2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10311

 

2025               12                01                                              192/ШШ2025/10311                                   

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,**-р хороо, ** байрлах И ББСБ ХК /РД:2*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, *** тоотод оршин суух Н-ийн Б /РД:УП*********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,055,640.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Б нь “И ББСБ” ХК-тай 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр В******3 дугаартай зээлийн гэрээ, F********1 дугаар эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 22,000,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн хэрэгцээнд зориулан зээлсэн. Тус зээлийн барьцаанд: 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд монгол улсад импортлогдсон, *** УАМ улсын дугаартай, W*****00 арлын дугаартай, бор өнгийн, Audi.А6-С7 маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч. хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дахь заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Н.Б нь “И ББСБ” ХК-тай байгуулсан А******3 дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: нийт 26,055,640.19 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан В*****03 дугаар зээлийн гэрээг тус тус үндэслэн зээлдэгч Н.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 26,055,640.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д олгож өгнө үү.” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “И ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Б-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. 1. Нэхэмжлэлийн үнийн дүн 26,055,640.19 төгрөгөөс 2,309,791.74 төгрөгөөс татгалзаж, үлдэх 23,745,848.45 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов. 2. Хариуцагч Н.Б нь 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд нийслэлийн шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг дурдав. 3. Эвлэрлийн гэрээнд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөөгүй болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Н.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,055,640.19 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И ББСБ ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,055,640.19 төгрөгийн 2,309,791.74 төгрөгөөс татгалзаж, үлдэх 23,745,848.45 төгрөгийг хариуцагч Н.Б төлөхийг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,055,640.19 төгрөгийн 2,309,791.74 төгрөгөөс татгалзаж, үлдэх 23,745,848.45 төгрөгийг хариуцагч Н.Б төлөхийг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,229 төгрөгийн 144,149.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-оос улсын тэмдэгтийн хураамжинд 144,149.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 144,149.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЧИМЭГ