| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/02046/И |
| Дугаар | 317/ШШ2025/01711 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/01711
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 317/ШШ2025/01711 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Моби..............ХХК
/Улаанбаатар хот, Сүхбаат..........эг, 1 дүг........, Юне.......-28, .......М цогцолбор/
Хариуцагч: Дөч......атарын Золб.......тар
/Төв аймаг, Эрдэ....... сум, 5 ду.....г, Улаан.......улаанху........гээний байр 1 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 792.741,87 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Моб.......раци ХХК нь хариуцагч Д.Зо......т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 792.741,87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Д.З.........тар нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хүсэлт гарган 43469255, 50653130 тоот үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 99828755, 99930476 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A15 төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашигласан. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 792.741,87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А.......яа нь Мобиком.......аци ХХК нь Д.Зо....раас 792.741,87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Зо.........тар нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 792.741,87 төгрөгийг манай дансанд төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх 18/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Моби.......ци ХХК нь Д.Зол........тарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 792.741,87 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А.........уяа нь Моб.......аци ХХК нь Д.Зол.......аас 792.741,87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Зол........тар нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 792.741,87 төгрөгийг манай дансанд төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хэрэгт ирүүлсэн.
3. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Моб.....аци ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 792.741,87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Зо.атар нь .. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсийн 100140000941 тоот данснаас 11.788 төгрөгийг, хариуцагч Д.З.раас 11.788 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Моби.раци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ