Б.ыг барьж авсан. Тэгтэл Б. нь С.ыг “би чамайг ална“ гээд хашгираад байсан. Б. нь хоёр түгээгчийн дундуур гарч ирээд С.ын бөгс рүү хэд хэдэн удаа өшиглөөд авсан. С. нь Б. миний утсыг авсан гээд түүний карманаас гар утсаа авсан. Тухайн үед болсон явдлыг колонкийн хоёр түгээгч болон Б.ы эхнэр нь хараад зогсож байсан. Намайг харж байхад С. нь Б.г цохиж зодоогүй. Б. нь С.ын хоолойг багалзуурдсан байсан... гэх мэдүүлэг / хх-н *******-4 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Отгонбаярын өгсөн ... 017 оны 1 сарын 16-ны орой Говь-******* аймгийн морьт сум руу буяны ажлаар явах гээд С.ын хамт Тэс колонк дээр очсон. С. нь ачаа ачсан машин дагуулж өөрийн машиндаа шатахуун аваад НӨТ-ийн баримтаа авна гээд төв байрлуу орсон. Тэр хооронд би эхнэрийнхээ хамт машин дотор авч явах юмнуудаа янзлаад байж байсан. Манай эхнэр Х.Баярчимэг “колонкийн ар талд хүн орилоод байна” гэхээр нь бид хоёр буугаад яваад очтол С. нь “Отгоо энд хүн намайг аллаа” гэхээр нь яваад очтол харанхуйд С.ыг Б. нь дороо оруулаад өвдөглөөд хананд шахсан байдалтай байсан. С.ыг цамцаар нь ороож боож байсан. Би Б.ы гарнаас нь бариад “чи хүн аллаа шүү дээ” гээд салгасан. Юу болсон талаар асуухад Б. нь “миний утсыг булаагаад авчихлаа” гэхээр нь утсыг нь яасан бэ гэхэд машин дээр шидсэн гэж Б. хэлсэн. Тэгээд зогсож байгаад С. нь Б.ы кармаанаас гар утсаа авсан. Тэр үед Б. нь колонкийн хүмүүсийг дуудаж орилоод колонкийн ажилтан бололтой хоёр залуу, Б.ы эхнэр нь бололтой нэг эмэгтэй гарч ирсэн. Б. нь чулуу аваад шидэх гэхээр нь эхнэр нь болиулсан. С. луу чулуу аваад шидэх гэхээр нь би тэврээд авсан. Тэгээд би чулууг нь хаяулаад салцгаагаад бид нар машиндаа суугаад явсан. Тухайн үед харанхуй газарт ирэхэд Б. нь С.ыг газарт унагаагаад хоолойг нь боосон байдалтай байсан. Намайг харж байхад С. нь Б.г цохисон асуудал байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 8-9 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Баттүвшингийн өгсөн... Би 017 оны 1 сарын 16-ны өдөр ажлын газар дээр орой 0 цагийн орчим байж байхад гадна хүмүүс гүйлдээд байхаар нь очсон чинь хоёр хүн дээр доороо орчихсон байсан. . Би тэгэхээр нь салгасан. Тэгэхэд С., Б. хоёр байсан ба хажууд нь нэг залуу байсан. Тухайн үед С. нь доор нь байсан. Б. дээр нь байсан. Салгасны дараа С. нь газраас чулуу авахаар нь би чулууг нь авч хаяад С.ыг холдуулаад түгээгүүрийн хажууд аваачсан. Удалгүй цагдаа нар ирээд би явсан. Би хэн нь хэнийгээ цохисныг хараагүй. Биед нь ил харагдах шарх сорви байгаагүй, ямарч байсан ноцолдсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Пүрэвжавын өгсөн... 017 оны 1 сарын 16-ны орой би түгээгчийн ажил хийж байсан. Манай эрхлэгч Т. нь нөхөртэйгээ хамт ирээд ачаа хүлээж аваад орлого аваад байж байхад орой 0 цагийн орчимд би түгээгүүр дээр шатахуун олгож байтал манай хажуу талын түгээгч “колонкийн ард хүмүүс дуугараад байна юу болоод байна” гээд бид хоёр хамт тийшээ очиход С. хажууд нь нэг залуу, Б. гурав хоорондоо зодолдож байсан. Бид хоёр очоод дундуур нь орж салгасан. Тэгээд тарцгаасан. Яг хэн нь хэнийгээ цохисоныг хараагүй. Ямар ч байсан хоорондоо зодолдоод барьцалдсан байсныг би салгасан. Миний хажууд хамт ажиллаж байсан түгээгч Ж.Баттүвшин байсан. Ямарч байсан зодолдсон байсан. Биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. С., Б. хоёрын хажууд байсан залуу зодоонд оролцсон эсэхийг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.ын өгсөн... С. нь орой 0 цагийн үед клонкоос бензин аваад НӨТ-ийн баримт авах гэж манай клонкийн төв байранд орж ирсэн. Тэгээд намайг харснаа “нөгөө хулгайч луйварчин хүүхэн байна шүү дээ, чи энд ажилд орсон юм уу “ гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа манай нөхөр Б. нь гаднаас орж ирээд олон үгтэй юм бэ гэхэд С. нь манай нөхөр Б.ыг гарч уулзъя гээд дагуулаад гадагш гарсан. Тэр хооронд хотоос ирсэн жолоочтой ачааны тооцоо хийж байтал манай түгээгч Ц.Пүрэвжав “гадна хүмүүс хоорондоо хэрүүл маргаан хийгээд байх шиг байна “ гэхээр нь гарсан. Байрнаас гараад байрны ар тал руу явж очтол манай нөхөр Б.ыг хүмүүс нийлээд зодож байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бид 016 онд С.ын байранд байр худалдаж аваад 5 сар амьдраад 1500000 төгрөг өгтөл 500000 төгрөг өг гээд авахгүй байхаар шүүхээр явж асуудлаа шийдүүлсэн ... /хх-ийн 1- дугаар хуудас/ гэх гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б. нь шүүгдэгч С.тай 017 оны 1 сарын 16- ны өдөр маргалдаж түүнийг газар унагаж, хоолойг боож, хана руу шахах үед С.ын биед тархи доргилт, хүзүүний баруун хэсэгт 1.х 0.3 см, баруун эгэмний зүүн хэсэгт 0.4х0.3 см зулгаралт сорвинууд гэх гэмтлийг учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.ын хохирогчоор өгсөн... Би гэмт хэргийн шинжтэй дүгнэлт гаргуулахаар эмчид үзүүлээгүй. Тухайн үйл явдал болохоос 4 сарын өмнө зүрхний хагалгаанд орсон байсан тул эмчид үзүүлэх шаардлагын улмаас хэрэг учрал болсноос хойш 4 хоногийн дараа Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Миний тархи доргисон байсан. Мөн Ховд аймаг руу буцаж явж байгаад замдаа Баянхонгор аймагт толгойгоо бариулсан. Ховд аймагт ирээд эмчид үзүүлж, толгойн рентген зураг авахуулахад тархи доргисон гэх дүгнэлт гарсан. Хэргийн хувьд Б. болон түүний эхнэрт хандаж” ийм луйварчид энд ажиллахгүй шүү “ гэж хэлснээс үүдэн маргаа н гарсан. Би угаасаа буруу зөрүү зүйлийн дэргэдүүр дуугүй өнгөрч чаддаггүй хүн. Б.ы хувьд тухайн газрын хаана камер байдаг, харанхуй хэсгийг мэдэж байсан. Намайг камерийн эсрэг тал руу чирээд цохих үед цагдаа дуудах гээд утсаа гаргахад булааж аваад кармандаа хийсэн. Б.аас мултарч гараад хашгирахад шатахуун авч байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж салгасан. Тухайн үед Батсайхан гэдэг байцаагч ирээд ямар байдалтай байсан талаар зураг авсан. Би Ховд аймагт ирээд толгой өвдөж байгаа талаараа хэлсэн. Би Б.ыг зодох ямарч боломж байгаагүй. Харин түлхэх болон заамдах үйлдэл хийсэн. Миний толгой тухайн үед өвдөж байсан боловч даралт ихсэж байна гээд эм уугаад явж байсан. Хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баярчимэгийн өгсөн... С. НӨТ-ийн баримтаа авахаар колонкийн төв байрлуу орсны дараа “Отгоо” гэж хэлээд хүн орилох шиг болохоор нь би өөрийн нөхөр М.Отгонбаярт хандан чамайг С. дуудаад хашгираад байх шиг байна гэж хэлсэн. Нөхрийн хамт тухайн колонкийн хажууд очоод колонкын ар талын харанхуй газар луу хартал С.ыг Б. гэх залуу “ өвдгөөрөө өвдөглөөд газар унагаад гараараа боож байсан. С. нь надаас энэ хүнийг салгаад цагдаа дуудаадхаач гэж хэлэхээр нь би нөхрийн хамт очиж, Б.ы гараас барьж, манай нөхөр Б.ыг тэвэрч арагш нь татсан. Би куртикнийх нь малгайнаас татсан...гэх мэдүүлэг, гэрч М.Отгонбаярын өгсөн... Манай эхнэр Х.Баярчимэг колонкийн ар талд хүн орилоод байна гэхээр нь эхнэрийн хамт колонкийн ар талд явж очтол С. нь “ Отгоо энд намайг хүн алах “ гэж байна гэхээр нь тухайн дууд гарсан колонкийн ар талаар тойроод хартал Б. нь газар С.ыг доороо оруулаад баруун хөлийнхөө өвдгөөр өвдөглөж, С.ыг хананд шахаж дарсан байдалтай цамцаар нь ороож боосон байсан. Би тэр хоёр дээр очоод Б.ы гарнаас нь барьж аваад “ чи наад хүнээ аллаа шүү дээ “ гээд С.ыг салгасан. С. нь миний гар утсыг Б. булаагаад авчихлаа гээд карманаас нь утсаа авч байсан. Тэгтэл Б. нь колонкийн хүмүүсийг дуудаад тухайн колонкийн ажилтан бололтой хоёр хүн, Б.гийн эхнэр бололтой нэг эмэгтэй хүмүүс гарч ирсэн. Б.ы эхнэр нь бололтой хүн түүний араас барьж аваад гарт байсан чулууг хаяулж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Пүрэвжавын ... С.ын хажууд нэг залуу гурав зодолдож байсан. Бид хоёр очоод салгасан... гэх мэдүүлэг, гэрч Ж.Баттүвшингийн ... Хүмүүс гүйлдээд байхаар нь явж очиход хоёр хүн дээр доороо орчихсон байсан. С., Б. нар байсан ба хажууд нь нэг залуу байсан. Тухайн үед С. нь доор нь байсан. Б. дээр нь байсан. Хэн хэн нь хэнийгээ цохиж байхыг хараагүй, дээр доороо орчихсон байсан... гэх мэдүүлэгүүд болон хэргийн 37 дугаар тал дахь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 018 оны 01 сарын - ны өдрийн 9 дугаартай шинжээчийн... С.ын биед гэмтэл учирсан байна. С.ын биед тархи доргилт, хүзүүний баруун хэсэгт 1.х0.3 см, баруун эгэмний зүүн хэсэгт 0.4х0.3 см зулгаралтын сорвинууд гэмтэл тогтоогдлоо. С.ын биед учирсан гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, С.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой, С.ын биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 0******* оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам “ – ын .4.-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр/ 5-10 хувь/ тогтонги алдагдсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна С.ын биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5-10 хувь нөлөөлнө ... гэх дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд ... хэсгийн байцаагч Б.Батсайханаас ширхэг CD хураан авч үзэхэд ... хүмүүсийн дуу хоолой гарахгүй, колонкийн камерт бичигдсэн 10 минут 5 секунтын бичлэгээс секунтын бичилэгийг хуулбарлан авсан байх ба С., Б. анх маргалдаж гадагш гарсан болон гадна хэсэгт , ыг хөөж байгаа бичлэг тус тус бичигдсэн байв... гэх эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан CD, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч .... Д.Тогтохын өгсөн... Миний бие 018 оны 01 сарын 19-ний өдөр С.ыг үзэхэд тархи доргилтын шинжүүд байсан. Картан дээрхи бичвэрийг үзэхэд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ЭМТ- ийн сэргээн засах кабинетээр үзлэг хийлгэсэн 018 оны 01 сарын - ны өдрийн толгойн рентген зургийг үзэж бичлэг хийсэн хариу зэргийг харгалзан тархи доргилт, хүзүүний баруун хэсэгт 1.х0.3 см, баруун эгэмний зүүн дээд хэсэгт 0.4 х 0.3 см зулгаралт сорвинууд байсан тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлтийг гаргасан. Тухайн тархи доргилт гэх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Баярчимэг, М.Отгонбаяр, Ц,Пүрэвжав, Ж. Баттүвшин нарын өгсөн мэдүүлэгт агуулгын хувьд зөрүү байхгүй, гэрч нар нь Б. нь С.ыг газар унагаж, хананд шахсан байдалтай, түүний дээр гарч өвдөглөж, хоолойг боосон байдалтай байсан талаар мэдүүлсэн ба хохирогч С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул тухайн мэдүүлэгүүд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.ы үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх үйлдэлд үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Мөн шүүгдэгч С. нь 017 оны 1 сарын 16-ны орой Б.тай маргалдах явцдаа түүний эрүүл мэндэд ... зүүн нүдний алимны арын зайнд d = 0.8 хэмжээтэй агууламж, зүүн нүдний дээд зовхинд х1 см цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь... мөрдөн шалгах ажиллагаанд Б.ы хохирогчоор өгсөн... манай эхнэрийн ажлын байрны ар талын харанхуй газар надтай уулзах гэж гараад шууд миний нүүр лүү С. гараараа цохисон ... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.ын өгсөн... Бид хоёр маргалдаж, намайг газар дарсан байх үед Б.ыг урдаас нь өөрөөсөө холдуулах гэж гараараа түлхсэн. Тэр үед нүдэнд нь цохигдсон байж болзошгүй ... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Цэндхүүгийн өгсөн...Миний бие 017 оны 1 сарын 19-ний өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хохирогч Б.ы биед үзлэг хийж, амбулаторын карт, нүдний ухархайн томографын шинжилгээ, мэс заслын эмчийн үзлэг зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Хохирогчийг үзэхэд зүүн нүдний дээд зовхинд .1 см хэмжээтэй, зах ирмэгээрээ шар, ногоон туяа татсан, хөх өнгийн цус хуралттай байсан. Мөн нүдний ухархайн томографын шинжилгээгээр зүүн талын нүдний алимны арын хэсэгт 0.8 диаметрийн хэмжээтэй, нм нягттай гиперденееивний агууламжтай байсан гэх КТГ-ийн шинжилгээний хариунд үндэслэн дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 018 оны 01 сарын 03-ны өдрийн 06 дугаартай ... Б.ы биед гэмтэл учирсан байна. Б.гийн биед зүүн нүдний алимны арын зайнд d = 0.8 хэмжээтэй агууламж, зүүн нүдний дээд зовхинд х1 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.ы биед учирсан дээрхи гэмтэл нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.ы биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Б.ы биед учирсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 0******* оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д ... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх- ийн 41 дугаар хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.ын үйлдсэн “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан “ гэх үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. нь хохирогч С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй, С. нь гэмт хэрэг үйлдэгдснээс хойш сарын дараа гэмтлийн зэрэг тогтоолгосон нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч... мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баярчимэг, М.Отгонбаяр, Ж.Баттүвшин нарын өгсөн... Б. нь С.ыг газар унагаж, хананд шахсан байдалтай, түүний дээр гарч өвдөглөж, хоолойг боосон байдалтай байсан ... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.ын өгсөн ... Тухайн үед мэс заслын эмч Ганхуягт гэрээрээ үзүүлсэн. Би тухайн үйл явдал болохоос 4 сарын өмнө зрхний хагалгаанд орсон байсан дахин эмчид үзүүлэх шаардлагатай байсан тул Тайван улсын эмч нарт үзүүлэхээр хотод гэмтлийн эмнэлэгт Содбилэг гэх эмчид үзүүлсэн. Тухайн эмчид 017 оны 1 сарын 0-ны өдөр үзүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явж байтал толгой өвдөж, замдаа бариачид бариулаад Ховд аймагт ирсэн. Ховд аймагт ирээд эмчид үзүүлж тархины зураг авахуулсан. Гэтэл тархи доргисон байна гэх дүгнэлт гарсан. Урьд миний толгой өвдөж байгаагүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Д.Тогтохын өгсөн... Миний бие 018 оны 01 сарын 19- ний өдөр С.ыг үзэхэд тархи доргилтын шинжүүд байсан. Картан дээрхи бичвэрийг үзэхэд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ЭМТ-ийн сэргээн засах кабинетээр үзлэг хийлгэсэн, 018 оны 01 сарын -ны өдрийн толгойн рентген зургийг үзэж бичлэг хийсэн хариу зэргийг харгалзан тархи доргилт, хүзүүний баруун хэсэгт 1.х0.3 см, баруун эгэмний зүүн дээд хэсэгт 0.4 х 0.3 см зулгаралт сорвинууд байсан тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлтийг гаргасан. Тухайн тархи доргилт гэх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэгээр тус тус няцаагдаж байгаа болно.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С., Б. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С., Б. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-85, 86 / нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн -т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Шүүгдэгч С., Б. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD- ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалахыг тус тус дурдаж, шүүгдэгч С.ын эзэмшлийн 3 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн 018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 5/18 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.ы эзэмшлийн 3 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн 018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 5/1 дугаартай прокурорын тогтоолыг тус тус торгуулийн ял биелэгдэх хүртэл, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн , ******* овогт *******ын нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 4-т зааснаар шүүгдэгч С., Б. нарт оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд тус тус төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD- ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч С.ын эзэмшлийн 3 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн прокурорын 018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 5/18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгч Б.ы эзэмшлийн 3 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн прокурорын 018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 5/1 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг тус тус торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С., Б. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, , 38. дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА