2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09665

 

2025               11                19                                              192/ШШ2025/09665                                  

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, ** * тоотод байрлах Л ББСБ ХК /РД:5*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Л-ын Б /РД:ГП********2/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 46,061,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л овогтой Б нь Л ББСБ ХК-ийн MN аппликейшнийг ашиглаж 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Flexi зээлийн шугам нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч Л.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 20 удаагийн хүсэлтээр 97,136,826 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд: 1. 2023 оны 04 сарын 27-ний өдөр 856,826 төгрөг; 2. 2023 оны 04 сарын 30-ны өдөр 43,540,000 төгрөг; 3. 2023 оны 05 сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг; 4. 2023 оны 06 сарын 15-ны өдөр 1,120,000 төгрөг; 5. 2023 оны 07 сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг; 6. 2024 оны 04 сарын 24-ний өдөр 790,000 төгрөг; 7. 2024 оны 05 сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг; 8. 2024 оны 06 сарын 15-ны өдөр 880,000 төгрөг; 9. 2024 оны 07 сарын 16-ны өдөр 910,000 төгрөг; 10. 2024 оны 08 сарын 16-ны өдөр 880,000 төгрөг; 11. 2024 оны 09 сарын 17-ны өдөр 870,000 төгрөг; 12. 2024 оны 10 сарын 01-ний өдөр 2,800,000 төгрөг; 13. 2024 оны 10 сарын 07-ны өдөр 50,000 төгрөг; 14. 2024 оны 10 сарын 16-ны өдөр 1,050,000 төгрөг; 15. 2024 оны 11 сарын 15-ны өдөр 1,650,000 төгрөг; 16. 2024 оны 11 сарын 15-ны өдөр 950,000 төгрөг; 17. 2024 оны 11 сарын 17-ны өдөр 1,050,000 төгрөг; 18. 2024 оны 12 сарын 18-ны өдөр 1,040,000 төгрөг; 19. 2025 оны 01 сарын 17-ны өдөр 1,030,000 төгрөг; 20. 2025 оны 02 сарын 13-ны өдөр 33,660,000 төгрөгийг тус тус авсан байна. Зээлдэгч нь 2025 оны 09-р сарын 24-ний өдрийн байдлаар Flexi зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 56,054,713 төгрөг, зээлийн хүү 37,145,287 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 3.7.1-т Зээлдэгч авсан зээлээ эргэн төлөх хуваарът заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарът заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө , 3.7.5-д Зээлдүүлэгч нъ зээлийн төлбөрийг хуу, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана , 5.2.1 -т Зээлдэгч нь Зээлжих шугам, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ Аишглаж буй зээлийн нөхцөл , эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. 2025 оны 09-р сарын 24-ний өдрийн байдлаар Flexi зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 41,082,113 төгрөг, зээлийн хүү 4,916,919.60 төгрөг, нийт 45,999,032.60 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд хариуцагч Л овогтой Б-тай байгуулсан Flexi зээлийн шугам нээх гэрээний үүрэгт 45,999,032.60 төгрөг, нотариатын зардалд 62,000 төгрөг, нийт 46,061,033 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Л МН ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Л.Б-д холбогдох 46,061,032.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 36 сарын хугацаанд доорх графикийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд: 1. 2025.12.15-2028.10.15-ны хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,280,000 төгрөг төлөхөөр, 2. 2028.11.15-ны өдөр үлдэх 1,261,032.60 төгрөгийг төлнө. Л ББСБ-ийн Хаан банкны 6********5 тоот дансанд төлнө.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л ББСБ ХК нь Л.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,061,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлага болох 46,061,033 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2028 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 1,280,000 төгрөгийг, 2028 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,261,032.60 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлага болох 46,061,033 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2028 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 1,280,000 төгрөгийг, 2028 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,261,032.60 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,255 төгрөгийн 194,127.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 194,127.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 194,127.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л ББСБ ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЧИМЭГ