| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10719/И |
| Дугаар | 192/ШШ2025/08927 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08927
| 2025 11 04 | 192/ШШ2025/0*******927 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, З******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух,******* регистрийн дугаартай, Ц******* овогт Б*******ын М*******гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч: Б.М*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын хэлтэст хандахад Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд ажилд *******он тушаал байсан боловч гарсан тушаал байгаагүйгээс хоёр жилийн ажилласан хугацаа дутаж, шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн юм. Иймд хэрэгт өгсөн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн цэцэрлэгт 19************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдрөөс 19************** оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл асрагчаар, 19************** оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 19*******9 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.М*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, үндэсний төв архивын тодорхойлолт, гэрч Б.Чын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн баярын бичиг, Хотонт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны баярын бичиг, гэрч Б.Чын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрчээр Б.Чыг асуусан тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн цэцэрлэгт 19************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдрөөс 19************** оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл асрагчаар, 19************** оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 19*******9 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл Цацрал нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байснаа тогтоолгоно гэж тайлбарласан.
*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч Б.М******* Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн цэцэрлэгт 19************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдрөөс 19************** оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл асрагчаар, 19************** оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 19*******9 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл Цацрал нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажилласан байсан болох нь Б.М*******гийн 251105 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.М*******г шагнасан Архангай аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн баярын бичиг, Архангай аймгийн Хотонт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны баярын бичиг, гэрч Б.Чын тайлбар мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.М*******г дээрх хугацаанд улсад ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан АМ69071206 регистрийн дугаартай, Ц******* овогт Б*******ын М*******г 19************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдрөөс 19************** оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн цэцэрлэгт асрагчаар, 19************** оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 19*******9 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН