2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/10452

 

2025               12                05                                              192/ШШ2025/10452                                  

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** өөрийн байранд байрлах “Х” ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Б-ын Б /РД:УХ*****0/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,448,519.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Б нь Х банктай 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №3*****8 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, Ж*****8 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 26,500,000 төгрөгийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Б нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,531,280.4 төгрөг, зээлийн хүү 2,138,397.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,149.5 төгрөг, нийт 5,680,827.9 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Б.Б нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар 255 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.” гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд “Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно”” гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч Б.Б-оос 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр: 1. Үндсэн зээлийн төлбөр 22,968,719.6 төгрөг, 2. зээлийн хүү 2,425,138.5 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүү 54,661.7 төгрөг, нийт 25,448,519.7 төгрөг гаргуулах.” гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Б.Б миний бие Х банк ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 25,448,519.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Үүнд: 1. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 3. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 4. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 5. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 6. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 7. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 8. 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 9. 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 10. 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 11. 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 12. 2026            оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Б.Б-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,448,519.70 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,448,519.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,448,519.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026       оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,120,709.98 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,193 төгрөгийн 142,596.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 142,596.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 142,596.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЧИМЭГ