| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/01215/И |
| Дугаар | 319/ШШ2025/01005 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/01005
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг х*******сэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, Жаргалант сум, ******* багт байрлах, “******* *******” ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* овогт *******н *******ьд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 7,785,785.34 төгрөг, хүү 472,803.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,001.64 төгрөг, нийт 8,263,590.51 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний х******* үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “******* *******” ХК-ийн ******* салбарын захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* овогтой *******ь нь 2024 оны 12 сарын 04-ны өдөр ******* *******тай тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай дижитал цалингийн зээл авсан. Зээлдэгч А.*******ь нь тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зорчиж зээлээ хугацаанд төлөөгүй 76 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Зээлдэгч ******* овогтой *******ээс ******* *******тай байгуулсан тоот зээлийн гэрээний үүрэгт 8,263,590.51 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч А.*******ь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие А.*******ь нь ******* ******* ХК-ийн ******* салбарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,263,590.51 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбар нь хариуцагч А.*******ьд холбогдуулан “Үндсэн зээл 7,785,785.34 төгрөг, хүү 472,803.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,001.64 төгрөг, нийт 8,263,590.51 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Х******* хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.*******ь нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 7,785,785.34 төгрөг, хүү 472,803.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,001.64 төгрөг, нийт 8,263,590.51 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг х*******сэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,167 төгрөгийн тал нь болох 73,583.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.*******ээс 73,583.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
7. Хариуцагч А.*******ь нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбарын нэхэмжилсэн “Үндсэн зээл 7,785,785.34 төгрөг, хүү 472,803.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,001.64 төгрөг, нийт 8,263,590.51 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.*******ь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг х*******сэхгүй болгосугай.
2. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,167 төгрөгийн тал нь болох 73,583.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.*******ээс 73,583.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбарт олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.*******ь нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК