2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/09215

 

 

 

 

2025 11 11 192/ШШ2025/09215

  

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. К ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.А холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,013,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлага 28,013,680 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3,501,710 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,501,710 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,501,710 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3,501,710 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 3,501,710 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3,501,710 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 3,501,710 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3,501,710 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,018 төгрөгнөөс 149,009 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 149,009 төгрөг, хариуцагч Ц.А 149,009 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН