2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/10356

 

 

2025               12                02                                              192/ШШ2025/10356                                  

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, ** байранд байрлах, Х банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, бусад ** тоотод оршин суух Д-ийн Г /РД:ЕД********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,785,493.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д овогтой Г нь х банктай 2024 оны 08-р сарын 20-ны өдөр №2******24 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулан 32,900,000 төгрөгийг сарын 1,65 хувийн үндсэн хүүтэйгээр, Үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дахь хэсэгт заасныг үндэслэж банкны зүгээс шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. үндсэн зээл: 30,300,436 төгрөг, зээлийн үндсэн хүү: 4,316,930.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 152,126.42 төгрөг, Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын зардал: 16,000 төгрөг, Талуудын хооронд байгуулагдсан өдөр №2****24 “Цалингийн зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардал, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 34,785,493.30 төгрөгийг хариуцагч Д.Г /РД:ЕД*******/-ээс гаргуулж, Х банканд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.” гэжээ.

Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Нэг талаас Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. О,

Нөгөө талаас хариуцагч Д овогтой Г дараах нөхцлийг харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав.

Х банкны нэхэмжлэлийн шаардлага болох 34,785,493.30 төгрөгийг 12-р сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 1-р сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2-р сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 3-р сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 4-р сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 5-р сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК нь Д.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,785,493.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,785,493.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 12 дугаар сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2025 оны  03 дугаар сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Г-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,785,493.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2025 оны  03 дугаар сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5,797,582.216 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,877 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос улсын тэмдэгтийн хураамжинд 165,938.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 165,938.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       О.ЧУЛУУНЧИМЭГ