| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10720/И |
| Дугаар | 192/ШШ2025/09216 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09216
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,369,727.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Л.С нэхэмжлэлийн шаардлага 17,369,727.75 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,894,954 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,894,954 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,894,954 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,894,954 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,894,954 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,894,957.75 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,799 төгрөгнөөс 122,399.5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 122,399.5 төгрөг, хариуцагч Л.С 122,399.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН