Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 319/ШШ2025/01014

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, Баатархайрхан багт байрлах, “******* ******* *******” хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, *******ын *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Түрээсийн төлбөр 979,533.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “******* эвийн *******” хоршооны дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ******* хоршоо нь 2013 оны 01 дүгээр сарын 15-нд "******* *******" ХХК-ийн хэлбэрээр байгуулагдаж, улмаар 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нийт хувь нийлүүлэгчдийн хурлаар хоршооны зохион байгуулалтад шилжсэн бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 16-ны хурлаар хоршооны дүрмээ батлуулж, "******* ******* *******" хоршоо нэртэйгээр ХААН банканд тоот данс нээлгэн, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар ******* аймгийн Засаг даргын Тамгын газартай менежментийн гэрээ байгуулж ажиллах тохиролцоонд хүрч, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хоршооны Тэргүүлэгчдийн хурлын 03 дугаар тогтоолоор "******* ******* *******" хоршооны гишүүд, түрээслэгчидтэй хийх гэрээг батлан, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс түрээсийн төлбөрийг тооцож эхлэхээр тогтсон боловч дэлхий нийтийг цочроосон цар тахлын улмаас бүх нийтээр хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулан Хоршооны Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хоршооны бүх гишүүд, түрээслэгчдийн түрээсийн төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцохоор хойшлуулсан. Мөн цар тахалтай холбогдуулан худалдааны төвд павильон эзэмшигч гишүүд үйл ажиллагаа явуулаагүй тул 2020 оны 10 дугаар сараас өмнөх түрээсийн төлбөрийг бүрэн тэглэж, 2021 оны 04 дүгээр сарын түрээсийг 100 хувь, 2021 оны 05 дугаар сарын түрээсийг 50 хувиар тооцож авахаар тус тус тогтоол, шийдвэр гарсныг "******* ******* *******" хоршооны гишүүд дэмжин, тухай бүр түрээсийн төлбөрөө хугацаандаа барагдуулсаар ирсэн. Хоршооны гишүүн *******ын ******* нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр "******* ******* *******" хоршоотой 123 тоот гэрээ байгуулж, улмаар "******* *******" худалдааны төвийн 1 давхарт 6 метр квадрат талбай бүхий А 47 тоот павильон эзэмшин хүнсний худалдаа явуулж ирсэн Иргэн 3.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, 2024 оны 09 сараас эхлэн түрээсийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй бөгөөд сар бүр бага хэмжээгээр хийсэн боловч бүрэн төлөгдөөгүй байгаа ба удаа дараагийн мэдэгдэл шаардлага, тогтоол шийдвэрийг үл ойшоон "Хоршооны дүрэм"-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.3, 14.5, 14.8. "Түрээсийн гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.6, 6 дугаар зүйлийн 6.2.1 дах заалтуудыг тус тус зөрчсөөр байна Иймд үндсэн төлбөр 967,934.40, алданги тооцсон 48.396.72 мянган төгрөгийн түрээсийн төлбөрийг төлүүлэн, хоршоог хохиролгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ******* ******* хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дараах хүсэлтийг гаргаж байна. Манай байгууллага 3.*******д холбогдуулан түрээсийн төлбөр 979,533.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул 3.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* ******* *******” хоршоо нь хариуцагч З.*******д холбогдуулан “Түрээсийн төлбөр 979,533.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч З.******* нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,942 төгрөгийн тал нь болох 10,187.4 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,187.4 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” хоршоо нь хариуцагч З.*******д холбогдуулан гаргасан “Түрээсийн төлбөр 979,533.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,942 төгрөгийн тал нь болох 10,187.475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,187.475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” хоршоонд тус тус олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК