2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/07526

 

 

 

 

 

 

 

2025 09 24 192/ШШ2025/07526

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайр******* дүүргийн Иргэний хэргийн ан******* шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 19, ******* хаягт байрлах, ******* ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* ХХК-ийн байранд байрлах, ******* ******* ХХК /РД: *******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, , дүгээр байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 838,903,627.7 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг *******гуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК хариуцагч ******* ******* ХХК, Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 838,903,627.7 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг *******гуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХК-тай 2020.10.19-ний өдөр №ЗГ/СС201016025-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2020.10.19-ний өдөр №ЗБ/СС201016025-2-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаан гэрээ, 2020.10.19-ний өдөр №ЗБ/СС201016025-2-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021.07.02-ны өдрийн №ЗБНГ/СС201016025-2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулан 772,794,000 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 192 сарын хугацаатайгаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2020.10.10-ны өдөр ЗБ/СС201016025-2-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулж барьцаалсан. Үүнд: Н.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 16- р хороо, /16040/, байр тоот хаягт байрлах, м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдрөөс хойш гэрээний үүрэг зөрчигдөж байгааг мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгон 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл гардуулж зээлээ төлөхийг сануулсан. боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 49,895,747.53 төгрөгийн зөрчилтэй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу *******ны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 734,027,429.85 төгрөг, үндсэн хүү 104,791,472.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 34,725.76 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 50,000 төгрөг байна. Иймд зээлдэгч нараас 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр №ЗГ/СС201016025-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2021 оны 01 дугаар сарын 17 өдрийн №ЗНГ/СС201016025-2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ******* Хан Хөхий Холдинг ХХК -аас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 838,903,627.7 төгрөгийг гаргуулж, *******, ******* ******* ХК-д олгох шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2020 оны 10 сарын 19-ны өдөр №ЗБ/СС201016025-2-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 10 сарын 19- ны өдөр №ЗБ/СС201016025-2-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ЗБНГ/СС201016025-2-2-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-нд барьцаалсан, Н.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 16- р хороо, /16040/, байр тоот хаягт байрлах м.кв талбайтай, ******* үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг *******гуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. гэв.

3. Хариуцагч ******* ******* ХХК, Н. нар нь шүүхэд хариу тайлбартаа: ******* ******* ******* ХК-иас манай компанид холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/СС201016025-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗНГ/СС201016025-2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ******* ******* ХХК-иас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд нийт 838,903,627.7 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХК-д олгох шүүхийн шийдвэр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг *******гуулах шаардлагыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар тайлбар гаргаж байна. Манай компани ******* ******* ******* ХК-иас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/СС201016025-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ байгуулан 772,794,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 192 сар /16 жил/-ын хугацаатай гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Манай компани зээлийн гэрээнд заасан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Биднээс шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлэх нөхцөл байдал үүссэн. Хэдий тийм боловч манай компани чадах чинээгээрээ зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа. Манай компани зээлийг хугацаанд төлж чадаагүй нь Шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийн захирал Н.ы эд хөрөнгөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн ан******* шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2021/03654 дугаартай захирамжаар эд хөрөнгийг зарцуулахыг түдгэлзүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 1662 тогтоолоор эд хөрөнгүүдийг битүүмжилснээс болж манай компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Энэ талаар бид ******* ******* *******ны эрх бүхий албан тушаалтан, зээлийн эдийн засагч нарт удаа дараа хэлж тайлбарлаж, зээлийг цуцлахгүй байх талаар уулзалдаж байсан. Гэтэл зээлийн хугацаа дуусаагүй үүргээ ялимгүй зөрчсөн байхад ******* зээлийн гэрээг цуцалж, зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах шийдвэр гаргуулахаар шүүхэд *******даж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *******тай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй зээлийн гэрээний үүрэг ялимгүй зөрчигдсөн одоогийн байдлаар зээлийн төлөлтийг хийж байгаа нөхцөл байдлыг шүүх анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зээлийг хэвийн төлөх боломжийг олгож өгнө үү. гэв.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн талаарх баримт, зээлийн хүсэлт, санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн мэдээлэл, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон компанийн дүрэм, 2020.10.19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2020.10.19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020.10.19-ний өдрийн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.ы иргэний үнэмлэхийн хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.10.19-ний өдрийн БГ/СС201016025-2-2, БГ/СС201016025-2-1 тоот Баталгааны гэрээ, 2021.01.17-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, 2021.07.02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,

4.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төлбөр төлөгчийн ******* дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, төлбөр төлөгч ******* дахь данс битүүмжлэх хасалт хийх тухай тогтоол, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, ******* ******* ******* дахь ******* ******* ХХК-ийн дансны хуулга.

4.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь *******гаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК, Н. нарт холбогдуулан 838,903,627.7 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг *******гуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч ******* ******* ХХК-тай 2020.10.19-ний өдрийн №ЗГ/СС201016025 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, 2020.10.19-ний өдрийн №ЗБ/СС201016025-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020.10.19-ний өдрийн №ЗБ/СС201016025-2-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021.07.02-ны өдрийн №ЗБНГ/СС201016025-2-2-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2021.01.17-ны өдрийн №ЗНГ/СС201016025-2-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 772,794,000 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 192 сарын хугацаатайгаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээгээр хариуцагч Н.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хороо, /16040/ байр тоот хаягт байрлах м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд зөрчлийн арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Иймд хууль, гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 734,027,429.85 төгрөг, зээлийн хүү 104,791,472.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,725.76 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 50,000 төгрөг нийт 838,903,627.7 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.ы өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг *******гуулж өгнө үү...гэж тайлбарладаг.

3.1. хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн гэрээний зөрчил үүссэн боловч манай компани чадах чинээгээрээ зээлийг төлж өнөөдрийг хүрсэн. Шүүхийн шийдвэр манай компанийн захирал Н. миний эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар 2021 онд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2021 онд Нийслэлийн Прокурорын газраас эд хөрөнгийг битүүмжилснээс хойш компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн хүндрэлтэй болсон. Би ******* ******* *******ны удирдлагуудтай удаа дараа уулзаж зээлийг гэрээг цуцлахгүй, хугацаа хэтэрсэн хүүгээ төлж зээлийн эргэн төлөлтийн хэвийн байдлаар төлөх саналыг тавьсан боловч зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгчээс өмнөх шүүх хуралдаанд 6 сарын хугацаанд нэхэмжилсэн мөнгийг хувааж төлөх санал тавьж эвлэрэх хүсэлт гаргасан байдаг, миний хувьд 838,903,627.7 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөх боломжгүй гэдгээ үнэнээр нь хэлсэн, харин хугацааг үүнээс цааш хугацаагаар эвлэрэх саналтай байна. Одоогийн байдлаар зөрчигдсөн зээлийн төлөлтийг хийж, зээлийг гэрээгээр өмнөх байдлаар хэвийн төлөх боломжийг олгож өгнө үү...гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ******* гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол *******ны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн баримтаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-аас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо....... үйл ажиллагаа явуулах гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.14, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар *******ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажээ. /хх-9х/

4.2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-аас хариуцагч ******* ******* ХХК, Н. нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ/СС201016025-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээг байгуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ/СС201016025-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-19-20х, 28-30х/.

4.3. ******* ******* ******* ХК-аас хариуцагч Н.тай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗБ/СС201016025-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗБ/СС201016025-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-21-23х/.

4.4. ******* ******* ******* ХК-аас хариуцагч ******* ******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗБ-СС201016025-2-3 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗБ-СС201016025-2-3 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-24-25х/.

4.5. ******* ******* ******* ХК-аас хариуцагч ******* ******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №БГ-СС201016025-2-2 дугаартай баталгааны гэрээ байгуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №БГ-СС201016025-2-2 дугаартай баталгааны гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-31-32х/.

4.6. ******* ******* ******* ХК-аас хариуцагч ******* ******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №БГ-СС201016025-2-1 дугаартай баталгааны гэрээ байгуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №БГ-СС201016025-2-1 дугаартай баталгааны гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-33х/.

4.7. ******* ******* ******* ХК-аас хариуцагч ******* ******* ХХК, Н. нартай 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗНГ-СС201016025-2-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулсан болох нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗНГ-СС201016025-2-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-34х/.

Уг нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 180 сар гэснийг 192 сар гэж өөрчилсөн.

4.8. ******* ******* ******* ХК-аас хариуцагч Н.тай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ЗБНГ/СС201016025-2-2-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ байгуулсан болох нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ЗБНГ/СС201016025-2-2-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх--36х/.

Уг гэрээгээр дээрх гэрээний салшгүй хэсэг мөн болохыг барьцааны нэмэлт гэрээгээр тодорхойлж, Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, /16040/ дугаар барилга 2-р давхрын тоот хаягт байршилтай м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг дахин баталгаажуулжээ.

4.9. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, /16040/ дугаар барилга 2-р давхрын тоот хаягт байршилтай м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хариуцагч Н. болох нь 000830551 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-26х/

4.10. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-аас хариуцагч ******* ******* ХХК, Н. нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ/СС201016025-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗНГ-СС201016025-2-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр *******наас хариуцагч нарт 772,794,000 төгрөгийг зээлсэн, зээлийн жилийн хүү 14.40 хувь, зээлийн гэрээний хугацааг 192 сар, нэмэгдүүлсэн хүү жилийн 2.88 хувь байх бөгөөд бусад зээл төлөх нөхцөл, гэрээний хариуцлагыг тус тус зохигчид харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

4.11. Хариуцагч ******* ******* ХХК, Н. нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн бөгөөд энэхүү гэрээний зөрчлийн талаар харилцан шүүхийн өмнөх шатанд уулзаж тохиролцоонд хүрээгүй нь шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна./хх-36х/

4.12. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. нь ******* ******* ******* ХК-аас 772,794,000 төгрөгийн зээл хүссэн өргөдлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан бөгөөд бусад баримтуудыг нэхэмжлэгчид өгсөн байна. /хх-12-18х/

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай зохигч нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ/СС201016025-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗНГ-СС201016025-2-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ нийцсэн тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-аас иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч нар нь ******* ******* ******* ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэж, 222.1.2 дахь хэсэг үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэж зааснаар хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар, хариуцагч үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй зэргээр тогтоогдсон тул хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзнэ.

6.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар ирүүлсэн баримтыг нотариатаар батлуулсан нотариатын зардалд 50,000 төгрөг төлсөн болох нь нотариатчийн ******* ******* ******* ХК-нд гаргасан нэхэмжлэл, мөнгөний тасалбар баримтаар тогтоогдож байна./хх-11х/

Иймд ******* ******* ******* ХК-аас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 734,027,429.85 төгрөг, зээлийн хүү 104,791,472.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,725.76 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 50,000 төгрөг нийт 838,903,627.7 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК, Н. нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

7. ******* ******* ******* ХК-аас хариуцагч Н.тай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЗБ/СС201016025-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ******* ******* ******* ХК-аас хариуцагч Н.тай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ЗБНГ/СС201016025-2-2-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хуульд заасан зохих шаардлагыг *******гасан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг *******гасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч буюу ******* ******* ******* ХК нь шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дугаар зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс *******гуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна.

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, /16040/ дугаар барилга 2-р давхрын тоот хаягт байршилтай м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Н. нь зээлийн гэрээний үүрэгт шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн 838,903,627.7 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг *******гуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд *******гаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,422,668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч ******* ******* ХХК, Н. нараас 4,422,668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК, Н. нараас 838,903,627.7 /найман зуун гучин найман сая есөн зуун гурван мянга зургаан зуун хорин долоон төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох  хариуцагч Н.ы өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, /16040/ дугаар барилга 2-р давхрын тоот хаягт байршилтай м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг *******гахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,422,668 /дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч ******* ******* ХХК, Н. нараас 4,422,668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД