| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0199/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/207 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч Р.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.О-д холбогдох эрүүгийн 1838000000261 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р.О.
Шүүгдэгч Р.О нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг ... тоотод эхнэр Б.М-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.О нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг ... тоотод эхнэр Б.М-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.О-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...нэг ухаан ороход блокон дээр давж унаж байсан, мөн цехийн ажилчид намайг салгаж байсныг санаж байгаа. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О намайг хаана хоноод ирж байгаа юм бэ гээд шууд л зодох гэж дайрахад нь зугатаасан. Цехийн ажилчид танай нөхөр чинь бид нарт агсам тавиад ажил хийлгэхгүй байна гэж гомдоллоод байж байтал О хүрч ирээд үсдэж аваад тавихгүй байтал цехээс хоёр ажилчин гарч ирээд салгахад О миний үсийг тавингуутаа зөрүүлээд гараа атгаж байгаад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Би зугатаагаад цех рүү ороод нүүрээ дарж сууж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өглөө ажил дээрээ 08 цаг 40 минутад ирэхэд О согтуу байж байсан. Тэгээд З цех дотор орж ирээд О хөдөө ээж рүүгээ явна гээд машинаа асаах гээд байж байхаар нь би түлхүүрийг нь авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд О эхнэр лүүгээ утсаар яриад ирэх болж байна уу гээд утсаар эвтэйхэн шиг ярьж байсан. Тэгсэн чинь удаагүй эхнэр У гэртээ ирээд О, У хоёр хоорондоо маргалдаад У архи уучихсан байна гээд уурлаад байх шиг байснаа хоорондоо маргалдаад У зодолдоод унасан. Доошоо хараад уйлаад жаахан байсны дараа зүүн талын шанаа нь хавдаад нүд орчимд нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 372 дугаартай:
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838000000261 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Р.О нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Р.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838000000261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Р.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838000000261 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН