| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 102/2024/08133/И |
| Дугаар | 192/ШШ2025/07827 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/07827
| 2025 01 | 192/ШШ2025/07827 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бүгд найрамдах Хятад ард улс Өвөр Монголын өөртөө засах орны ******* хот, ******* зочид буудлын ******* тоот оршин суух, ******* ******* /******* *******/ /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол, ******* тоот хаягт оршин суух, Тугч овогт /РД: ЕЙ721319/-т холбогдох,
29,164,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* *******, түүний өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч С.Жавхлан, орчуулагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Ж.т холбогдуулан 29,164,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Бүгд Найрамдах Хятад Ард улс Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэн бөгөөд 62 настай, 1997 оноос аж амьдралаа дээшлүүлэхийн тулд Бээжин хотоос Монгол Улс руу автомашины сэлбэг нийлүүлж ирсэн. Тухайн үед гэх хүнтэй хамтарч ажиллаж ажилладаг байсан бөгөөд түүний хувьд миний автомашины сэлбэгийг авч цааш нь Улаанбаатар хотод аваачиж зардаг байсан.ын сэлбэгийн дэлгүүрийн худалдагчаар түүний эхнэрийн дүү болох , хүргэн дүү болох Сайнхүү, багын найз Сосорбарам нар ажилладаг байсан. Миний хувьд той хамтарч ажилладаг байсан болохоор түүний худалдагч болох Ж.тай танилцаж харилцаа холбоотой болсон. 2008 оноос 2009 оны хавьцаа нь худалдагчаар ажиллахаа больж өөрөө автомашины сэлбэг худалдаалдаг болсон бөгөөд Бээжин хотод ирж надтай уулзаж надад бага зэргийн мөнгө өгч зээлээр надаас сэлбэг Улаанбаатар хотод өөрийн дэлгүүрт аваачиж зарах юм туслаач гэхээр нь би олон жил хамтарч ажилласан итгэл даах хүн гэж бодоод бараа бүтээгдэхүүнүүдийг өгч байсан. Надаас хамгийн сүүлд 19 нэр төрлийн автомашины сэлбэгийг 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зээлээр авсан. Ямар ч байсан Бээжин хотоос вагонд тавьж явуулж байсан. Үүнд: -Урд хагас голын гармушик резин 2 ширхэг, рульны аппаратын жийрэг 1 боодол, гидр насосны жийрэг 1 ширхэг, гидр насосын жийрэг марк /9208/ 1 ширхэг, яндангийн жийрэг 4 ком, яндангийн дэр резин 6 ширхэг, рульны аппаратын тосны гуурс 2 ширхэг, рульны гармушик резин 4 ширхэг, урд босоо тэнцүүлэгч 2 ширхэг, урд босоо тэнцүүлэгч марк uzj0 8 ширхэг, хагас голны сальник 30 ширхэг, редукторын сальник урд хойд 6 ширхэг, арын дугуйны сальник 2 ширхэг, урд дугуйны сальник 2 ширхэг, урд хойд хэвтээ тэнцүүлэгч дарагч резин 8 ширхэг, сэнсний ремень хос 2 ком, сэнсний ремень LX470 5 ширхэг, сэнсний ремень HDJ7 3 багц, урд амартизаторын резин ширхэг зэрэг болно. Дээрх сэлбэгийг 2018 оны 05 дугаар сарын 04-нд шилжүүлж авснаас хойш төлбөрөө өгч байсаар байгаад 63.402 юань буюу 29.164.000 /Хорин есөн сая нэг зуун жаран дөрвөн мянга есөн зуун хорин / төгрөгийг өгөөгүй үлдэгдэлтэй байна. Хамгийн сүүлд Ж. нь 2023 оны дугаар сарын 07-ны өдөр надтай уулзаж үлдэгдэл төлбөр тооцоонуудаа тулгаж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Үүнээс хойш төлбөрөө шилжүүлэхгүй залгахаар утсаа авахгүй байсан учир миний бие Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд прокурорын байгууллагаас 2024 оны дугаар сарын 14-ний өдөр Ж.ын үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн зөвшөөрсөн буюу үл маргах үнийн дүн болох " 29.164.000 /Хорин есөн сая нэг зуун жаран дөрвөн мянга есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагч Ж.аас гаргуулах хүсэлттэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* овогтой ******* нь Ж. надад холбогдуулан 29.164.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.Тус нэхэмжлэлийн шаардлагыг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Ж. нь Ш.*******тай анх 2013 онд танилцаж 2014 он хүртэл тодорхой сэлбэг авч байсан ба тэдгээрийн төлбөр тооцоо тухайн үедээ хийж дууссан. Харин 2014 оноос хойш Ш.*******а надад сэлбэг нийлүүлээгүй тул түүнтэй хамтран ажиллахаа зогсоосон. 2014 оноос хойш сэлбэг нийлүүлээгүй өнгөрсөн хугацаанд төлбөр тооцооны асуудал огт хөндөгдөж байгаагүй боловч өнөөдөр ийм нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл миний зүгээс Ш.*******ын нэхэмжлээд буй 29.164.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн төлбөр тооцоо аль хэдийн дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, борлуулалтын баримт, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2024 оны дугаар сарын 14-ний өдрийн 8033 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт, итгэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Итгэмжлэл,
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 5/2278 албан тоот бүхий Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй
байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******.*******аас хариуцагч Ж.т холбогдуулан 29,164,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1.1. Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч *******.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Хариуцагч Ж.т 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 19 нэр төрлийн автомашины сэлбэг зээлээр худалдан авсан бөгөөд төлбөрөө төлж барагдуулсан боловч 63,402 юань буюу 29,164,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Ж. нь 2018.05.04-ний өдрийн бараа худалдан авсан баримтын доод талд 2018.05.05-ны өдөр үлдэгдэл төлбөр 68,402 юань гэж гарын үсгээ зураад дараа нь 68,402 юаниас 5000 юань төлсөн тул 2023..07-ны өдөр 63,402 юань төлбөрийн үйлдэгдэлтэй гэж гарын үсэг зурж баталгаажуулаад явснаас хойш ахиж БНХАУ-ын ******* хотод ирж төлбөр тооцоогоо дуусгаагүй байна. Иймд үлдэгдэл барааны төлбөр 63,402 юань буюу 29,164,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
3.1. Хариуцагч Ж.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...*******.*******аас 2014 оноос тодорхой сэлбэг авч байсан ба тэдгээрийн төлбөр тооцоог тухайн үедээ хийж дуусгасан. Харин 2014 оноос хойш *******аас сэлбэг аваагүй тул 29,164,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн борлуулалтын баримтын доод хэсэгт 2018.05.05-нд нийт үлдэгдэл-/68,402 юань/-5000 юань гэсэн, 2023..07-нд 63,402 юань үлдэв Ж. гээд гарын үсэг баримтаар зохигчид автомашины сэлбэгийн тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн борлуулалтын баримтын доод хэсэгт тооцоо нийлсэн баримтын хуулбар, орчуулгын баримтаар тогтоогдож байна. /хх-5-6х/
4.2. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны дугаар сарын 14-ний өдрийн 8033 дугаартай тогтоолоор...*******.*******ын гомдолтой эрүүгийн хэрэгт Ж., , Д.Сайнхүү нар нь автомашин борлуулсан үнийн дүнгийн үлдэгдэл 53,576,200 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Гэвч дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул цаашид хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах хууль зүйн үндэслэлгүй байна...гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. /хх-7х/
4.3. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5/2278 дугаартай албан бичгээр...Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Ж.аас хууль сануулж авсан мэдүүлэгт:...2013 оны 07 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотод очиж ******* //-тай уулзаж 30,000 юаниар сэлбэг худалдаж, дахин 50,000 орчим юанийн сэлбэгийг надад зээлээр худалдахаар өгсөн. Би Улаанбаатар хотод ирж сэлбэг худалдан борлуулах ажлаа хийж эхэлсэн. 2014 оны 01 дүгээр сарын хавьцаа 20,0 юанийг би ******* //-аас зээлээр авсан барааныхаа эхний төлбөрийг шилжүүлсэн. Үүний дараа -р сард ,000 юанийг зээлийн үлдэгдэл төлбөрийг өгсөн, 11-р сард үнийг дүнг санахгүй байна, дахин зээлээр автомашины сэлбэгийг авсан боловч бараа худалдах авах хүн цөөрч, юанийн зөрүү үүсэж үйл ажиллагаа доголдсон. 2016 оны 04-р сард ,000 юанийг бэлнээр Улаанбаатар хотод ******* //-тай уулзаж Дөлгөөн нуур зочид буудалд өгсөн. ******* //-аас нийт 8,000 юанийн бараа зээлээр худалдан авсан бөгөөд одоо төлөх ёстой 63,000 юань үлдэгдэлтэй байгаа....гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгчид хариуцагчаас 63,402 юань төлбөр төлөх үлдэгдэлтэй байгаа нь өөрийнх өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. /хх-55-57х/
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигч нарын хооронд автомашины сэлбэг худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулан, автомашины сэлбэгийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчаас уг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 63,000 юань төлөөгүй үлдсэн байгаа эрүүгийн хэрэг бүртгэлтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтанд өгсөн мэдүүлгээр, зохигчид хооронд худалдах-худалдан авах гэрээний тооцоо нийлсэн акт үйлдсэн хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Уг тооцоо нийлсэн актаар үлдэгдэл барааны төлбөрийг 63,402 юань гэж талууд тогтсон байна.
Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байх тул мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т зааснаар гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчээс гэрээнд заасан автомашины сэлбэгийг хариуцагчид хүлээлгэн өгснөөр худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ, харин хариуцагчаас нэхэмжлэгчид автомашины сэлбэгийн мөнгийг бүрэн төлж барагдуулснаар гэрээний үүргээ биелүүлсэнд тооцно. Хариуцагчаас эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгт 8,000 юанийн барааг худалдан авсан бөгөөд 63,000 юанийн үлдэгдэлтэй гэснээс үзэхэд гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрх үүссэн гэж дүгнэнэ.
Худалдах-Худалдан авах гэрээний гол нөхцөл нь хариу төлбөртэйгөөр хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх явдал бөгөөд барааг шилжүүлэх болон хариу төлбөрийг төлөх үүргийн талаар талууд харилцан тохиролцсон байх шаардлагатай.
Зохигчид худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар худалдах-худалдан авах гэрээг байгуулсантай маргаагүй, харин автомашины сэлбэгийг бүрэн төлсөн гэж хариуцагч шүүх хуралдаанд маргасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн зохигчдын худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг барагдуулсан эсэхийг тогтоох нь энэ хэргийн маргааны гол зүйл юм.
Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу хариу тайлбараа шүүхэд нотолж чадаагүй болно.
6. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хариуцагч Ж.аас автомашины сэлбэгийн үнийн төлбөрт 63,402 юань буюу 29,164,000 төгрөгийг төлөөгүй байгаа нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Ж.аас 29,164,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгохоор шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2023 оны дугаар сарын 07-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл барааны төлбөрийг 63,402 юань гэж тооцоо нийлсэн акт үйлдэхэд Монгол банкны валютын ханшаар 1 юань 473.14 төгрөг байсан[1] гэж тооцоход 63,402 юань Монгол төгрөгөөр 29,998,022.28 төгрөг болохоо байна. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 29,164,000 төгрөг тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдав.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 303,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.аас 29,164,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас 303,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД
[1] https://www.mongolbank.mn/mn/currency-rate-movement