| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/06298/И |
| Дугаар | 192/ШШ2025/08924 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08924
2025 11 04 192/ШШ2025/08924
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.У нэхэмжлэлтэй, Г.Г холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр дүгээр байр, тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого 173,632,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.ГХан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр дүгээр байр, тоот, 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг нэхэмжлэгч Б.У 2026 оны 01 дүгээр сарын.04-ний өдөр чөлөөлж өгөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч олох байсан орлого 173,632,384 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,096,312 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Г 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.У олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН