| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/04313/И |
| Дугаар | 192/ШШ2025/07931 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/07931
| 2025 03 | 192/ШШ2025/07931
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, ******* дүгээр байранд байрлах, ХХК /РД: /-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* би ХХК-ийн Хан-Уул дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, *******д 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ОСЗБ/21-42 тоот дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр *******-ы -р байрны 5-р давхарт 502 тоот хаягт байрлах 36.98 метр.кв 1 /нэг/ өрөө байрыг 46,225,000 /дөчин зургаан сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр захиалан тохиролцож, төлбөрийг өөрийн нэр дээрх Хаан банкны тоот данснаас ХХК-ийн нэрийн Голомт банкны тоот дансанд бэлэн бусаар 2021 оны 7-р сарын 22-ны өдөр, мөн 2023 оны 11-р сарын 13-ны өдөр метр квадратын зөрүүгийн төлбөр болох 2,646,700 төгрөгийг ХХК-ийн нэрийн Голомт банкны 15151397 тоот дансанд бэлэн бусаар, нийт 48,*******1,700 төгрөгийг шилжүүлж би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. 0% төлбөрөө төлж барагдуулсан тул 2024-оны 3 сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хариуцагч нь Орон сууц захиалан бариулах тэрээ-ний 4 дүгээр зүйлийн 2.8-д заасан Орон сууцыг Захиалагч талын өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг саадгүй гаргаж өгөх заалтыг биелүүлээгүй. ХХК нь шалтаг шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа тул улсын бүртгэлд өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хандаж ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь маргаан бүхий орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, .2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч биелүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Иймд Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,308 /332,8+70,200/ төгрөгөөс 201,154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 02000941 тоот данс /улсын орлого/-аас 201,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД