2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/08060

 

 

 

 

 

 

 

2025 10 07

192/ШШ2025/08060

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* ******* *******, Стадион оргил-1, ******* ******* *******т байрлах, ******* ******* ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь "******* Банк" ХК-ийн Андууд тооцооны төвтэй 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201743009766 тоот зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ/201843871748 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 3,538,190.24 төгрөг дээр 6,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 9,538,190.24 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/201844071588 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 9,135,025.18 төгрөг дээр 5,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 14,135,025.18 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201844071588-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, зээл олголт эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/201844071588 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр БГХ/201844071588 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул ******* *******д холбогдуулан гэрээнд заасан хаягаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/32260 дугаартай захирамжаар ******* нь хаяг дээрээ бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. иуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн хаягийг тогтоох ажиллагаа хийсэн боловч хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаягт байдаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ургийн овогт /РД: /-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ болон мөн өдрийн Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, *******оос ******* ******* ХК-д гаргасан хүсэлт болон зээл хүсэгчийн анкет, *******ийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Оул секьюрити ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/106 дугаар албан бичиг, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, *******оос ******* ******* ХК-д гаргасан хүсэлт болон зээл хүсэгчийн анкет, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Зээл гэрээ болон барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, *******оос ******* ******* ХК-д гаргасан хүсэлт, *******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар,Хаан ******* ХК-ийн Зээл төлөх мэдэгдэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/32260 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж.

 

2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Зээл болон барьцааны гэрээнүүд, ******* *******ны мөнгөн гүйлгээний баримт, Зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/32260 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч *******ийн хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан овогт /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД