Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 317/ШШ2025/01662

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 317/ШШ2025/01662

Төв аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Тэгш_:у_а:н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Улаанбаатар хот, Баян_рэг, 22:дуг_ар хороо, Зүүн_на:ра_2 тоот/:,

 

Хариуцагч: Төв айм: Ба_рилга захиала_, о:н сууцны корпораци /_ААТ:ҮГ/

/Төв аймаг, Зуу_д с:ум, Аршаант_:н гудамж, Тө:р захиргааны 2_уг:р байр/,

 

Хариуцагч: Төв :мг_ийн За:саг дарга

/Төв аймаг, Зуун: су_мын Засаг :рг_ын Тамгын :_азар :1 _тоот/

 

Хариуцагч: “Дэ.__:_н_шн” ХХК

/Ула_нба:_янзүрх_үр:эг, 3_аар:хороо, 1_уг:ар хороолол, Энх_ва:ны өргөн _өө,:57:_йр 28_:оот,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр байгуулсан Зуунмод хотын Манзушир өргөө 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын оон сууцны барилгын хамтран ажиллах гэрээний дагуу хийж гүйцтгэсэн ажлын гүйцэтгэлийн төлбөр 652,857,393 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ба_ха:нд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тү_аяр:,

Хариуцагч: Төв :_а захиалагч, ор_ууц:ны корпора_НӨ:АТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж._ори:г,

Хариуцагч “Дэд б:_шн” ХХК-ийн төлөөлөгч Ш.:_нэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Тэгш_вд:ан” ХХК нь Төв аймгийн Заса:а_рга, Төв айм_:ийн Ба_ч, орон сууцн_ко:рпор: ОН:_ӨААТҮГ, “Дэд:_акшн” ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн “Хамтран ажиллах” тухай гэрээний үүрэгт нийт 652,857,393 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

1.1. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Манай компани нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулахаар үүсгэн байгуулагдаж, тасралтгүй 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зуунмод хотын Манзушир өргөө 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгыг барих гэрээг Төв_м:гийн Барилга захиа_гч, орон су_ны корп:ораци /О:_ТҮГ/-тай байгуулсан.:

Манай компани гэрээг байгуулсан өдрөөс барилгын зураг, төслийг гарган барилгын ул суурийг өөрийн 100 хувь хөрөнгө, төсвөөр санхүүжүүлэн цутгах ажлыг гүйцэтгэсэн.

Захиалагч Төв аймг_асаг: дарга болон Т_ ай:мгийн Барилга _:иалагч, орон_у:уцны корпораци /ОНӨ:_АТҮГ/ бидэнтэй байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр цуцлаж, өөр компанитай гэрээ байгуулан бидний хийсэн ажлыг үргэлжлүүлэн барилгын ажлыг гүйцэтгүүлсэн.  

 Бид ямар учир шалтгааны улмаас гэрээ цуцлах болсон талаар захиалагч талаас тодруулахад тодорхой хариу өгөөгүй.

 Манай “Тэгш_в:дан:_ ХХК энэхүү төслийг эхлүүлэхийн тулд менежмент болон хөрөнгийн эх үүсвэр гаргаж эхлүүлсэн туйлын тодорхой үйл баримт байсаар байтал төрийн эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөгчийн эрхэд халдаж байна.

“Дэд бү:_н” ХХК нь Төв аймгийн :лга за_хиалаг_сууцны: корпораци О:_ӨААТҮГ, Төв аймгийн Засаг дарга нартай хуйвалдаж, тус байгууллагын хууль ёсны хүчин төгөлдөр гэрээний дагуу гүйцэтгэсэн барилгын суурийн ажил байсаар байхад манай гүйцэтгэсэн ажлын зардлыг шийдвэрлэхгүйгээр шууд хоорондын гэрээнийхээ зүйл болгох замаар ашиг хүртэж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч суурин дээр үргэлжлүүлэн барилга барьж иргэдэд худалдан борлуулж ашиг олсон.

Гэрээний дагуу өөрсдийн төсөв санхүүгээрээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл өгөлгүй манай компани эрх, ашгийг зөрчиж байна. Иймд нийт 652,857,390 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, үндэслэлээ: “Төв айм:н _Барилга захиалагч,_ро:н сууцны ко_о:раци /ОН_А:АТҮГ/, “Тэг:_вдан” ХХК нар нь Төв аймги:_орон сууцны корпор:_НӨААТҮГ/-ийн эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах орон сууцны зориулалттай 4110062278 нэгж талбарын дугаартай 19187 мкв газраас 2250 мкв газарт 90 айлын орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг 4.3.2.1-т зааснаар нийт талбайн 2.0 хувийг буюу 30 м.кв талбайтай 3 орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтанд оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, 08/2019 дугаар гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр “Тэ:_ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэхгүйн улмаас барилгын ажил удаашрах нөхцөл байдалд хүрсэн. Төв аймгийн Засаг даргын зүгээс удаашралтай байгаа орон сууны барилгуудыг идэвхжүүлэх, гэрээг дүгнэх ажлын хэсгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар захирамжаар байгуулан ажилласан. Тус ажлын хэсгийн хуралдаануудаар “Т_:ш сув_н:” _:ийн ажлын гүйцэтгэл, цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримт зэргийг ажлын хэсэгт ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус баримтуудыг ажлын хэсэгт ирүүлээгүй болно. Ажлын гүйцэтгэл, санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй тохиолдолд хамтран ажиллах гэрээг цуцлаж, өөр хуулийн этгээдэд шилжүүлэх мэдэгдэл хүргүүлж ажилласан. Төв аймгий:и_лга захиалагч, орон суу:_корпораци /ОН_АТҮГ/, “Тэг:_усв:_ан” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд Төв аймгийн Засаг дарга төлбөр төлөх үүргийг хүлээгүй, ямар нэг гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тодорхойлсон. /1-р хх 50/

 

4. Хариуцагч Төв аймгийн Б:хиалаг_ч, оро_:сууцны корпораци /ОНӨ:_ТҮГ/ хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, үндэслэлээ: “Тэг:_дан” ХХК-тай Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөх гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 08/2019 дугаар гэрээг байгуулсан. Гэрээгээр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах орон сууцны зориулалттай 4110062278 нэгж талбарын дугаартай 19187 м.кв газраас 2250 м.кв газарт 90 айлын орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг 4.3.2.1-т зааснаар нийт талбайн 2.0 хувийг буюу 30 м.кв талбайтай /3/ орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтанд оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан.

Тус гэрээгээр “Т:вдан_ “ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, барилгын ажил удаашрах нөхцөл байдалд хүргэсэн. Үүнийг Төв аймгийн:_захиалагч, орон сууцны корпораци /ОНӨА:_Г/-ийн зүгээс удаа дараа мэдэгдсэн болно.  Төв аймгийн Засаг даргын зүгээс удаашралтай байгаа орон сууцны барилгуудыг идэвхжүүлэх, гэрээг дүгнэх ажлын хэсгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар захирамжаар байгуулан ажилласан ба тус ажлын хэсгээс “Тэ:_дан” ХХК-ийн ажлын гүйцэтгэл, цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримт зэргийг ажлын хэсэгт ирүүлэхийг удаа дараа шаардаж ажилласан.

Ажлын гүйцэтгэл, санхүүгийн баримтуудыг Тэг:_н ХХК-аас ирүүлээгүй тохиолдолд хамтран ажиллах гэрээг цуцлаж, өөр хуулийн этгээдэд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж ажилласан.

Төв аймгийн Бари_он сууцны корпор:аци болон “Тэг:_дан” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр “Тэ:_ан” ХХК-д төлбөр төлөх үүргийг хүлээгээгүй болно. Иймд “Тэ:_вдан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж” тодорхойлсон. /1-р хх 55/

  

5. “Дэд бүт:_акшн” ХХК хариу тайлбартаа: “Тэг:_ан” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, үндэслэлээ: “Дэд :_акшн” ХХК нь Төв аймгийн Барилга захи:_лагч, :_уцны корп:_ораци /ОН:_АТҮГ/-тай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн /03/2020/ дугаар гэрээг байгуулсан. Гэрээг үндэслэн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Д_: бүт:_акшн”-ийг хамтран хариуцагчаар татсан байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/2020 гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т заасны дагуу захиалагч талын эзэмшлийн газарт гэрээ хэрэгжих хугацаанд ашиглан гэрээ хэрэгжиж дуусмагц захиалагчид буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно. Тухайн газар түүний бүрдэлд хамаарах зүйлс нь захиалагч талын гэрээний үүрэгт хамаарах бөгөөд гүйцэтгэгчид бие даасан үүрэг үүсгээгүй. Нэхэмжлэгч “Тэг:_дан” ХХК болон  хамтран хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулагдаагүй бөгөөд аливаа хэлбэрээр шаардах эрх бий болох эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Нэхэмжлэгч нь зөвхөн барилгын зураг төсөлд хамаарах баримт бичигт үндэслэн шаардлагаа тодорхойлох бөгөөд зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон шаардах эрхээ хийсвэрээр тодорхойлж байгаа үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон. /2-р хх 39/

 

6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компаний дүрэм, тусгай зөвшөөрлийн хуулбар, түүний хавсралт, Зуунмод хотын Манзушир өргөө 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №08/2019 гэрээ, Төв аймгийн Зуунмод сумын Манзушир 1000 айлын орон сууцны хороололд гүйцэтгэсэн 90 айлын орон сууцны суурийн ажлын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн төсвийн нүүр хуудас, төсвийн тооцооны хүснэгт, “Тэг:_ан” ХХК-ийн “Ц:_д” ХХК-тай байгуулсан гэрээ, Төв аймги_:г даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/572 дугаар Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамжийн хуулбар, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг гаргаж өгсөн.

 

7. Хариуцагч Төв :_лагч орон суу:ы_ корпораци:_ААТҮГ-аас хариу тайлбар түүнд хавсаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулбар, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 121 дугаар Үйлдвэрийн газрыг өргөтгөж, дүрэм батлах тухай тогтоолын хуулбар, Төв айма:_агч орон сууцны кор:_раци О:_АТҮГ- дүрмийн хуулбар, тус байгууллагын бүтэц, “Тэг:_дан” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 122 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 167 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай болон гэрээ цуцлах агуулгатай албан бичгүүдийг гаргаж өгсөн.

 

8. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн хуулбар, Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын хорооллын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг дүгнэх цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 2020 оны 03 дугаар сарын 11, 2020 оны 03 дугаар сарын 23, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдийн хуралдааны тэмдэглэлүүд зэргийг гаргаж өгсөн.

 

9. Хариуцагч “Дэ:_:_:_:_:_акшн” ХХК хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны байр худалдах, худалдан авах гэрээ, түүнтэй холбоотой баримтууд, “Дэд:_:_:_:_:_акшн” ХХК “Цэ:_:_:_:_:_:_:_лд” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Хамтран ажиллах” гэрээ, “Цэгц болд” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Төв аймгийн Засаг дарга Ж.:_:_:_:_:_:_ргал өгсөн албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2021/02140, 102/ШШ2021/02593 дугаар шийдвэрүүдийн хуулбар болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудын хуулбар зэргийг гаргаж өгсөн. 

 

10. Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 151/ШЗ2023/03136 дугаар захирамжаар Төв аймгийн Засаг даргаас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №03/2020 дугаар Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90-н айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээ, Орон сууцны суурийн ажлын төсөв,

- 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШЗ2023/03310 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймгийн Төрийн архивын тасгаас Манзушир өргөө 1000 айлын орон сууцны 90 айлын холбогдох баримт болох 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ББКД-02/2023 дугаар Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө хороололын 2 дугаар ээлжийн “Дэ_акшн” ХХК-и:::::::::йн 3х30 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн, комиссын дүгнэлт, суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн 1187/2019 дугаар дүгнэлт, Төв аймаг Зуунмод сум Манзушир өргөө 2 дугаар ээлжийн 3х30 айлын орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01/23 дугаар дүгнэлт, Захиалагчийн хяналтын нэгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №ОС01/2023 дүгнэлт гаргуулсан,

-2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШЗ2023/03636 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яамын Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/220 дугаар албан бичиг,

-2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 151/ШЗ2024/02872 дугаар Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Төв аймгийн Төрийн архивын газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 511 дугаар архивын лавлагаанд хавсаргаж Ил далд акт, фото зураг, Барилгын ажлын журнал, барилгын бүтэцийн зураг,

-2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШЗ2024/03176 дугаар Захирамжид өөрчлөлт оруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ыг шинжээчээр томилсны дагуу Барилгын төсөвчдийн холбооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/02 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12 дугаар шинжээчийн дүгнэлт,

- 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 317/ШЗ2025/01760 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах, Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 27/551 дугаар албан бичгийг ирүүлсэн,

- 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 317/ШЗ2025/02788 дугаар Төв аймгийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулах захирамжаар Төв аймгийн Прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/851 дугаар албан бичгээр эрүүгийн 223400176 дугаартай хэргийг бүхэлд нь гаргуулсан ба “Дэд бү:_:._:н” ХХК-аас 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 2025/51 дугаар “Хариу хүргүүлэх” тухай албан бичгийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Тэг_:._:ан” ХХК-ийн хариуцагч Төв аймгийн Засаг дарга, Төв аймгий_а:рилга захиалагч, оро:уцн_ы кор:._:ӨААТҮГ, “Дэд бүт:нст_ракшн” ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн хамтран ажиллах  гэрээний үүрэгт нийт 652,857,393 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “Тэгш _ан” ХХК нь хариуцагч Төв аймги._га, Төв аймгийн Бар._ахиалагч, орон сууцны корпораци ОНӨААТҮГ, “Дэд _тракшн” ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн хамтран ажиллах  гэрээний үүрэгт нийт 652,857,393 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2.1 Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 100 хувь өөрийн хөрөнгө, төсвөөр санхүүжүүлэн Зуунмод хотын Манзушир өргөө 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилга барих гэрээг Төв аймгийн Барилга захиалагч, орон су:ны. корпораци /ОН:.ТҮГ/-тай байгуулсан. Гэвч захиалагч болох Төв аймгийн Засаг дарга болон Төв аймгийн Барилга захиалагч, орон суу:и /ОНӨ_А.АТҮГ/ нь бидэнтэй байгуулсан гэрээгээ үндэслэлгүйгээр цуцлаж, өөр компанитай гэрээ байгуулан бидний хийсэн барилгын суурийн ажил байсаар байхад манай гүйцэтгэсэн ажлын зардлыг шийдвэрлэхгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч суурин дээр үргэлжлүүлэн барилга барьж иргэдэд худалдан борлуулсан. Гэрээний дагуу өөрсдийн төсөв санхүүгээрээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл өгөлгүй манай компаний эрх, ашгийг зөрчсөн тул 652,857,393 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч Төв аймаг, :._га захиалаг:_пораци ОНӨАА.ТҮГ, Төв аймгийн Засаг дарга, “Дэд:ХХК нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж үндэслэлээ “... гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас гэрээг цуцалсан, гэрээгээр төлбөр төлөх үүрэг хүлээгүй, гэрээний эрх, үүргийн харилцаа үүсээгүй ... шаардах эрхээ хийсвэрээр тодорхойлсон” гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд  Нэхэмжлэгч  “Тэ.:_н” ХХК нь шаардаж буй үнийн дүн болох 652,857,393  төгрөгийг “...өөрөө хөрөнгөөр...” гэж тайлбарлаж байх хэдий ч энэ үйл баримт баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

5. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагч нар гэрээний үүрэг зөрчсөн талаар хэн аль энэ талаар мараагүй.

 

6. Харин төлбөр төлөх үүргийн талаар маргаж байна.

 

7. Нэхэмжлэгч “Тэг.ан” ХХК нь хариуцагч Төв аймгийн Барилга :н сууцны ко._рпораци /ОНӨ:._ТҮГ/-тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр №08/2019 дугаар “Зуунмод хотын Манзушир өргөө 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байна. /1-р хх 9-11/

 

7.1 Тус гэрээний 4.1-т “Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 1000 айлын орон сууцны хөтөлбөр, Засгийн газрын 2015 оны 248 тоот тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууц хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой байх ба гэрээний хугацааг талууд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гэж тохиролцжээ. 

 

8. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч “Тэ:увдан” ХХК, хариуцагч Төв аймгий:_захиалагч, орон сууцны.:ААТҮГ/-ын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

8.1 Харин хариуцагч “Д:кшн” ХХК болон ._Төв аймгийн Засаг даргатай нэхэмжлэгч Тэг:ХХК-ийн_ хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

 

9. Ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр аль ч хэлбэрээ хийж болох ба хариуцагч “Дэд:._ц конс:шн” .ХХК болон Төв аймгийн Засаг даргатай амаар хэлцэл хийсэн эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хуульд болон гэрээгээр хүлээсэн үүрэг “Тэг:_.” ХХК-ийн өмнө үүсээгүй гэж үзэж энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

 

10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээ ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

11. Гэрээний Захиалагч тал болох Төв аймгийн Барилга захиалагч орон сууцны корпораци ОНӨААТҮГ нь гэрээнд зааснаар дараах үүргийг хүлээхээр байна.

 

Үүнд: ... Гэрээний 2.1-т Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Манзушир өргөө хороололд орон сууцны зориулалтаар эзэмшиж буй 4110062278 дугаар бүхий 19187 мкв газраас 2250 мкв газрыг “Тэ.:дан” ХХК-нд 90 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ашиглуулахын хүлээн зөвшөөрөх,

 

2.2-т Барилгын ажил бүрэн дуусаж барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан тохиолдолд уул газрыг буцаан олон нийтийн мэдэлд шилжүүлэх үүргийг хүлээх,

2.7-д Засгийн газрын 2015 оны 248 тоот тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн 4.3.2.1-д заасныг үндэслэн баригдсан орон сууцны нийт талбайн 2.0 хувь буюу 30 мкв талбайтай /3/ орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авч түрээсийн орон сууцны сан бүдүүлэх ... үүргийг хүлээж, харин

 

Гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч “Тэ:_дан” ХХК нь гэрээнд зааснаар дараах үүргийг хүлээхээр байна.

Үүнд:... Гэрээний 3.4-т зааснаар Засгийн газрын 2015 оны 248 тоот тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууц хөтөлбөр-ийн 4.3.2.1-т заалтыг үндэслэн баригдсан орон сууцны нийт талбайн 2.0 хувь буюу 30 мкв талбайтай /3/ орон сууцыг орон нутгийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

3.6-д Орон сууцны барилгын ажлыг ... гэрээний хүчинтэй хугацаанд багтаан бүрэн дуусгаж хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасанд нийцэж байна.

 

12. Талууд гэрээг бичгээр байгуулж, хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан  нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т заасан “гэрээний гол нөхцөл”-ийг харилцан тохиролцсон гэж үзлээ.

 

13. Бичмэл гэрээний зорилго нь талуудын хооронд маргаан үүсэхээс зайлсхийхэд оршдог ба өөрийн эрхийг хамгаалах хууль зүйн баталгааны хэрэгсэл болгохын тулд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлдэг хуулийн шаардлагыг дээрх гэрээ хангажээ.

 

14. Нэхэмжлэгч “Тэг:.___н” ХХК нь Төв аймги:ахиалагч орон су:пораци ОНӨ:.ТҮГ-тай байгуулсан гэрээний дагуу “Манзушир өргөө” хороололын 90 айлын орон сууцны барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар ерөнхий төлөвлөгөөний дагуу хийлгэж зоорины давхарын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Суурийн ажлыг хийсэн эсэх талаар хэн аль нь маргаагүй. /2-р хх 131-164/

 

15. Харин нэхэмжлэгч “... 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв”-д 652,857,393 шаардсан дүнгийн 604,956,747 төгрөгийг гаргасан гэж тайлбарлаж хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

16. Нэхэмжлэгч гэрээгээр 90 айлын орон сууцны барилга барьж хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс 652,857,393 төгрөгийн хохирол учирсан нь хариуцагчийн үйл ажиллагаанаас учирсан гэж үзэх боломжгүй байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон ба энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.

 

17.1 Учир нь: Нэхэмжлэгч “Тэ:.ан” ХХК нь хариуцагч нараас 652,857,393 төгрөгийг шаардсан. Шаардаж буй мөнгийг үнэлгээний байгууллагаар гаргуулсан баримтыг үндэслэж байх бөгөөд тухайн үнэлгээний /2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “... төсөв”- ийн баримт бол шаардах эрхийг нотлож буй баримт биш юм.

 

18. “Тэг:ан” ХХ._К нь өөрийн хөрөнгөөр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ... 90 айлын орон сууцны барилгын суурийн давхарыг хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг  2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн төсөвийн баримтыг үндэслэж буй нь үндэслэлгүй. 

 

19. “Тэг:” ХХК нь. барилга байгууламж шинээр барих ажлыг Түлхүүр гардуулах нөхцөлөөр “Цэгц бо:._К-тай 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 19/01 дугаар гэрээг байгуулсан ба “Тэг:_. ХХК-аас гаргаж өгсөн зураг, төсөв техникийн даалгаврын дагуу ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /1-р хх 56-62, 91-97/

 

20. “Цэ:” ХХК-т._ай байгуулсан гэрээний 6.1-т “Гүйцэтгэгч нь барилгын “0” түвшин хүртэлх барилга угсралтын карказны буюу суурийн ажлыг дуустал нь өөрийн хөрөнгөөр хийх бөгөөд тухайн ажлыг нэг сарын дотор багтаан гүйцэтгэхээр байтал нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьсан гэж байгаа нь үндэслэлгүй  байна. 

 

21. Мөн түүнчлэн хэрэгт “Тэгш сувдан” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 122 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 167 дугаар Төв аймгийн Барилга з:_ААТҮГ-ийн албан бичгүүд, Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 511 дугаар Архивын лавлагаа гаргуулах тухай албан бичигт хавсаргаж ирүүлсэн Барилгын ажлын журнал зэрэг баримтуудаар барилгын ажил 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч барилгын ажлыг гүйцэтгээгүй барилгын ажил зогссон болох нь нотлогдож байна.

 

22. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагч Төв а:маг, Барилга:иал_.агч ор:_.ци О:._ААТҮГ байгуулсан гэрээгээ цуцласныг буруутгах боломжгүй байна.

 

23. Гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заасан бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон үйл баримт мөн тогтоогдоогүй бөгөөд гэрээг үндэслэлгүй цуцалсан гэх тайлбар дээрх албан бичгүүд болон барилгын ажлын журналын баримтуудаар үгүйсгэгдэж, харин нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

24. Хариуцагч Төв аймаг, Барилга захи:._ОН:А.ТҮГ нь нэхэмжлэгч “Тэ: сув: ХХК-ийг._ байгуулсан гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас гэрээг цуцлаж, хариуцагч “Дэд бүтэц конс: ХХК-тай гэр_.ээг үргэлжлүүлэхээр байгуулж, “Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 1000 айлын орон сууцны хөтөлбөр, Засгийн газрын 2015 оны 248 тоот тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууц хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэл зорилгоо биелүүлснийг мөн буруутгахгүй үндэслэлгүй байна. 

 

25. Мөн түүнчлэн шинжээчээр буюу тусгай мэдлэг бүхий мэргэшсэн этгээдээр хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг гаргуулахад тогтоогдсон зөрүү үндэслэлгүй хөрөнгөжсөн 41,900,643 төгрөгийг  хариуцагч нар хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс манай байгууллага шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хөлс 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж буйг хангах хууль зүйн үндэслэлгүйг байна.

 

26. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Төв айма:_.ахиалагч орон сууцны:.___АТҮГ, Төв аймгийн Засаг дарга, “Дэ:_.ракшн” ХХК нараас 604,956,747 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгч Тэг_:.ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

байна.

 

27. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Тэг._::::ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,526,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Төв ай._:::агч орон сууцны корпораци О:.АТҮ_Г, Төв аймгийн Засаг дарга, “Дэ_:.._:шн” ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг  гаргуулах тухай Тэ:ХК-ийн нэх._эмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,526,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаар хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.

                               

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ