| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/11034/И |
| Дугаар | 192/ШШ2025/09856 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/09856
2025 11 25 192/ШШ2025/09856
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** өөрийн байранд байрлах К банк ХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух Э-ийн С /РД:НТ****/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23,069,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч Э.С-аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1,8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 11-р сарын 19-ний өдөр МN********5 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,379,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К банк дахь 3******5 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хувиарийг зерчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Э.С-аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж МN******5 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 19,379,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,570,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 120,373 төгрөг. Нийт 23,069,393 төгрөг төлөхөөр байна. Иймд талуудын хооронд байгууласан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1,7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Э.С-аас нийт 23,069,393 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч Э.С миний бие К банк ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 23,069,393 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Үүнд: 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харипцан тохиролцож эвпэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХК нь Э.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,069,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,069,393 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 тэгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,069,393 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 тэгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,922,449.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,297 төгрөгийн 136,648.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С-аас улсын тэмдэгтийн хураамжинд 136,648.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 136,648.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ