Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01325

 

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01325

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** байрлах, Т.Б

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** тоотод оршин суух, э.П

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 612,898.16 (зургаан зуун арван хоёр мянга найман зуун ерэн найман төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01513/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2142945 тоот цахим зээлийн гэрээг байгуулсан. 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2142945 цахим зээлийн гэрээ дуусгавар болсон. 2142945 тоот зээлийн гэрээний үүрэг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн.

Хариуцагч Э.П нь Т.Б -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

 2024-06-17-ны өдөр 2142945 тоот Токи кредит үйлчилгээний гэрээ байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүсэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сарын бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:  2142945 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 465,152.26 төгрөг, үндсэн хүүнд 139,441.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,304.49 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 612,898.16 төгрөгийг хариуцагч Э.П гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б  тус шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Б -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.П нь нэхэмжлэлийн дүн 612,898.16 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б  нь Э.П д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 612,898.16 (зургаан зуун арван хоёр мянга найман зуун ерэн найман төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.П  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 612,898.16 (зургаан зуун арван хоёр мянга найман зуун ерэн найман төгрөг арван зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д  төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,036.94 (арван есөн мянга гучин зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийн тал хувь болох 9,518.47 (есөн мянга таван зуун арван найман төгрөг дөчин долоо мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,518.47 (есөн мянга таван зуун арван найман төгрөг дөчин долоо мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.П аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,518.47 (есөн мянга таван зуун арван найман төгрөг дөчин долоо мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Э.П  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нэхэмжлэлтэй, хариуцагч Э.П д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 612,898.16 (зургаан зуун арван хоёр мянга найман зуун ерэн найман төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.П  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 612,898.16 (зургаан зуун арван хоёр мянга найман зуун ерэн найман төгрөг арван зургаан мөнгө) төгрөгийг Т.Б -д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б  -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,036.94 (арван есөн мянга гучин зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийн тал хувь болох 9,518.47 (есөн мянга таван зуун арван найман төгрөг дөчин долоо мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,518.47 (есөн мянга таван зуун арван найман төгрөг дөчин долоо мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.П аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,518.47 (есөн мянга таван зуун арван найман төгрөг дөчин долоо мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б  -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.П  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ