| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04288/И |
| Дугаар | 192/ШШ2025/08928 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08928
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, дүгээр байр, байр, тоотод оршин суух Х овогт НБ /РД:-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах Н ХХК //-д холбогдох
Сонгинохайрхан дүүрэг,дүгээр хороо, дүгээр хороолол, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б би Н ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр байр, орцны тоот хаягт байршилтай, 53,05 м.кв, 3 өрөө орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан боловч барилга баригдах явц удааширч гэрээг дахин өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр байр, орцны тоот хаягт байршилтай, 53,05 м.кв, 3 өрөө орон сууц болгож өөрчилсөн. Гэвч Н ХХК айл давхардсан гэж өөрчлөөд анхны захиалсан орцны тоот хаягт байршилтай, 53,05 м.кв, 3 өрөө орон сууцыг буцааж өгөхөөр болсон. Уг орон сууцыг нэг м.кв-ыг 1,100,000 төгрөгөөр тооцож нийт 58,355,000 төгрөг төлөхөөр болсон. Үүнээс 2013 оны 10 дугаар сарын 03-нд 12,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 24-нд 17,800,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 25-нд 4,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 14,688,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 5,335,500 төгрөг, нийт 53,823,500 төгрөг төлөөд явж байтал 2018 он хүртэл байр баригдахгүй зогссон бөгөөд иргэд хуралдаж, оршин суугчдын эрхийг хамгаалах зорилгоор түр хороог байгуулсан. Тус хорооноос нэг м-ийн үнийг 1,450,000 болгохоор тогтоож гэрээг шинэчилсэн. Шинэ гэрээгээр нэмж 18,567,000 төгрөг төлөхөөр болсон. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 12-нд 3,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-нд 1,500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 12-нд 100,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 10-нд 18,567,000 төгрөг, нийт 76,991,000 төгрөгийг 100 хувь төлж дуусгасан. Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр байр, орцны тоот хаягт байршилтай, 53,05 м.кв, 3 өрөө орон сууц нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05/478 дугаар Хот байгуулалт хөгжлийн газрын тодорхойлолтоор хаягт өөрчлөлт орж Сонгинохайрхан дүүрэг дүгээр хороо, дүгээр хороолол, байр, В орц, тоот болж өөрчлөгдсөн. Миний бие гэр бүлийн хамт тус орон сууцанд 2020 оны 9 дүгээр сараас хойш амьдарч байгаа бөгөөд давхардсан айл байхгүй. Иймд миний бие Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Б Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, 90в байр, 101 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н. хариуцагч Н ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр байр, орцны тоот хаягт байршилтай, 53,05 м.кв 3 өрөө сууц захиалгын гэрээ байгуулагдсан гэх боловч энэ гэрээ хэрэгт авагдаагүй. Үүний дараа барилга баригдах явц удааширч гэрээг дахин өөрчилж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НА-11-148 орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Н ХХК Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, байр, давхар, тоот хаягт байрлах, 53,05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Н.Б орон сууцны төлбөрт 58,355,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2299 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, а, б, в тоот хаягт байрлах орон сууц нь жагсаалтаар салж захиалагч иргэдийн өмчлөлд бүртгэгдэж байгаа тул байрны тоот хаягт байрлах орон сууц өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх хариуг ирүүлсэн.
Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр байр, орцны тоот хаягт байршилтай, 53,05 м.кв, 3 өрөө орон сууцыг захиалсан боловч уг орон сууц нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05/478 дугаар Хот байгуулалт хөгжлийн газрын албан тодорхойлолтоор хаягт өөрчлөлт орж Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, байр, орц, тоот болж өөрчлөгдсөн. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны СӨХ-ны тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05/478 дугаар Хот байгуулалт хөгжлийн газрын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Гэрээ ёсоор Н.Бтөлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн, хариуцагч орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгч тэрээр орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, амьдарч байгаа боловч хариуцагч Н ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Н.Б Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэж дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэдний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н.Б нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, байр, тоот хаягт байрлах, 53,05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 542,905 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 271,452.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН