| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/02048/И |
| Дугаар | 317/ШШ2025/01707 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/01707
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 317/ШШ2025/01707 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Моб...............ци ХХК
/Улаан.тар........ хот, Сүхб.үүрэг, .........1 дү.роо, Ю......нескоги.дам.......ж-28,.цогцо...........бор/
Хариуцагч: Ду........р овогт Га........ийн На.......гэр
/Төв аймаг, Мөнгө.......т сум, 1 дүгээр б..........алант/
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.511.667,83 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Моб.аци ХХК нь........ хариуцагч Г.Н.ндэ.р....т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.511.667,83 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ: Г.На...........эр нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хүсэлт гарган 21553794 тоот гэрээ байгуулан 94949818 дугаартай үүрэн холбооны үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж iphone 15 128gb8 blue гар утсыг хуваан төлөх нөхцөлтэйгөөр авсан. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.511.667,83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.На...........элгэр нь хариу тайлбартаа: Миний бие Моб..........ораци ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн төлбөрийг 2025 оны 12,1,2,3,4,5,6,7 дугаар сарын 30-ны өдрүүдэд 438.958,479 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.На..........эр нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.511.667,83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 8 хувааж, 2025 оны 12,1,2,3,4,5,6,7 дугаар сарын 30-ны өдрүүдэд 438.958,479 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.137 төгрөгийн тал хувь болох 35.568,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35.568,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Моб........аци ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.511.667,83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.На.лгэр тө......лөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.137 төгрөгийн тал хувь болох 35.568,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Нара.......рээс улсын тэмдэгтийн хураамжид 35.568,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Моб......ораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ