2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/07932

 

 

 

 

 

 

 

2025 10 0*******

192/ШШ2025/079*******2

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо,******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД: /-д холбогдох,

 

84,161,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Луу Яст ХХК нь Сэлэнгэ аймаг Мандал сум Зүүн хараад байрлах Ерөнхий боловсролын сургууль болон Ерөнхий боловсролын 1-р сургуулийн спорт заалны барилгын ажлыг 2024 оны 04-р сарын 04- ний өдрийн № АГГ-04 тоот гэрээний дагуу ******* ХХК- ний гүйцэтгэгчээр ажилласан. Гэрээнд заасан газар шороо, суурь болон карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ил болон далд ажлын актыг зохих шаардлагын дагуу хийж гүйцэтгэж өгсөн. Гэрээнд тусгасан ажил гүйцэтгэлийн графикийн дагуу 05-р сарын 2*******-с хоёр барилгын ажлын гүйцэтгэлийн дундын санхүүжилт болох 41,960,0001 /дөчин нэгэн сая есөн зүүн жаран мянган төгрөг / - г нэхэмжилсэн билээ. ******* ХХК-н захирал 05-р сарын 27-нд өгнө гэж утсаар хэлсэн. Манай техникүүдийн түлш болон ажиллагсдын хоол хүнс авах мөнгөгүй болсон тул бид 05-р сарын 27-н хүртэл хүнээс мөнгө зээлэн ажлаа явуулж байсан. 05-р сарын 27-ний өдөр бороо орж байсан тул ажил түр зогсоосон гэтэл захирал утасдаж... ажил удаан явагдаж байна ы барилгын ажил руу өөр Туслан гүйцэтгэгч орууллаа чи хүмүүсээ аваад зайл... гэж хэлээд утас аа тасалсан. Тухайн үед ы барилга дээр Карказ бүрэн дууссан газар шорооны ажил хийгдэж байсан тул Сэндвичийн ажил болон тоног төхөөрөмж орох боломжгүй байсан. Бид газар шорооны ажлаа яаралтай дуусгаж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Гэтэл 05-р сарын 29-ний өдөр надтай зөвшилцөлгүй гаднаас өөр Туслан гүйцэтгэгч хүмүүс гэрээ зөрчин оруулан манай өмчлөлийн компанийн машин техникийг дур мэдэн ажил*******лж байсан. Миний бие 05-р сарын 29-ний өдөр манай компанийн гэрээт хуулийн зөвлөх Дархан хотод Шүүх хуралд очоод буцах замд нь хамт тосон авч Баруун хараагаас гэрээт ажлын талбай дээр иртэл ... ядуу гуйлгачдыг тэжээдэг хүн би биш техник ээ орхиод ажлын талбайгаас зайл, чаддагаар нь ажлаа хийлгэнэ... гэж хүч хэрэглэн зодож цаашид хамтран ажиллах ямар ч бололцоогүй болсон. Иймд манай компанийн зөрчигдсөн эрхийг хамгаалж 84,161,600 төгрөгийг гаргаж өнгө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 0*******-ны №04 дугаартай Ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ-ний дагуу ажлын хөлс 228,960,00 төгрөгөөс 84,161,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно. 1.2. Нэхэмжлэгч хариуцагч нар нь ажлын хөлсөө 228,960,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 109,792,000 төгрөг төлсөн байна. 1.*******. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтээр нэхэмжлэгч нь 150,**************2,214 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн бөгөөд дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нь 40,540,214 төгрөгийг шаардах эрхтэй байна. Та*******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүйгээр хэрэг маргааныг дуусгавар болгох хүсэлтэй байгаа тул хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг харилцан хүлээн зөвшөөрч байгаа болно. Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 4*******,621,*******86 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаарддагаас үлдэгдэл төлбөр 40,540,214 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг та*******дын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж бичгээр гарсан өдөр ******* ******* ******* ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэгч нь эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг бичгээр гарсан өдөр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/Ш*******2024/12445 дугаартай Иргэний хэрэг үүсгэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу авсан арга хэмжээг цуц*******лах тухай албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлнэ. Та*******д шинжээчийн зардал болох 6,500,000 төгрөгийг дараах байдлаар хуваарилан төлөхөөр тохиролцсон. Үүнд: ******* ******* ******* ХХК нь *******,500,000 төгрөг, ******* ХХК нь *******,000,000 төгрөг төлнө. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 84,161,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 84,161,600 төгрөгийн 4*******,621,*******86 төгрөгөөс татгалзаж, үлдэх 40,540,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 40,540,000 төгрөгийг та*******дын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж бичгээр гарсан өдөр ******* ******* ******* ХХК-д төлж барагдуулах, нэхэмжлэгч нь эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг бичгээр гарсан өдөр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/Ш*******2024/12445 дугаартай Иргэний хэрэг үүсгэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу авсан арга хэмжээг цуц*******лах тухай албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шинжээчийн зардал болох 6,500,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК нь *******,500,000 төгрөг, ******* ХХК нь *******,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч та*******дын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч та*******д нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч та*******д бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Та*******дын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2024/182*******6 дугаартай захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба Барилгын төсөвчдийн холбооноос 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 74/02 тоот албан бичгээр шинжээчийн ажлын хөлс 6,500,000 төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэн байна. Дээрх 6,500,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК нь *******,500,000 төгрөг, ******* ХХК нь *******,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлд нийцэхээр байна.

Иймд, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох 84,161,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 84,161,600 төгрөгийн 4*******,621,*******86 төгрөгөөс татгалзаж, үлдэх 40,540,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 40,540,000 төгрөгийг та*******дын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж бичгээр гарсан өдөр ******* ******* ******* ХХК-д төлж барагдуулах, нэхэмжлэгч нь эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг бичгээр гарсан өдөр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/Ш*******2024/12445 дугаартай Иргэний хэрэг үүсгэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу авсан арга хэмжээг цуц*******лах тухай албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шинжээчийн зардал болох 6,500,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК нь *******,500,000 төгрөг, ******* ХХК нь *******,000,000 төгрөгөөр төлж барагдуулна. гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578,750 төгрөгөөс Төрийн сангийн /100200100941/-аас 289,*******75 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас 180,*******25.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД