Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/019

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Хохирогч ******* / цахим/

Хохирогч *******,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, хянан шийдвэрлэсэн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2334002950418 дугаар хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............... оршин суух хаягтай, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жил хойшлуулсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил 1 сар хорих ялаах тогтоосон,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сар хорих ял,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, ******* овгийн *******ын *******, /РД:/,

Шүүгдэгч ******* нь фейсбүүк цахим орчинд 20 тонны контейнер зарна гэх агуулга бүхий зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдож:

1.- хохирогч *******аас 2023 оны 03 дугаар сард хуурч, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилан, хохирогч *******аас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 3,700,000 төгрөгийг ................ тоотод шилжүүлэн авсан,

Фейсбүүк цахим орчинд “контейнер зарна” гэсэн хуурамч зар байршуулан 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зарын дагуу холбогдсон.

2.-хохирогч д “контейнер 3,800,000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар ч бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3,800,000 төгрөг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

3.2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр интернэт, цахим орчинд байрлах “ ”, “” нэртэй фейсбүүк хаягаар “20 тонн хэмжээтэй контейнер зарна, утас:” гэх хуурамч мэдээлэл бүхий зарлал байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч т “3,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдлийг нь очиж үзээд өгч болно” гэж худал хэлж “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар 3,000,000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилан авсан,

4.2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч гээс 4 удаагийн гүйлгээгээр 30,000,000 төгрөгийг “Хаан” банкны тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

5.2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд О.Тглдр гэх нэрээр “Контейнер чингэлэг зарна” гэсэн хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ................ тоотод байхад нь хохирогч аас өөрийн “Хаан” банкны тоот данс руу 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6.2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Фейсбүүкт” О.Тглдр гэх нэрээр “20 тонны контейнер зарна” гэсэн хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч гээс өөрийн “Хаан” банкны тоот дансаар 3,700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7.Фейсбүүк цахим орчинд “О.Тглдр” гэсэн нэрээр “хуучин 20 тн зарна 3 саяд аваад яв, цоорхой эвдэрхий юм бол байхгүй ” гэж хуурамч зар байршуулан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зарын дагуу утсаар холбогдсон т контейнер зарна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикт байхдаа Хаан банкны тоот данснаас шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дугаарын дансаар хүлээн авч залилсан,

8.Фейсбүүк цахим орчинд ******* гэх нэрээр “чингэлэг зарна” гэх хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн гаас 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Хаан” банкны тоот дансаар 6,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9.Фейсбүүк хаяг дээрээ “контейнер зарна” гэх зар нийтэлж, иргэн той дугаарын утсаар холбогдож хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Хаан” банкны тоот дансаар дамжуулан 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

10. Цахим буюу фейсбүүк орчинд “40 тонн контейнер зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн *******т контейнер зарахаар тохирч, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2024 оны 01 дүгээр зарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг дансаар авч залилсан,

11.2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 09 цаг 55 минутын орчим цахим орчин ашиглан “******* О.Г” гэх фейсбүүк хаягт “40 тонны контейнер зарна” гэсэн зар байршуулж, иргэн *******ыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дугаарын дансаар 3,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч *******  овогт *******ын *******ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж,зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******ын *******ийг таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгүүлсэн  1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг зургаан жил арван тав / 06 жил 15 хоног / хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан жил арван тав / 06 жил 15 хоног / хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун тавин гурав / 153 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 1. Гурван сая долоон зуун мян / 3.700.000 / төгрөг гаргуулж хохирогч *******т,

2. Гурван сая найман зуун мян / 3.800.000 / төгрөг гаргуулж хохирогч д,

3. Гурван сая / 3.000.000 / төгрөг гаргуулж хохирогч т,

4. Гучин сая / 30.000.000 / төгрөг гаргуулж хохирогч д,

5. Зургаан зуун мян / 600.000 / төгрөг гаргуулж хохирогч д,  6. Гурван сая долоон мян / 3.700.000 / төгрөг гаргуулж хохирогч д,

7. Гурван сая / 3.000.000 / төгрөг гаргуулж хохирогч т,

8. Зургаан сая хоёр зуун мян / 6.200.000 /  төгрөг гаргуулж хохирогч д,

9. Зургаан сая / 6.000.000 / төгрөг гаргуулж хохирогч д,

10. Гурван сая / 3.000.000 / төгрөг гаргуулж хохирогч *******т,

11. Гурван сая /  3.000.000 / төгрөг гаргуулж хохирогч ******* нарт нийт жаран зургаан сая / 66.000.000/ төгрөгийг тус тус  олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үнэлж уншигдах боломжгүй СД 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг  2025 оны 02 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн тоолж,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн залруулгадаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны Шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “ Шүүгдэгч ******* нь өмнө нь өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хорих 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эдэлж уг ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр  нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг таван жил арван нэгэн сар арван хоёр / 05 жил 11 сар 12 хоног / хоногийн хугацаагаар тогтоолоо” гэж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг зургаан жил арван тав / 06 жил 15 хоног / хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “... эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан  таван   / 05 / жилийн  хугацаагаар оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг таван жил арван нэгэн сар арван хоёр / 05  жил 11 сар 12 хоног / хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж, тогтоолын Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад   “шүүгдэгч *******т оногдуулсан зургаан жил арван тав / 06 жил 15 хоног / хоногийн хугацаагаар хорих ялыг” гэснийг “шүүгдэгч *******т оногдуулсан   таван жил арван нэгэн сар арван хоёр / 05  жил 11 сар 12 хоног / хоногийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус залруулжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд  бичсэн гомдолдоо:

...1. Миний бие тухайн гэмт хэргийг үйлдэж бусдад 66 сая төгрөгийн хохирол учруулаагүй. Хавтаст хэрэгт миний данс руу орсон гэх үндэслэлээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг овогтой үйлдсэн тэр хүн  миний Хаан банкны нууц кодыг мэддэг байсан. Миний данснаас ын тухайн Хаан банкны данс руу шилжсэн баримтыг аваагүй. Тухайн мөнгө хаашаа шилжсэн яаж зарцуулагдсаныг  тогтоогоогүй би энэ талаар мөрдөгч, прокурор, шүүгчид хэлсэн ч хүлээн аваагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт прокурорт буцаах хүсэлт гаргахад хангаж өгөөгүй.

2. Шүүх хуралд оролцсон хохирогч нар энэ хэргийг ц хүн үйлдээгүй ээ 2-3 хүн байгаа гэж байсан. Бас container  авах гээд шувуун фабрикт очиход машинтай 2 залуу байсан гэж байсан. ******* гэх миний нэрээр Facebook хаяг нээж иргэний үнэмлэхийн зураг аа явуулж чаддаг юм бол олоорой гэж доромжилсон гэсэн гэтэл үнэхээр би хүн залилах гэж байсан өөрийн нэрээр Facebook нээж өөрийн бас иргэний үнэмлэхийн зургаа явуулж намайг олоорой гэж чат бичихгүй байсан гэтэл эдгээр бүлэг хүмүүс миний нэр, дансны дугаарыг ашиглан мөнгө залилсан нь  хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгааг шүүгч анхаарч үзээгүй хэргийг прокурорт буцааж дансны хуулга шалгахад тодорхой болно.

3. Хэрэгт нотлох баримтаар CD-г  үзэх гэсэн боловч хугарсан байсан болохоор үзэж чадаагүй тэр ямар учиртай зүйл байсныг би ойлгоогүй.

4. Хуралын тэмдэглэл дээр хохирогчид над руу хараалын үгээр дайрч давшилсныг бичээгүй үлдээсэн байсан.

5. Намайг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Миний дансанд орсон бол намайг үйлдсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Мөн прокурор миний өмнө нь ял шийтгэлтэй байсныг минь үзэж хувийн байдал болон эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эдгээр зүйлсийг шалгуулж хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* нь анхан шатын шүүхийн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр гомдол гаргасан. Дээрх гомдлын үндэслэлийг бүрэн тайлбарлаж чадаагүй. Мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй, үйлдсэн, би танихгүй, утсаараа дансыг нь хийж үзэхэд гарч ирсэн гэх боловч түүний иргэний үнэмлэхийн хуулбар болон бусад зүйлүүд нь т байсан. Үргэлжилсэн цаг хугацааг түрүү ярьсан. Дээрх нөхцөл байдлууд нь ******* дээрх гэмт хэрэгт ямарваа нэгэн байдлаар хамтран оролцсон нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Өнөөдрийг хүртэл шүүх хуралдаанаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй байдал, хувийн байдал зэрэг бусад нөхцөл байдлуудыг харгалзаж анхан шатны шүүх шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс харж байна. Иймд 2025 оны 02 дугаар сарын 03-ны 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:   

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь:

 фейсбүүк цахим орчинд  контейнер зарна гэх агуулга бүхий зар байршуулж,  зарын дагуу холбогдсон

- *******аас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 3,700,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дугаар  дансаар,

- аас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3,800,000 төгрөг өөрийн эзэмшлийн “Хаан” банк дахь өөрийн дугаар дансаар,

- аас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг “Хаан” банк дахь өөрийн  дугаарын дансаар,

-аас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  600,000 төгрөгийг  “Хаан” банк дахь өөрийн тоот дансаар,

- гээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,700,000 төгрөгийг  “Хаан” банк дахь өөрийн тоот дансаар,

- аас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг  Хаан банк дахь өөрийн тоот дугаарын дансаар,

- гаас 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 6,200,000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн тоот дансаар,

- гоос 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 6,000,000 төгрөгийг “Хаан” банк дахь  өөрийн тоот дансаар

-*******аас 2024 оны 01 дүгээр зарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг  Хаан банк дахь өөрийн тоот дансаар

- *******аас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг  “Хаан” банк дахь өөрийн  дугаарын дансаар,

- гээс 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч 30,000,000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн дансаар, дөрвөн удаагийн гүйлгээгээр,  тус тус шилжүүлэн авч залилан 11 хохирогчид их хэмжээний буюу 66,000,000  төгрөгийн хохирол учруулсан  залилах гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Дээрх  залилах гэмт хэргийн  үйл баримт нь:

Нэг: 3 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар талд авагдсан “...Фейсбүүкийн “konteiner avna zarna” гэх нэртэй группт 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “ Huu” гэсэн хаягаас 20 тонны контейнерын үнэ 3,700,000 төгрөг, хаягаар хүргээд өгнө гэсэн. Тэгэхээр нь би авахаар болоод тухайн хүний өгсөн дугаар данс руу 3,700,000 төгрөгийг шилжүүлээд контейнер авах хаяг, хүлээж авах хүний утасны дугаар өгсөн чинь ...намайг блок хийчихсэн байсан...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  ******* мэдүүлэхдээ: ...******* нь цахим сүлжээнд 2023 оны 04 дүгээр сард “20 тонн чингэлэг хямд зарна” гэсэн зарыг байршуулсан байсан тул зарын дагуу холбогдтол” олон хүмүүс авна гээд байна. Яг авна гэх юм бол хурдан аваарай” гэж хэлэхээр нь би түүний данс руу нь 3,700,000 төгрөгийг шилжүүлсэн. ...хохирол төлөгдсөн зүйлгүй... гэжээ/ шүүх хуралдааны тэмдэглэл/.

3 дугаар хавтаст хэргийн  87-89,104 дүгээр талд  тус тус авагдсан  утсаар болон мессеж бичсэн,  мөнгөн шилжүүлгийн болон ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга

Хоёр: 1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр талд авагдсан “... Миний бие 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ...фейсбүүк цахим орчинд контейнер зарна гэсэн зар байршуулсан байсныг хараад тухайн хүнтэй холбогдоод тухайн контейнерыг 3,800,000 төгрөгөөр худалдан авах зорилгоор түүний өгсөн ******* гэсэн нэртэй данс руу нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлмэгц нөгөө этгээд миний хаягийг шууд блок хийж, надтай холбогдож байсан дугаарын утсаа унтраасан...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

- 1 дүгээр хавтаст хэргийн 158- 166 дугаар талд  тус тус авагдсан утсаар болон мессеж бичсэн,  мөнгөн шилжүүлгийн болон ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга

Гурав: 1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дугаар талд авагдсан “... 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед фейсбүүк зар харж байгаад “ Huu”, “Гэрэлт-од” нэртэй хаягаас оруулсан 20 тонны багтаамжтай контейнер зарна гэх зарын дагуу дугаарын утсаар холбогдох “Хаан” банкны тоот ******* гэх хүний данс руу 3,000,000 төгрөг шилжүүлээд ...тухайн утасны дугаар луу залгахад одоо гарлаа гэж хэлээд сүүлдээ утсаа авахгүй болохоор нь Да хүрээ захын “Хаан” банканд очиж хандахад цагдаад ханд гэж хэлсэн...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

-1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр талд  авагдсан  ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга

Дөрөв: 4 дүгээр хавтаст хэргийн 8-9 дугаар талд авагдсан “... 2023 оны 05-р сарын 08-ны өдөр ...Контейнер чингэлэг зарна гэсэн фейсбүүк зарын дагуу зар дээр байсан дугаар луу утсаар залгаж ярьсан ба надад 20 тн даацтай контейнер авах гэсэн юм гэж хэлэхэд ...20 тн контейнер 3,600,000 төгрөгийн үнэтэй урьдчилгаа болох 600,000 төгрөгийг би өөрийн төрийн банкны тоот данснаас интернэт банк ашиглан хаан банкны тоот данс руу шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа ... дугаар нь холбогдохгүй болсон юм. ...цагдаад хандсан...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

4 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга

Тав: 1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар талд авагдсан “... 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “ ” ХХК дээр өөрийн эзэмшлийн “ ” гэх фейсбүүк хаягаас ******* гэх фейсбүүк хаягтай хэрэглэгч нь 20 тонны контейнер зарна гэх зарын дагуу дугаар луу залгаж холбогдсон, ...би гэх “Хаан” банкны данс руу нэг удаагийн гүйлгээгээр 3,700,000 төгрөг шилжүүлсэн. ...утас нь одоог болтол холбогдоогүй байна...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг,

Анхан шатны  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  мэдүүлэхдээ: Төв аймгийн Лүн сумаас холбогдож байна.2023 оны 04 дүгээр сард *******ийн цахим хаягт тавьсан утсаар нь холбогдож түүний данс руу нь 3,700,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгөө *******өөс нэхэмжилж байна. Одоогоор хохирол төлөгдсөн зүйл байхгүй гэжээ./шүүх хуралдааны тэмдэглэл/

1 дүгээр хавтаст хэргийн 17,32 дугаар талд тус тус авагдсан ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулууд

Зургаа: 4 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан “...Би 2023 оны 08 дугаар сарын 28-ны 14 цагийн үед ...фейсбүүк хаягаар “Контейнер” гэсэн групп руу ороход “Тглдр” гэсэн хаягаас “Хуучин 20 тн зарна 3 саяд аваад яв цоорхой эвдэрхий юм бол байхгүй гэсэн дугаар байршуулсан зарын дагуу холбогдоход ...Хаан банкны ******* гэсэн данс явуулсан. Тэгээд бид хоёр эхнэрийн Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн.... Надтай дугаараас холбогдсон...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  мэдүүлэхдээ: “... ******* нь цахим сүлжээнд 2023 оны 08 дугаар сард “20 тонн чингэлэг хямд зарна” гэсэн зарыг байршуулсан байсан ...*******ийн данс руу  нөхөр бид хоёр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Яаралтай энэ мөнгөө буцааж авах хүсэлтэй байна” гэжээ./ шүүх хуралдааны тэмдэглэл/

4 дүгээр хавтаст хэргийн  93-94, 96 дугаар талуудад авагдсан ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлэг

Долоо: 1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дугаар талд авагдсан “... Би 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Инглиш гарден хотхоны 9 дүгээр байр 05 тоотод байхдаа фейсбүүкээр ******* гэсэн фейсбүүк хаягтай хүний оруулсан байсан “Чингэлэг зарна” гээд гэсэн дугаарыг оруулсан байхаар нь зарын дагуу тухайн гэсэн дугаартай нь холбогдоход эрэгтэй 25-30 орчим насны хүн байсан. ...би түүний хэлсэн данс руу гэсэн данс руу нь эхлээд 07-ны өдөр 4,200,000 төгрөг дараа нь 08-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь утас холбогдохоо болиод алга болсон тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 209,220 дугаар талд авагдсан ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулууд

Найм: 2 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар талд авагдсан “... Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк дээр ******* гэх хаягаас контейнер зарна гэх зар оруулсан байсан... Утасны дугаар нь гэж байсан. ...миний дансны дугаар руу Хаан банкны ******* гэж мессеж явуулсан байсан. ... эхнэрийнхээ дугаартай данснаас 6,000,000 төгрөгийг Хаан банкны дугаартай данс руу “ konteiner” гэж бичээд шилжүүлсэн. ... гар утсаа авахгүй таг чиг алга болсон. ...өргөдөл гаргасан...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ:  Би Өмнөговь аймгаас холбогдож байна. 2023 оны 07 сарын 26-ны өдөр ******* “6000,000 төгрөгөөр контейнер зарна” гэх зарыг цахим сүлжээнд байршуулсан байсан. Тэгээд утас руу нь залгаж асуутал “нисэх дээр ирээд үзээд ав” гэж хэлсэн. ...та мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд би *******ийн данс руу 6000,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь контейнероо авахаар очтол “тийм хүн байхгүй” гэж хэлсэн. ...төлөгдсөн зүйлгүй  гэжээ./ шүүх хуралдааны тэмдэглэл/

2 дугаар хавтаст хэргийн 92,100 талд тус тус авагдсан ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга

Ес: 2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар  талд авагдсан “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Фейсбүүк дээр ******* О.Г гэх фейсбүүк хэрэглэгч 40 тонн зарна Уранхай цоорхой байхгүй үнэ 6 сая төгрөг хүргэлт хийнэ гэсэн зарын дагуу чатаар холбогдож тухайн контейнер  авахаар болж цалингийн зээл аваад 3,000,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн тэгээд чатаар холбогдохоор больсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед чатаас гадна , ,   гэсэн дугааруудтай утсаар ярьсан...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 Анхан шатны  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  ******* мэдүүлэхдээ: “...******* нь цахим сүлжээнд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “40 тонн чингэлэг хямд зарна” гэсэн зарыг байршуулсан байсан тул зарын дагуу холбогдож авахаар болоод түүний данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. мөнгөө буцааж аваагүй” гэжээ./ шүүх хуралдааны тэмдэглэл/

1 дүгээр хавтаст хэргийн  248 дугаар талд авагдсан ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга,

Арав: 2 дугаар хавтаст хэргийн 156 дугаар талд авагдсан “... Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд ...фейсбүүк цахим орчинд “******* О.Г” гэсэн нэртэй хаягаас 40 тонн контейнер нь Улаанбаатар хотоос жоохон зайтай Төв аймаг явах замд байгаа 6 сая төгрөгөөр худалдана байгаа газраа ачуулан авахаар бол 600,000 төгрөгийн зардал нэмэгдэнэ шүү” гэж хэлсэн ба би “Дархан руу ачуулах гэсэн юм” гэхэд “Одоо шууд урьдчилгаа болох үнийн дүнгийн 50 хувийг хийчих тэгвэл өнөөдөр шууд ачууллаа” гэж хэлэхээр дансны дугаарыг нь асууж авахад Хаан банкны дугаартай ******* гэх эзэмшигчтэй данс байсан ба би 3 сая төгрөгийг өөрийн хариуцсан компанийн “Хас банкны дугаарын” “ ХХК-ийн данснаас “konteiner uridchilgaa 40tn" гэх утгатайгаар хийсэн...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  ******* мэдүүлэхдээ: “...Миний бие түүнээс 3000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн ******* надад хандаж “чи чаддаг юм бол намайг бариарай” гээд иргэний үнэмлэхийн зургаа явуулж намайг их доромжилсон. Одоогоор хохирол төлөгдсөн зүйлгүй байгаа. Би гомдолтой байна. *******ийн царайг хармаар байна гэжээ./ шүүх хуралдааны тэмдэглэл/

2 дугаар хавтаст хэргийн 152,162 дугаар талд тус тус авагдсан ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга

Арван нэг: 2 дугаар хавтаст хэргийн 220-222 дугаар талд авагдсан “... Би машин худалдаж авахаар сонирхоод фейсбүүк үзээд байж байтал “Lexus 570  ian group” гэсэн группэд “Эерэг мэдрэмж” гэсэн хаягаас оруулсан “Lexus 570” зарна гэсэн зар байсан ...урьдчилгаа 30,000,000 төгрөг шилжүүлчих, ...Хаан банкны тоот данс явуулсан. Би 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө өөрийн эхнэр Э.Уранчимэгийн нэр дээр Капитрон банканд бүртгэлтэй тоот данснаас уг тоот данс руу 5,000,000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөгийг “ urdchilgaa” гэсэн утгатай шилжүүлсэн. ...би залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн  226,229 дүгээр талд тус тус авагдсан ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулууд болон бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

  Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн   цахим орчинд өөрт байхгүй эд зүйл болох чингэлэг, авто машин зарах зар, хуурамч зураг оруулж хохирогч нарт итгэл төрүүлж, төөрөгдөлд оруулж эд хөрөнгө болох мөнгийг урьдчилгаа маягаар залилан авахдаа үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл Улаанбаатар, Төв аймаг, Говь-Сүмбэр аймаг, Дархан-уул аймаг, Өмнөговь аймаг, Баянхонгор аймгийн харьяат 11 хохирогч нараас 11 удаагийн үйлдлээр 66.000.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж залилан авч, их хэмжээний  хохирлыг  учруулж үйлдсэн  гэж буруут дүгнэж түүнийг  үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж,зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  гэж дүгнэж  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хоёр жилээс  найман жилийн хугацаагаар хорих ялын хүрээнд таван жилийн хорих ял оногдуулсныг  хянаж үзэхэд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” гэмт хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж  дүгнээгүй орхигдуулсан хэдий ч  түүнд   хуульд заасан хорих ялын хүрээнд  таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолдоо залруулга хийж  шүүгдэгч *******ийн  өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан  таван    жилийн  хугацаагаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг таван жил арван нэгэн сар арван хоёр  хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй болжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг шүүх даруй буюу боломжит богино хугацаанд  хэлэлцэж, шийдвэрийг залруулна гэж заасан, дээрх залруулгыг  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 14 хоногийн дараа залруулга хийсэн болохыг дурдав.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Шүүгдэгч ******* нь ” ... Миний бие тухайн гэмт хэргийг үйлдэж бусдад 66 сая төгрөгийн хохирол учруулаагүй. миний данс руу орсон гэх үндэслэлээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг овогтой үйлдсэн тэр хүн  миний Хаан банкны нууц кодыг мэддэг байсан. ...2-3 хүн байгаа гэж байсан... бүлэг хүмүүс миний нэр, дансны дугаарыг ашиглан мөнгө залилсан ...миний өмнө нь ял шийтгэлтэй байсныг минь үзэж хувийн байдал болон эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад гомдолтой байна.  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эдгээр зүйлсийг шалгуулж хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна...” гэх агуулгаар гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцүүлэн, дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч  *******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд  энэ гэмт хэргийг өөр хүн үйлдсэн талаарх  нотлох баримт  хэрэгт авагдаагүй   болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1.1-т   заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 2 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                              Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                          Т.ГАНЧИМЭГ