| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/11555/И |
| Дугаар | 192/ШШ2025/09233 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09233
2025 11 11 192/ШШ2025/09233
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Бхолбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлага 42,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 14 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 26,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1,500,000, төгрөг, 2026 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,950 төгрөгнөөс 183,975 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 183,975 төгрөг, хариуцагч Д.Б 183,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН