2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/07830

 

 

 

 

 

 

 

2025 10 01

192/ШШ2025/0780

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД: /,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, Зэв овогт /РД: / нарт холбогдох,

29,46,572.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д., Г. нарт холбогдуулан 29,46,572.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.******* нь Хүчит шонхор бөөний зах дээр махны худалдаа эрхэлдэг, жижиглэн болон бөөний худалдаа явуулдаг хувь хүн бөгөөд зээлийн гэрээний үндсэн дээр малын махыг худалдан авч, хадгалан борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч нь 202 оны 10 дугаар сарын 0-ны өдөр ХААН банк ХК-тай ЗГ-5451057 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж, 47,00,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Энэхүү зээлийн хөрөнгөөр мах бэлтгэн худалдан авч, зооринд хадгалж, улирлын онцлогт нийцүүлэн хаврын улиралд худалдан борлуулдаг бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. Хариуцагч нар болох Д., Г. нар нь уг хугацаанд нэхэмжлэгчээс зээлээр мах авч, цаашид дамлан борлуулж, ашиг орлого олдог байсан ба доор дурдсан хугацаа, тоо хэмжээ, үнийн дүн бүхий малын махыг зээлээр худалдан авсан. Үүнд: 2024.05.04-ний өдөр 740 кг хонины махыг 9,000 төгрөгөөр нийт 6,660,000 төгрөг, үүнээс 6,070,000 төгрөгийг 2024.05.07-ны өдөр төлсөн, үлдэгдэл 590,000 төгрөг, 2024.05.29-ний өдөр 00 кг ямааны махыг 5,800 төгрөгөөр нийт 1,740,000 төгрөг, 2024.05.29-ний өдөр 440 кг ямааны мах 6,000 төгрөг, 2024.06.06-ны өдөр 468 кг хонины мах 8,200 төгрөгөөр нийт ,87,600 төгрөг, 2024.06.14-ний өдөр 79 кг ямааны мах 5,800 төгрөгөөр нийт 2,198,200 төгрөг, 2024.06.15-ны өдөр 47 кг хонины мах 8,200 төгрөгөөр нийт 6,75,000 төгрөг, 2024.06.22-ны өдөр 1,048 кг хонины мах 7,800 төгрөгөөр нийт 8,174,400 төгрөг, 2024.06.2-ны өдөр 486 кг хонины мах 7,00 төгрөгөөр нийт ,547,800 төгрөг, 2024.06.25-ны өдөр 59 кг хонины мах 7,500 төгрөгөөр нийт 4,042,500 төгрөг, 2024.06.26-ны өдөр 760 кг хонины мах 7,000 төгрөгөөр нийт 5,20,000 төгрөг байна. Дээрх хугацаанд хариуцагч нар нь нийт 42,10,000 төгрөгийн үнэ бүхий махыг зээлээр худалдсан бөгөөд үүнээс 24,48,000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлэн төлсөн. Гэвч үлдэгдэл төлбөр болох 17,620,000 төгрөгийг төлөөгүй байна. Уг нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааны санхүүгийн чадамжид ноцтой сөрөг нөлөө үзүүлж, зээлийн эргэн төлөлтөд саад учруулсан. Тодруулбал, зээлээр авсан махыг дамлан худалдах замаар орлого олох байсан доголдож, ХААН банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 11,816,572.18 төгрөг, нийт 29,46,572.18 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай гэр бүл нь гэр бүлтэй өмнө нь сайн найзууд байсан бөгөөд гэр бүлээрээ найзалдаг байсан. Гэтэл Ч.******* нь нөхөр болон Аюушжав нар нь зээлсэн мөнгөө өгдөггүй, удаа дараа хойшлуулдаг, сайн харилцаатай байхад хэцүү хүмүүс байдаг. Г. би өмнө нь Ч.******* аль болох боломжоороо тусалдаг байсан боловч тусыг үл хайхран мөнгөн төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.******* нь манай зооринд мах хадгалахаар ярилцсан боловч зөөсөн төлбөр болон хадгалалтын төлбөрийг төлдөггүй, алга болж, машин эвдрэл гэмтлийн төлбөрийг төлөөгүй байна. Г. би болон нөхөр Д. бид хоёр өөрсдийн авсан махны төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд өгөөгүй махны төлбөрийг төлөх боломжгүй байна. Мөн Ч.******* нь ХААН банкнаас авсан зээлийг төлбөрөө хүртэл хохирол 11,816,572.18 төгрөг гэх байдлаар иргэн Д. надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

. Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.******* нь болсон үйл явдлыг өөрчилж хамааралгүй зүйлийг хооронд нь холбож 29,46,572.18 төгрөгийг Д. надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.******* нь Д. надад мөнгөн төлбөрийн өртэй удаа дараа төлөхгүй зугтаадаг гэр бүлийн найзуудын өмнөх итгэлийг ашиглаж өөрийн ажлыг үнэгүй хийлгэж бусдыг ашиглах сонирхолтой байсан тул харилцаагаа дуусгавар болгосон. Гэтэл 17,620,000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д. би шударгаар өөрийн авсан махны төлбөрийг төлж барагдуулсан байхад өгөөгүй зүйлээ авъя гэж шаардаж байгаад гомдолтой мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Ч.******* нь ХААН банкны авсан зээлийг төлбөрөө хүртэл хохирол 11,816,572.18 төгрөг гэх байдлаар иргэн Д. надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, 202.10.0-ны өдрийн Зээлийн гэрээ, Зээл олгох хүсэлт, ХААН банк дахь *******7690181, тоот дансны хуулга,

4.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: ХААН банкны дансны хуулга.

4.. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх

үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ч.*******эс хариуцагч Д., Г. нарт холбогдуулан 29,24,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.1. Хариуцагч Д., Г. нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг.

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Ч.******* нь Хүчит шонхор бөөний зах дээр махны худалдаа эрхэлдэг. 202.10.0-ны өдөр ХААН банкнаас 47,00,000 төгрөгийг зээлж махны бизнестээ хөрөнгө оруулсан. Хариуцагч Д., Г. нар нь Ч.*******эс мах худалдан авч цааш нь дамлан зардаг юм. Хариуцагч Д., Г. нарт 2024.05.04-ний өдрөөс 2024.06.26-ны өдөр 10 удаа нийт 42,10,000 төгрөгийн үнэтэй махыг зээлээр худалдсан бөгөөд хариуцагч нараас 24,486,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн боловч үлдэгдэл 17,620,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн нэхэмжлэгчийн ХААН банкнаас зээлсэн 47,00,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 11,816,572.18 төгрөгийг хариуцагч нар мөнгөө төлөөгүйтэй холбоотой өөр санхүүгийн эх үүсвэрээс төлөхөд хүрсэн тул энэхүү зээлийн хүү төлсөн мөнгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Иймд махны үлдэгдэл төлбөр 17,620,000 төгрөг, зээлийн хүү 11,816,572.18 төгрөг нийт 29,46,572.18 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...гэжээ.

.1. Хариуцагч Д., Г. нар нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нямсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:...*******эс 42,10,000 төгрөгийн мах худалдаж авсан нь үнэн, харин 2024.5.7, 2024.7.10-ныг хүртэлх хугацаанд 27,20,000 төгрөгийг махны төлбөрт шилжүүлсэн. Харин 2024.7.10-ны өдөр наадмын хуушуур хийх зорилгоор 200 кг 2,600,000 төгрөгийн мах нэхэмжлэгчээс авсан. 2024.4.2-ны өдрөөс 2024.06.16-ны өдрийг хүртэл миний зооринд 50 тонн хонь, ямааны мах хадгалсан боловч зоорины түрээсэнд 2024.4.8-нд 2 сая, 2024.4.25-нд 2 сая төгрөг нийт урьдчилгаа 4 сая төгрөгийг надад өгсөн бөгөөд зоорины түрээсийн үлдэгдэл 9,500,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. Дээрх махны үлдэгдэл 17,620,000 төгрөгийн нэхэмжилсэн дүнгээс зоорины үлдэгдэл төлбөр 9,500,000 төгрөгийг хасаж, наадмын хуушуурын мах 2,600,000 төгрөгийг хасаж, дансаар орсон зөрүү 2,747,000 төгрөгийг төлөх боломжтой. Нэхэмжлэгчтэй самартай явахад миний ланд крузер 100 маркийн автомашин эвдэрсэн бөгөөд эвдрэл нь 5,700,000 төгрөгийг 2 хувааж төлөх ёстой. Банкны зээлийн хүү 11,816,572.18 төгрөг хариуцагч нарт хамааралгүй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Ч.******* нь ХААН банктай 202 оны 10 дугаар сарын 0-ны өдөр №ЗГ-5451057 дугаартай Зээлийн гэрээ /онлайн бизнесийн зээл/ байгуулсан болох нь 202 оны 10 дугаар сарын 0-ны өдөр №ЗГ-5451057 дугаартай Зээлийн гэрээ /онлайн бизнесийн зээл/-ийн хуулбараар тогтоогдож байна. /хх-7-10х/

4.2. ХААН банкнаас нэхэмжлэгч Ч.******* нь ХААН банкнаас 202 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 60,000,000 төгрөг зээлж авсан болох нь Ч.*******, нарын ХААН банкны *******7690181 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулбараар тогтоогдож байна. /хх-1х/

4.. ХААН банкнаас нэхэмжлэгч Ч.******* нь ХААН банкнаас 202 оны 10 дугаар сарын 0-ны өдөр 47,00,000 төгрөг зээлж авсан болох нь ХААН банкны *******77096 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулбараар тогтоогдож байна. /хх-14х/

Дээрх зээлийн дансны хуулга болон зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ч.******* нь 202 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 60,000,000 төгрөг, 202 оны 10 дугаар сарын 0-ны өдөр 47,00,000 төгрөг зээлж байсан болох нь тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ХААН банкны тоот дансанд хариуцагч Г.гийн ХААН банкны *******711289 тоот данснаас 2024.05.0-ны өдөр 5,720,000 төгрөг, 2024.05.07-ны өдөр 6,070,000 төгрөг, 2024.06.05-ны өдөр 4,660,000 төгрөг, 2024.06.18-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 500,000 төгрөг, 2024.07.06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024.07.10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024.07.18-ны өдөр 1,482,000 төгрөг, 2024.07.1-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024.10.17-ны өдөр 1,087,000 төгрөг, 2024.11.22-ны өдөр ,000,000 төгрөг нийт 5,519,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-40-85х/

5.1. Хариуцагч Г.гийн ХААН банкны *******711289 тоот дансанд ХААН банкны тоот данснаас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр sansar zoоri mongo гэсэн утгаар 2,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр zoоri une uugnaa гэсэн утгаар 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-7-9х/

5.2. Хариуцагч Г.гийн ХААН банкны *******711289 тоот дансанд ХААН банкны тоот данснаас 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр bayrmaa mah гэсэн утгаар 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч Г.д шилжүүлсэн байна. /хх-49х/

Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-д заасан 24.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигч нарын хооронд 42,10,000 төгрөгийн мах худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх ү.

Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байх тул мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т зааснаар гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчээс мах худалдан авсан төлбөрт 17,620,000 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй гэх боловч хариуцагч Г.гийн ХААН банкны *******711289 тоот дансанд ХААН банкны тоот дансанд дээрх дансны хуулгаар 2024.05.0-ны өдрөөс 2024.11.22-ны өдрийг хүртэл нийт 5,519,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар худалдах-худалдан авах гэрээг байгуулсантай маргаагүй, хариуцагч нараас 42,10,000 төгрөгийн мах худалдаж авсныг хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл 17,620,000 төгрөгөөс зоорины түрээсийн гэрээний төлбөр дутуу төлсөн, наадмын хуушуур махыг нэхэмжлэгчид худалдсан, автомашины эвдрэл гэмтлийн засвартай холбоотой зардал, илүү төлсөн мөнгийг хасаж суутгахаар тайлбартаа дурдсан байна.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн зохигчдын худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг барагдуулсан эсэхийг тогтоох нь энэ хэргийн маргааны гол зүйл юм.

6. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд түрээсийн гэрээг бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18. дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасантай нийцээгүй байна. Иймд зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Ч.*******эс зоорины төлбөрт хариуцагч Г. руу шилжүүлсэн 4,000,000 төгрөг нь зохигчдын хооронд мах хадгалсантай холбоотой төлбөр тооцоо гэж зохигчид хооронд маргаагүй бөгөөд хариуцагчид нэхэмжлэгчээс зооринд мах хадгалсан төлбөр үлдэгдэл 9,500,000 төгрөгийн төлбөртэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн зохигчид самарт явахад хариуцагчийн автомашинд эвдэрсэн эвдрэлийг хуваан хариуцаж төлөхөөр харилцан тохиролцсон болон хохирлыг төлөх талаар баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч нарын тайлбар тогтоогдох боломжгүй, мөн хариуцагч нараас шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

7. Нэхэмжлэгч Ч.******* нь 202 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 60,000,000 төгрөг, 202 оны 10 дугаар сарын 0-ны өдөр 47,00,000 төгрөг зээлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс мах худалдах-худалдан авах бизнес хийдэг болох нь түүний тайлбар хэрэгт авагдсан бусад баримтаар мөн тогтоогджээ. Тэрээр өөрийн махны бизнест хөрөнгө оруулах, санхүүжилт үүсгэх байдлаар банкнаас зээл авсан нь зохигчдын хооронд мах худалдах-худалдан авах гэрээний харилцааны үр дагавартай хамааралтай гэж шүүх үзэх боломжгүй байна. Учир нь өөрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой банкнаас зээл авч, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрт зээлийн гэрээний дагуу зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаа нь зохигчдын хооронд үүсэн маргаантай шууд хамааралгүй байна.

8. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 42,10,000 төгрөгийн мах худалдан авсан бөгөөд 5,519,000 төгрөгийг төлж илүү төлөлт хийсэн нь баримтаар тогтоогдсон харин яагаад илүү төлөлт төлсөн талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбар гаргаж мэтгэлцээгүй тул шүүхээс хариуцагч нар худалдах-худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчид баримтаар 18,000,000 төгрөгийг мах худалдан авахаар шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан баримтуудаас дүгнэхэд зохигчид хооронд мах худалдах-худалдан авах зорилгоор адил бизнес эрхэлдэг, бие биеэсээ мах худалдан авдаг, худалдан авсан махаа нэхэмжлэгчээс хариуцагч нарын эзэмшлийн зооринд төлбөртэй хадгалдаг зэрэг үйл явдал тогтоогдсон байна. Эндээс үзэхэд харилцан бие биеэсээ зохигчид мах худалдан авч, төлбөрт тооцоогоо дансаар шилжүүлэн авч, өгч шилжүүлдэг байсан ба тэдний хоорондын төлбөр тооцоо нь дансны хуулгаар дуусгавар болсон тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Ч.*******эс хариуцагч Д., Г. нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 05,1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д., Г. нарт холбогдох 29,24,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.*******эс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 05,1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД