Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/01319

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/01319

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дугаар хороо, **** байрлах, Т.К

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** оршин суух, Ц.Б

Нэхэмжлэлийн шаардлага: 2318463 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 395,300 төгрөг, зээлийн хүү 127,882.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,594.70 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 534,776.96 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01583/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 2318463 тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. 2318463 тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээлд 0.0 төгрөг, хүүд 0.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0.0 төгрөг, нийт 0.0 төгрөг буцаан төлсөн. 2318463 тоот Цахим зээлийн гэрээний үүрэг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн. 

Хариуцагч Ц.Б нь Т.К -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2025-01-11-ний өдөр 2318463 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2318463 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 395,300 төгрөг, үндсэн хүүнд 127,882.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,594.70 төгрөг, шимтгэлд 1000 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 534,776.96 төгрөгийг хариуцагч Ц.Б гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К  тус шүүхэд гаргасан тайлбартаа: Т.К -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн дүн болох 534,776.96 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К  нь Ц.Б од холбогдуулан 2318463 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 395,300 төгрөг, зээлийн хүү 127,882.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,594.70 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 534,776.96 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 534,776.96 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.К -д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К гийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн тайлбарлаар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.К -ийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,693.30 (арван зургаан мянга зургаан зуун ерэн гурван төгрөг гучин мөнгө) төгрөгийн тал хувь болох 8,346.65 (найман мянга гурван зуун дөчин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,346.65 (найман мянга гурван зуун дөчин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Б оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,346.65 (найман мянга гурван зуун дөчин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.К -д олгохоор тогтов.

Хариуцагч Ц.Б  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б од холбогдох, 2318463 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 395,300 төгрөг, зээлийн хүү 127,882.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,594.70 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 534,776.96 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 534,776.96 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг Т.К -д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.К -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,693.30 (арван зургаан мянга зургаан зуун ерэн гурван төгрөг гучин мөнгө) төгрөгийн тал хувь болох 8,346.65 (найман мянга гурван зуун дөчин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,346.65 (найман мянга гурван зуун дөчин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Б оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,346.65 (найман мянга гурван зуун дөчин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.К -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Б  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ