Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 123/ШШ2026/0052

 

 

 

 

 

 

 

      2026       07        31                                         123/ШШ2026/0052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: М.Б,

 

Хариуцагч: ... аймгийн Засаг дарга Т.Н ,,

Хариуцагч: ... аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор *** , аудитор Т.Б , хамтран хариуцагч Ю.Э нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.  

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Н , хариуцагч Т.Н , түүний өмгөөлөгч Н.Н , хариуцагч Т.Б , хариуцагч *** , хамтран хариуцагч Ю.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н , хамтран хариуцагч Ю.Э-н өмгөөлөгч О.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, гомдол шийдвэрлүүлсэн байдал:

1.1. Нэхэмжлэгч М.Б-аас *** аймаг дахь Төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор *** , аудитор Т.Б  нарт холбогдуулан "*** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах,

1.2. *** аймгийн *** сумын  Засаг даргад холбогдуулан "*** сумын  Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан *** аймгийн *** сумын  Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.3. Нэхэмжлэгч М.Б нь *** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай албан шаардлагад холбогдуулан Монгол улсын Ерөнхий аудиторт гомдол гаргаагүй.

 

1.4. Нэхэмжлэгч М.Б нь *** сумын  Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 10- ны өдрийн 04/2142 дугаартай албан бичгээр өгсөн "... Төрийн албаны зөвлөлийн харьяалах асуудалд хамаарахгүй тул шүүхэд хандан шийдвэрлүүлэх" гэх хариуг авч, шүүхэд 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлийн талаар,

2.1. Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. *** аймгийн Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай албан шаардлагыг М.Б би 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр сумын Засаг дарга анх танилцуулснаар мэдсэн. Уг албан шаардлагатай танилцсан дараа уг өдөр сонсох ажиллагаа явуулсан. Уг сонсох ажиллагааны явцад би аудитын газрын албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлсэн. Тухайн өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл өнөөдрийг хүртэл бичгээр гараагүй, надад танилцуулаагүй байна. Уг сонсох ажиллагаанд Засаг дарга Т.Н , хууль эрх зүйн мэргэжилтэн Ө.М , архив бичиг хэргийн эрхлэгч А.С нар байлцсан. Дараа нь дахин 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан бөгөөд тэмдэглэлийг нь миний бие гардаж авсан. Уг албан шаардлага нь "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" гэсэн тэргүүтэй байх бөгөөд хуульд заасны дагуу *** сумын  Засаг даргын Тамгын газрын дарга М.Б-д хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор *** аймаг дахь Төрийн аудитын газарт даалгасан байна. Албан шаардлагад Засаг даргын Тамгын газрын дарга нь... үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус ажлын тендерт шалгарсан "Н" ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн улмаар захиалагчийг төлөөлж эрх олгох тухай мэдэгдлийг шалгарсан компанид хүргүүлж мөн гэрээ байгуулахад оролцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д "Энэ хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтан дараах үүргийн аль нэгийг хэрэгжүүлээгүй нь түүнийг тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргээс чөлөөлж, эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно", 52 дугааp зүйлийн 52.5.1-д "ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд захиалагчид мэдэгдээгүй, эсхүл худал мэдүүлсэн", нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй" гэж заасныг хэрэгжүүлээгүй байгаа нь албан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Миний хувьд "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах, агуулах барих ажил"-ын Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа уг худалдах, худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын ямар нэг зөрчил байгаагүй тул зөрчилгүй гэдгээ мэдэгдэж ашиг сонирхлын мэдүүлгийн маягт бөглөсөн. Энэ нь уг худалдах худалдан авах ажиллагааны материалын 33 дугаар талд хавсаргагдсан байгаа. Надад ашиг сонирхлын зөрчилтэй байдлаа худал мэдүүлсэн зүйл байхгүй. Түүнчлэн миний ашиг сонирхлын зөрчилтэйгөөр албан үүргээ гүйцэтгэснийг Төрийн аудитын байгууллага нь шууд тогтоох боломжгүй юм. Мөн тус албан шаардлагад Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т "Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ" гэж заасны дагуу М.Б надад сахилгын шийтгэл ногдуулахыг шаардсан. Гэтэл Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно." гэж заасан бөгөөд "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж суурьлуулах, хадгалах, агуулах барих ажил"-ыг шалгасан аудитын санхүүгийн тайланд *** аймаг дахь Төрийн аудитын газраас дүгнэлт өгөхөөс татгалзсан, зөвлөмж хүргүүлсэн зүйл байхгүй болно. Иймд өөрт олгогдоогүй эрх хэмжээнд М.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай *** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай хууль зүйн үндэслэлгүй албан шаардлага нь миний ажлаас халагдах сахилгын шийтгэл авах гол үндэслэл болж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байх тул уг албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

 

Хоёр. Би 2006 оны 12 сараас *** сумын  газрын даамлаар ажиллаж байгаад 2022 оны 8 дугаар сарын 09-ний Б/25 дугаар захирамжаар Тамгын газрын даргаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд Тамгын газрын үр дүнгийн гэрээг 90 хувиас дээш дүнтэйгээр дүгнүүлж ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу сүүлийн 3 жилийн хугацаанд *** сум нь аймгийн хэмжээнд ажлын үр дүнгээрээ эхний 3 байранд тогтмол шалгарч ирсэн. Сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Засаг даргын захирамжид Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан "Албаны эрх мэдлээ хэтрүүлэх" гэсэн заалтыг үндэслэсэн бөгөөд миний бие албаны эрх мэдлээ хэрхэн яаж хэтрүүлсэн талаар эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байхад ийм дүгнэлт хийж ажлаас халсанд гомдолтой байна. Мөн энэхүү захирамжид Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалын 3.4.4 гэсэн заалтын үндэслэжээ. Уг тушаалд ийм заалт байхгүй бөгөөд огт байхгүй заалтаар намайг ажлаас халсан. Захирамжид *** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны *** дугаар албан шаардлагыг үндэслэсэн. Уг албан шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг хэрэгжүүлээгүй байгаа нь албан үүргээ биелүүлээгүй гэж Дүгнэсэн. Албан үүргээ биелүүлээгүй гэсэн албан шаардлагыг үндэслэсэн хэрнээ албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Миний хувьд үнэлгээний хорооны даргаар ажиллаж, тендерийг үнэлэх цаг хугацаанд ашиг сонирхлын мэдэгдлийн маягтыг бөглөж ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд албан үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчил гараагүй болно. *** сумын  Засаг дарга нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох заалтуудыг буруу хэрэглэн М.Б надад хууль бусаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь миний төрийн албанд хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байх тул төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах болон хөдөлмөрлөх зэрэг зөрчигдсөн эрхүүдээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... Өмнө нь 2023, 2024 онуудад байгууллагын санхүү албаны дарга нарын үйл ажиллагаанд алдаа зөрчил гаргасан, байгууллагын хязгаарлалтай дүгнэлт авхуулахгүйн тулд сумын Засаг даргад хариуцлага тооцуулахгүйн тулд өөр дээрээ хариуцлага тооцуулж ажиллаж байсан... 2024 онд *** аймгийн *** сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой болох гээд тэр үед сумын Засаг дарга Б.Б , орлогч нь н.Н гэх хүмүүс ийш тийш ажил ихтэй их явдаг байсан.

 

Жижиг дунд үйлдвэрийн барилгын тендер зарлагдаж "Н" ХХК шалгарч үнэлгээний хороо зөвлөмжийг гаргаж сумын Засаг даргад хүргүүлсэн. Сумын Засаг дарга нь улс төрийн албан хаагч мөн маргааш ийм ажилтай гэж ийш тийш явж байдаг. Хуулийн хугацаа дуусах гэж байсан учир эрх олгосон мэдэгдлийг хүргүүлсэн... Засar дарга эрх шилжүүлээгүй...Засаг даргын цагийн бүртгэл байдаггүй... Гэрээ болон мэдэгдлийг одоо ч гэсэн сумын Засаг даргын тамгын газрын дарга нар хүргүүлээд явж байгаа. Суманд хэлдэг 3, хийдэг нь ганц гэдэг шиг зовлон их байдаг. Нэг дарга байхгүйд ирээд хийнэ биз гээд орхиж болохгүй сумын 100 жил болох гэж байхад байж байг гээд орхиж болохгүй. Ажил нь явахгүй гурван хоногоор явдаг. Гэрээ байгуулахад оролцсон гэж байна. Том ч бай, жижиг ч бай суманд байгаа зүйлийг тамгын газар ашигладаг. Одоо ч гэсэн сумын тамгын газар хог новшоо хийдэг, машинаа хийдэг хэвээр байгаа.

              Тэр барилга объектыг хэдэн төгрөгөөр барьсан нь биш хамгийн гол нь хийгээд дууссан өнөөдөр ашиглаж байгаад тамгын дарга оролцоод тэрийг хянаад явж байдаг. Гэрээг нь боловсруулаад явж байдаг. Засаг дарга 4,5 хуудас гэрээ шивээд сууж байдаггүй. Бид нар гэрээг нь боловсруулаад оруулж өгдөг. Гэрээ байгуулахад нь гүйцэтгэсэн хүмүүсийг өрөөнд дуудаж авчирч байгаад гэрээ байгуулаад батлаад явдаг. Доор нь тамгын газрын дарга, санхүү албаны дарга хянасан, оролцсон гэж гарын үсэг зураад явдаг. Суманд болдог процесс ийм болдог. Тэрийг санаатай зорьж очоод гэрээ байгуулсан зүйл биш. Тендер шалгаруулахад ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг байхгүй гэдэг зүйл бичээд явуулсан. Муухай ч гэсэн мухар, сохор бичигтэй ч гэсэн бичээд явуулж байхад үзэж хараагүй байхгүй гэж дүгнээд цаасан дээр бичээд явуулсан. Ашиг сонирхлын мэдүүлэг бөглөөгүй гэж байна. Нарийн бичиг үдэхдээ эхлээд дарга нь ард нь нарийн бичгийн дарга гэж үдээд явах ёстой байтал хамгийн ард нь үдээд явуулсан байсан. Тэрнээс мөн болсон болов уу гэж бодсон. Өөр орхигдуулсан зүйл байж магадгүй. Барилга баригдаж дуусаад хүлээгээд авах гэхэд хуучин сумын Засаг дарга ажлаа өгөөд тушаал нь гараад явсан, шинэ Засаг дарга нь ажлаа авна гээд хүлээгдсэн.

 

Тэр хооронд нөгөө газар нь хийсэн ажлаа өгье гээд байдаг бараг надаас өөр дарга тэнд байхгүй байсан. Бусад нь улс төрийн сонгууль гээд яваад өгсөн байсан. Би тушаалыг нь гаргаж өгөх юм уу эсвэл нарийн бичиг, эсвэл жижүүр нь гаргаж өгөх юм уу гаргахаас өөр аргагүй болсон. Тэр үед нь очиж хүлээж аваад ашиглаад хэрэглээд явж л байгаа. Үнэлгээний хороонд ажилласан зөвлөмж нь байгаа. Тендерт "Н" ХХК гэдэг ганцхан компани орсон. Иймд *** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах, *** аймгийн *** сумын  Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан *** аймгийн *** сумын  Засаг даргын Тамгын газрын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2.2. Хариуцагч *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор *** , аудитор Т.Б , хамтран хариуцагч Ю.Э, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н , хамтран хариуцагч Ю.Э-н өмгөөлөгч О.Х  нар шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан "Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт зарцуулалт, үр дүн үр нөлөө" сэдэвт гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөөний дагуу *** аймаг дахь Төрийн аудитын газраас *** сумын  орон нутгийн хөгжлийн сангийн 2024 бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөө"-нд аудит хийсэн. Аудитаар илэрсэн зөрчил: *** сумын  Засаг даргын 2024 оны А/28 дугаар захирамжаар "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"-ын Үнэлгээний хороо байгуулагдан тендер үнэлэх ажил гүйцэтгэсэн. Уг Үнэлгээний хорооны дарга *** сумын  Засаг даргын тамгын газрын дарга М.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/123 дугаартай "Н" ХХК-нд илгээсэн албан бичигтээ "Н" ХХК-д гээд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэж үзэж 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул тус хуулийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн "Н" ХХК-тай тус ажлын гэрээ байгуулах саналыг хүргүүлж байна" гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Үнэлгээний хороо нь зөвхөн хамгийн сайн тендерийг сонгон шалгаруулж захиалагч *** сумын  Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл дээрх байдлаар хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж "Н" ХХК-д гэрээ байгуулах санал хүргүүлсэн, цаашилбал "Н" ХХК-тай гэрээ байгуулах үйл явцад оролцсон нь илэрсэн. М.Бы гаргасан дээрх зөрчлөөс үүдэн захиалагч *** аймгийн *** сумын  Засаг даргад хууль тогтоомжоор олгогдсон дараах эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй, маргаантай нөхцөл байдал үүсгэсэн. Үүнд: "... үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих" эрх, үүрэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.3 "... Захиалагч зөвлөмжид үндэслэн хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргана", 5.3-т "Захиалагч хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд зөвлөмж хууль тогтоомжид нийцэхгүй гэж дүгнэсэн бол зөрчлийг арилгуулахаар үнэлгээний хороонд буцаах тухай шийдвэрийг нэн даруй хүргүүлнэ" /Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалаар баталсан "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ын 5.2/ Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн дагуу уг ажлыг ашиглалтад оруулах комиссыг аймгийн Засаг дарга томилох зохицуулалттай байтал Засаг даргын Тамгын газрын дарга М.Б нь 2024 оны А/24 дүгээр тушаалаар комисс томилсон байна. Захиалагчийн зүгээс тендер сонгон шалгаруулалтын явцад хяналт тавих хууль тогтоомжид заасан үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, хуулиар эрх

 

олгогдоогүй үйлдэл хийж тендерт оролцогчтой гэрээ байгуулах тухай мэдэгдэл бичих, гэрээ байгуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох зэргээр "Н" ХХК-н "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"-г гүйцэтгэх ашиг сонирхлыг хууль зөрчин дэмжсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэх үндэслэл

болсон. Албан шаардлагын тухай: Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн

 

21.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээг зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээр албан шаардлага бичсэн. Дээрх албан шаардлага нь хуульд заасан журмын дагуу нотолгоонд тулгуурлан бичигдсэн тул тус шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. *** дугаартай албан шаардлага хүчин төгөлдөр болсон. Аудитын дүгнэлтийн нэгэн салшгүй хэсэг байна гэж хуульчлагдсан албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт болно. ...

 

*** дугаартай шаардлагатай санал нийлэхгүй, маргах тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэлбэрээр явуулж Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргах ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй өнөөг хүрсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл гэж үзэж мөн хуулийн 109.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохыг анхаарч үзнэ үү..." гэжээ.

 

2.3. Хариуцагч *** аймгийн *** сумын  Засаг дарга Т.Н , түүний өмгөөлөгч Н.Н  нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

*** аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн албан шаардлагад аудитаар дараах зөрчил илэрлээ: Үүнд: Сумын Засаг даргын 2024 оны А/93 дугааp захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны дарга буюу сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"-ын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус ажлын тендерт шалгарсан "Н" ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн улмаар захиалагчийг төлөөлж эрх олгох тухай мэдэгдлийг шалгарсан компанид хүргүүлж, мөн гэрээ байгуулахад оролцсон байна... гэсэн байдаг бөгөөд тодруулбал нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.10 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан хэр нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан захиалагчийн буюу сумын Засаг даргын гаргах шийдвэрийг гаргаж эрх олгох тухай мэдэгдлийг "Н" ХХК-д хүргүүлсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэл болж байгаа болно. Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулан, түүнд гомдол гаргах журам"-ыг баталсан байдаг бөгөөд тус журмын 3.4 дэх хэсэгт "Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдолд хамаарна" гэж 3.4.4-т "өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан" гэж заасны дагуу нэхэмжлэгчийг өмнө нь ижил төрлийн зөрчил гаргаж, тус зөрчилд нь сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар, 2024 онд 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар тус тус сахилгын шийтгэл ногдуулж байсан гэдгээр нь сахилгын шийтгэл ногдуулахдаа хүндрүүлж шийдвэрлэсэн болно. Эцэст нь хариуцагчийн зүгээс *** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн *** дугаартай албан шаардлагын дагуу хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа учир 18 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч М.Бы "*** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, "*** аймгийн *** сумын  Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан *** аймгийн *** сумын  Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэг. "*** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27- ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

1.1. Маргаан бүхий захиргааны акт болох "*** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар шаардлага"-аар

 

...Сумын Засаг даргын 2024 оны А/93 дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны дарга буюу сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"-ын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус ажлын тендерт шалгарсан "Н" ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн улмаар захиалагчийг төлөөлж эрх олгох тухай мэдэгдлийг шалгарсан компанид хүргүүлж мөн гэрээ байгуулахад оролцсон байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д "Энэ хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтан дараах үүргийн аль нэгийг хэрэгжүүлээгүй түүнийг тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргээс чөлөөлж, эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно", 52.5-д "ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд захиалагчид мэдэгдээгүй, эсхүл худал мэдүүлсэн", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй" гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д "Энэ хуулийн 42.1, 42.2- т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ гэсэн заалтыг үндэслэн ШААРДАХ нь: 1. Албан үүргээ биелүүлээгүй *** сумын  Засаг даргын Тамгын газрын дарга М.Бд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, биелэлтийг 2025 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн дотор *** аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг *** сумын  Засаг дарга Т.Н д даалгаж шийдвэрлэжээ.

 

1.2. Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т "Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно", 21 дүгээр зүйлийн 21.4-т "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.", 22 дугаар зүйлийн 22.1-т "Төрийн аудитын байгууллага албан шаардлага төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ." гэж, Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаартай "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 9.1-т "Төрийн аудитын байгууллага...албан шаардлага, төлбөрийн актын талаарх хүсэлт, гомдлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хянана.", 10.1-т "Албан шаардлага, төлбөрийн акттай холбоотой хүсэлт, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу хянан үзэх бөгөөд... уг албан шаардлага, төлбөрийг актыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно." гэж, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.", 93 дугаар зүйлийн 93.1-т "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана." гэж тус тус заажээ.

 

Дээрх хууль, журамд зааснаар Төрийн аудитын албан шаардлагад холбогдох гомдлыг Монгол улсын Ерөнхий аудиторт гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалттай байна.

 

1.3. Хариуцагч Т.Б  нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагт албан шаардлагыг М.Бд утсаар ярьж мэдэгдсэн гэсэн тэмдэглэлийг хавтаст хэрэгт ирүүлсэн боловч нэхэмжлэгчээс утсаар ярьж мэдэгдээгүй хэмээн маргасан бөгөөд хариуцагч *** , Т.Б  нар нь албан шаардлагыг М.Бд мэдэгдсэн, гардуулан өгсөн гэх баримтыг ирүүлээгүй байна.

 

Харин, нэхэмжлэгч М.Б нь "*** аймгийн Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай албан шаардлагыг би 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр сумын Засаг дарга анх танилцуулснаар мэдсэн" гэсэн тайлбарыг нэхэмжлэлдээ бичиж, шүүх хуралдаанд энэхүү тайлбараа дахин гаргасан.

 

Мөн, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд "... Төрийн аудит руу гомдлоо гаргах гэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаа өнгөрөөд явсан. Дараагийн шатны төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаад явсан, хариугаа аваад шүүхэд хандсан..." гэсэн тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч М.Бы гомдолд хариу өгсөн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/2142 дугаар албан бичигт "...М.Б танаа, *** аймгийн *** сумын  2025 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг эс зөвшөөрч ирүүлсэн таны гомдолтой танилцлаа... шүүхэд хандана уу" гэжээ.

 

1.4. Дээр дурдсан, нэхэмжлэгчийн тайлбар болон Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/2142 дугаар албан бичиг зэргээр нэхэмжлэгч М.Б нь *** аймгийн Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай албан шаардлагыг 2025 оны 9 дүгээр сарын 02- ны өдөр мэдсэн бөгөөд тухайн албан шаардлагад холбогдох гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд, Монгол улсын Ерөнхий аудиторын баталсан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаартай журамд тус тус заасны дагуу Монгол улсын Ерөнхий аудиторт гаргаж шийдвэрлүүлээгүй нь нотлогдлоо.

 

1.5. Иймээс, нэхэмжлэгчийг *** дугаартай албан шаардлагад холбогдох гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

1.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т "Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана....54.1.3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй.." гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Бы "*** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, *** аймаг дахь Төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор *** , аудитор Т.Б , хамтран хариуцагч Ю.Э нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгчийн "*** аймгийн *** сумын  Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан *** аймгийн *** сумын  Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх" нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

2.1. Маргаан бүхий захиргааны акт болох *** сумын  Засаг даргын 2025 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар:

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалын 3.4.4, *** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг тус тус үндэслэн 1. *** аймаг дахь Төрийн аудитын газраас "Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөө"-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар *** сумын  Засаг даргын Тамгын газрын дарга М.Б нь "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"-ын Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус ажлын тендерт шалгарсан "Н" ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн улмаар захиалагчийг төлөөлж гэрээ байгуулах саналыг шалгарсан компанид хүргүүлж мөн гэрээ байгуулахад оролцсон зөрчил гаргасан болохыг тогтоож *** дугаар бүхий сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлага ирүүлсэн ба энэхүү актаар илэрсэн үйл ажиллагаа нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэнг нотолж байгаа тул сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Быг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж³ шийдвэрлэжээ.

 

2.2. Маргааны үйл баримтууд:

 

1/ *** сумын  Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар М.Быг *** сумын  Засаг даргаар томилсон,

 

2/ тус сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/28 дугаар захирамжаар "Жижиг, дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар М.Быг томилсон,

 

3/ Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар "...хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул "Н" ХХК-тай гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэх"-ийг гишүүдийн 100% саналаар шийдвэрлэсэн,

 

4/ Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжид "...нэг аж ахуйн нэгж "Н" ХХК үнийн санал ирүүлсэн байна. Үнэлгээний хорооны хурлыг 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 16 цагт 100% ирцтэй хуралдаж, 100%-ийн саналаар "Н" ХХК-аар ажлыг гүйцэтгүүлэхээр дүгнэлт гаргалаа. "Н" ХХК-тай гэрээ байгуулж ажиллах саналыг хүргүүлж байна /гэрээний дүн 599,999,9998 төгрөг/" гэсэн зөвлөмжийг *** сумын  Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.

 

5/ Харин, *** сумын  Засаг даргын тамгын газрын дарга М.Баас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "...тус ажлын гэрээ байгуулах саналыг хүргүүлж байна" гэсэн 03/123 дугаартай албан бичгийг "Н" ХХК-д хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т "Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох" гэж заасныг зөрчсөн байна.

 

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т зааснаар захиалагч буюу *** сумын  Засаг дарга нь "Жижиг, дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"- ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, хуульд нийцсэн гэж үзсэн тохиолдолд гэрээ байгуулах мэдэгдлийг оролцогчид хүргүүлэх" эрхтэй байна. 

Нэхэмжлэгч М.Баас "... Сумын Засаг дарга нь улс төрийн албан хаагч мөн ийм ажилтай гэж ийш тийш явж байдаг. Хуулийн хугацаа дуусах гэж байсан учир "Н" ХХК-тай эрх олгосон мэдэгдлийг хүргүүлсэн...... Засаг дарга надад эрхээ шилжүүлээгүй... Засаг даргын цагийн бүртгэл байдаггүй..." гэсэн тайлбарыг гаргасан.

 

*** сумын  Засаг даргаас тендерт шалгарсан оролцогчид гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх" эрхийг М.Бд олгосон гэх, мөн гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сумын Засаг дарга Батбаатар албан томилолттой, чөлөөтэй байсан гэх,....сумын Засаг даргаас М.Бд тендерт шалгарсан оролцогчид гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн гэх нөхцөл байдлууд хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсонгүй.

 

Иймээс, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан "захиалагч"-ийн буюу *** сумын  Засаг даргад олгогдсон "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох" эрхийг хэрэгжүүлэн, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "Н" ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн, тодруулбал хууль тогтоогчоос "сумын Засаг даргын Тамгын газрын дарга"-д болон "Үнэлгээний хорооны дарга"-д тендерт оролцогчид гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх эрх, үүргийг олгоогүй байхад тендерт оролцогчид гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн М. Баярсайханы үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т "Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.2. албаны эрх мэдлээ хэтрүүлэх" гэж заасныг зөрчсөн. Мөн, сумын Засаг даргаас М.Бд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн... албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4. төрийн албанаас халах" гэж заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

6/ 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих" ажлын 2024/11 дугаар гэрээ"-нд "захиалагч: сумын Засаг дарга Б.Б , гүйцэтгэгч: "Н" ХК-ийн захирал Б.Чингүүн, захиалагчийг төлөөлж: *** сумын  Тамгын газрын дарга М.Б... "8 гэж бичсэн бөгөөд уг гэрээг сумын Засаг дарга Б.Б , М.Б нар гарын үсэг зуржээ. Тухайн гэрээг сумын Засаг дарга Б.Б  гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч М.Б-ыг уг гэрээг байгуулахад оролцсон гэж буруутгах үндэслэлгүй байна.

 

7/ *** сумын  Засаг даргын Тамгын газрын дарга М.Б нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр тушаал гаргаж, "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих" ажлыг хүлээж авах комиссыг 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, уг комиссын гишүүд тухайн барилгыг хүлээж авч, ашиглалтад оруулах

 

дүгнэлт 10 гаргажээ. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т "Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 32.1.7.барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах" гэж, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн "Дүрэм шинэчлэн батлах тухай" 212 дугаар тогтоолын хавсралтын 4.2-т "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг харьяаллын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... томилно..." гэж тус тус заасан байна.

 

Харин, нэхэмжлэгч М.Б нь Барилгын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан барилга байшин ашиглалтад оруулах журмын 4.2-т зааснаар аймгийн Засаг даргад олгогдсон "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс... томилох" эрх хэмжээг хэрэгжүүлэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барилгын ажил хүлээж авах комисс томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т "Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.2. албаны эрх мэдлээ хэтрүүлэх" гэж заасныг зөрчжээ. Иймээс, түүнд "ажлаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн захирамж Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн... албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4. төрийн албанаас халах" гэж заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

8/ *** сумын  Засаг дарга 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/372 дугаар албан бичгээр 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагаас сонсох ажиллагаа ажиллагаанд хүрэлцэх ирэх тухай мэдэгдлийг Засаг даргын Тамгын газрын дарга М.Бд хүргүүлж, тухайн өдөр сонсох ажиллагаа явуулсан, сонсох ажиллагааны тэмдэглэлд "... *** аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн албан шаардлагын дагуу сахилгын арга хэмжээ авах тухай...албан шаардлагыг уншиж танилцуулав... М. Баярсайхан:... тухайн барилга нь баригдаад, дутуу ажил байхгүй, хийгдээд дууссан... сахилгын арга хэмжээ авах гэж байгаа бол...албан ёсоор хүлээж авлаа... "11 гэж тэмдэглэсэн бөгөөд нэхэмжлэгчээс 09 сарын 15-ны өдөр сонсох ажиллагаанд оролцсон нь тогтоогдож байна.

 

9/ *** аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.О, аудитор Т.Б ... нар "*** суманд томилолтоор ажиллах, Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөө"-д гүйцэтгэлийн аудит хийж, аудитаар илэрсэн зөрчилд асуудлын бүртгэл хөтөлж холбогдох байгууллага албан тушаалтанд танилцуулж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг холбогдох хууль, журамд заасны дагуу төлөвлөж, үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт, зөвлөмж өгөх" удирдамжийн дагуу тус ажиллаж 12, "Хяналтын хуудас", "Асуудлын бүртгэл" зэргийг хөтөлж, асуудлын бүртгэлийн 12 дугаарт: "Алдаа зөрчлийн товч утга...сумын Засаг даргын 2024 оны А/93 дугаар захирамжаар "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"-ын үнэлгээний хорооны даргаар сумын ЗДТГ-ын дарга томилогдож, үнэлгээний хорооны зөвлөмж гарган ЗДТГ-ын даргын 2024 оны 03/123-р албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож, "Н" ХХК-тай 2024/11 Дугаартай гэрээ байгуулж тус ажлыг гүйцэтгүүлсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45-р зүйлийн 455, 52-р зүйлийн 52.4, 52.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг тус тус хэрэгжүүлээгүй байна. Аудитын байгууллагаас гаргасан санал: Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан журмын дагуу албан шаардлага хүргүүлэх, Шалгагдаж буй байгууллагын санал: зөвшөөрөхгүй байна, тайлбар хүргүүлэв, ашиг сонирхлын зөрчилгүйг мэдэгдсэн, хяналтын төсөв хавсаргав. Танилцаж зөвшөөрсөн: Засаг дарга Т.Н , ЗДТГ- ын дарга М.Б" 13 гэж тэмдэглэсэн. 84

 

10/ *** сумын  Засаг даргын Тамгын газрын дарга М.Б-аас ахлах аудитор, аудитор нарт 2025 оны 06-р сарын 16-ны өдөр гаргасан тайлбарт "...Засar дарга Б.Б  нь томилолтоор албан ажилтай байсан тул хуулийн хугацаанд багтаж гэрээ байгуулах 03/123 тоот мэдэгдлийг хүргүүлсэн... Үнэлгээний хорооны гишүүд...оролцогч аж ахуйн нэгжтэй холбоо тогтоох оролдлого огт хийгээгүй, ашиг сонирхол үүссэн гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй...сумын Засаг дарга Б.Б  2024 оны 12 сарын 02-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн учир 12 сарын 04-ний өдөр А/24-р тушаалаар ажил хүлээн авах комисс томилон ажиллуулсан... "14 гэсэн.

 

11/ *** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн *** дугаартай албан шаардлагаар "... Сумын Засаг даргын 2024 оны А/93 дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны дарга буюу сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь "Жижиг дунд үйлдвэрийн барилга өргөтгөх хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил"-ын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа ... захиалагчийг төлөөлж гэрээ байгуулах саналыг шалгарсан компанид хүргүүлж...оролцсон байна... Иймд ... 1.Албан үүргээ биелүүлээгүй *** сумын  Засаг даргын Тамгын газрын дарга М.Б-д хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, биелэлтийг 2025 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн дотор *** аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг *** сумын  Засаг дарга Т.Н д даалгаж шийдвэрлэсэн 15 болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

12/ Иймд, маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Бы "*** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, *** аймаг дахь Төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор *** , аудитор Т.Б , хамтран хариуцагч Ю.Э нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Төрийн албаны тухай 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бы "*** аймгийн *** сумын  Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан *** аймгийн *** сумын  Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн

 

114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН