2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/07828

 

 

 

 

 

 

2025 10 01

192/ШШ2025/07828

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* *******, ******* ******* ******* төв, 17 давхарт байрлах, ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* тоот хаягт байрлах, ХХК /РД: /-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 156,492,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь ХХК-тай 2022 оны 06 сарын 08-ны өдөр 22/39 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр 313,600,000 төгрөгийн үнэ бүхий 1400 м3 бетон зуурмагийг ХХК-д нийлүүлж, үүний хариуд ХХК нь урьдчилгаа 50 хувийг бэлнээр, үлдсэн 50 хувийг бартерын орон сууц оролцуулж төлөхөөр тохирсон. Орон сууц захиалан бариулах бартерын гэрээ-г 2022 оны 07 сарын 26-ны өдөр мөн байгуулсан ба уг гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч болох ХХК нь 2023 оны 1-р улиралд багтаан барилга угсралтын ажлыг дуусахаар тохирсон. ******* ХХК-ийн 2022 оны 6 сарын 25 болон тус оны 07 сарын 25-ны өдрүүдэд нийт 111,328,000 төгрөгийн үнэ бүхий 497 м3 бүхий бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлсэн байдаг. Үүний хариуд хариуцагчаас 2022 оны 07 сарын 25-нд 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 104,328,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл бэлэн өгөх мөнгөө өгөөгүйгээс гадна бартерын орон сууц нь ашиглалтад ороогүй байна. Бартерын орон сууц ашиглалтад орох хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс Орон сууц захиалан бариулах бартерын гэрээ-г цуцалж, бартерын байрны оронд бэлэн мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Мөн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 7.6-д Захиалагч гэрээний 3-р зүйлд заасан төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-ийн алдангийг Нийлүүлэгчид төлнө, Орон сууц захиалан бариулах бартерын гэрээ-ний 6.3-д Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны I улиралд багтаан ашиглалтад оруулж Захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж тус тус заасан. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу ХХК нь бетон зуурмагийн үнийг 1 22 оны 07 сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан бөгөөд уг өдрөөс хойш 977 хоног өнгөрсөн байна. Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3%-ийн алданги тооцоход 152,736,192 төгрөг болж байна. Орон сууц захиалан бариулах бартерын гэрээний дагуу ХХК нь 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дотор орон сууцыг ашиглалт оруулж хүлээлгэн өгөх ёстой байсан бөгөөд уг өдрөөс хойш 726 хоног өнгөрсөн байна. Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5%-тай алданги тооцоход 189,616,140 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг тооцоход нийт 52,164,000 төгрөг болж байна. ХХК-иас Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үүрэгт 104,328,000 төгрөг, гэрээний үүргийн зөрчил болох алданги 52,164,000 төгрөг нийт 156,492,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 156,492,000 төгрөгийн 42,164,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ХХК нь 114,328,000 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэв. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч  ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 156,492,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 156,492,000 төгрөгийн 42,164,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 114,328,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

3. Иймд нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч  ХХК нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 364,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,  ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 156,492,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 156,492,000 төгрөгийн 42,164,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 114,328,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэв. гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 364,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Нэхэмжлэгч нь Т.Мөнхдавааг шүүхэд гэрчээр дуудан ирүүлж, мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД