| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/01041/И |
| Дугаар | 319/ШШ2025/01007 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/01007
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумд байрлах, “******* *******” ХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ийн *******, ******* овогт ын нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 940,174.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,422.88 төгрөг, нийт 11,020,597.45 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “******* *******” ХК-ийн Ховд салбарын ******* тооцооны төвийн захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.*******, Д. нар нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* *******ны Ховд салбартай ЗГ- дугаартай зээлийн гэрээ байгуулан, 15,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн Зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, *******ны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.4 заалтад заасан үүргүүдээ биелүүлэхгүй 84 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээний хугацаа 2025.10.22-ны өдрөөр дуусгавар болсон. Иймд Ц.*******. Д. нартай байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 6.2.5 заалтыг үндэслэн нэхэмжлэлийг гаргаж байна.” гэжээ.
2. Хариуцагч Ц.*******, Д. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.*******, Д. бид ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 11,020,597.45 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц.*******, Д. нарт холбогдуулан “Үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 940,174.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,422.88 төгрөг, нийт 11,020,597.45 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 940,174.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,422.88 төгрөг, нийт 11,020,597.45 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,279.56 төгрөгийн тал нь болох 95,639.78 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ц.*******, Д. нараас 95,639.78 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
7. Хариуцагч Ц.*******, Д. нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 940,174.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,422.88 төгрөг, нийт 11,020,597.45 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.*******, Д. нар хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,279.56 төгрөгийн тал нь болох 95,639.78 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ц.*******, Д. нараас 95,639.78 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарт олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.*******, Д. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК