Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01328

 

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01328

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай   

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, **** давхарт байрлах, Т.Б,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ***** сумын *** тоотод оршин суух, Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд болон нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 6,769,762.67 (зургаан сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01506/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Б  нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-132334 дугаартай зээл 368 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 93001-132334 дугаартай зээлэнд

Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,471,651.62 төгрөг

Зээлийн хүү: 2,143,159.06 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 94,951.99 төгрөг, нийт 6,709,762.67 төгрөг,

Т.Б -ийн зүгээс зээлдэгч Ч.Б  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Ч.Б  нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 224111 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-132334 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,471,651.62 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,143,159.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 94,951.99 төгрөг, нотариатын зардалд 60.000 төгрөг, бүгд 6,769,762.67 (зургаан сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ч.Б оос гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ч.Б  би Т.Б -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Миний бие Ч.Б  нь Т.Б -иас 5,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд ар гэрт эмнэлгийн асуудал гараад зээлээ графикийн дагуу төлж чадаагүй юм. Иймд Т.Б -иас нэхэмжилж буй үндсэн зээл 4,471,651 төгрөг 62 мөнгө, зээлийн хүү 2,143,159 төгрөг 06 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 94,951 төгрөг 99 мөнгө, нийт 6,769,762 төгрөг 67 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б  нь Ч.Б т холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд болон нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 6,769,762.67 (зургаан сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,769,762.67 (зургаан сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,266 (нэг зуун хорин гурван мянга хоёр зуун жаран зургаа) төгрөгийн тал хувь болох 61,633 (жаран нэгэн мянга зургаан зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,633 (жаран нэгэн мянга зургаан зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Б оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,633 (жаран нэгэн мянга зургаан зуун гучин гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Ч.Б  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б т холбогдох, цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд болон нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 6,769,762.67 (зургаан сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,769,762.67 (зургаан сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,266 (нэг зуун хорин гурван мянга хоёр зуун жаран зургаа) төгрөгийн тал хувь болох 61,633 (жаран нэгэн мянга зургаан зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,633 (жаран нэгэн мянга зургаан зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Б оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,633 (жаран нэгэн мянга зургаан зуун гучин гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Б  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ