Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2025/01699

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2025/01699

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Ви............ ХХК

/Улаанбаатар х.......рэг, 8 дугаа............гээр байр, Ас............лдинг, 2 д........р, 2.то.........от/

 

Хариуцагч: Ха.......ат овогт Бат..........энийн О.э......рэл

/Төв аймаг, Батсү.сум, .....2 дугаар.г, .Цогт.р, улааншор.аар гудам.......ж, 1. тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 161.700 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Виш.......Б ХХК нь хариуцагч Б.О.......элд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 161.700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч Ви......СБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Б.О.....л нь Вишн.........ББСБ ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1035200210003105 тоот гэрээ байгуулан 500.000 төгрөгийг хэрэглээ хүүхдийн сайн сайхан байдал зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3.4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд хариуцагч Б.О.эл нь..... сар бүрийн 15-нд 51.114,29 төгрөг төлөх хуваарьтай байсан ба хуваарийн дагуу төлөлтөө хийдэггүй байнга нэхүүлж байсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 161.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.От......эг хариуцагч Б.О..........рэл нь 2025 оны 11 дүгээр сарын 24-нд нэхэмжлэлийн шаардлага болох 161.700 төгрөгийг төлж барагдуулсан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх 16/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч В......Б ХХК нь Б.Од.э........лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 161.700 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отг........мэг хариуцагч Б.О.л нь ....2025 оны 11 дүгээр сарын 24-нд нэхэмжлэлийн шаардлага болох 161.700 төгрөгийг төлж барагдуулсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг хэрэгт ирүүлсэн.

3. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ви.........ББСБ ХХК-ийн 161.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б..эл нь .бие.....лүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсийн 10.000941 тоот данснаас 2.750,5 төгрөгийг, хариуцагч Б.Од.лээс 2.750,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ви....Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ