Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01684

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01684

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Хекс.......... ХХК

/Улаанбаатар хот, Чин.5 .о, ...тусгаар тогтнол.харр барилгын 13 дав, 13.оот/

 

Хариуцагч: Бор.н овогт Өлзий.ярын Нам.айдагва

/Төв аймаг, Жа.алант сум.р баг, Буура.л бил.-р гудам.оот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.173.983 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хек.ХХК нь хариуцагч Ө.Н.агвад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.173.983 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч Хекс.Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1.173.983 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М..улуун хариуцагч Ө.Н.агва нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.220.931 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх 17/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хек.Б ХХК нь Ө.Намх.вад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.173.983 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ба.уун хариуцагч Ө.На.гва нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.220.931 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг хэрэгт ирүүлсэн.

3. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хе. ББСБ ХХК-ийн 1.173.983 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.На.а нь.биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсийн 100140000941 тоот данснаас 16.363г финанс ББтөгрөгийг, хариуцагч Ө.На.......ас 16.363 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХексинСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ