Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/01723

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/01723

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Моби_._:_раци ХХК

/Улаанбаатар:рэг, 1 дүгээр хо_, Ю:н гудамж-_огцолбор/:.

 

Хариуцагч: Бо:_вог.т Дэлэ_эрэлс:рэн

/Төв аймаг, Зуун_ су:м, 1 дүг_аг, 11:г:._.р байр, 6 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.551.065,14 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Моб:._аци ХХК нь хариуцагч Д.Г:үрэнд._ холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.551.065,14 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ: Д.Гэ_н нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хүсэлт гарган 41947412, 43772672 тоот гэрээ байгуулж 99335568 дугаартай үүрэн холбооны үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж iphone 15 pro max 256gb, black гар утсыг хуваан төлөх нөхцөлтэйгөөр авсан. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.551.065,14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Гэ:_рэн нь хариу тайлбартаа: Миний бие Моб:._рпораци ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12,1,2,3 дугаар сарын 30-ны өдрүүдэд 250.000 төгрөг, 2026 оны 4,5,6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 850.355,047 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Гэ:эн нь нэ.хэмжлэлийн шаардлага болох 3.551.065,14 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 7 хувааж, 2025 оны 12,1,2,3 дугаар сарын 30-ны өдрүүдэд 250.000 төгрөг, 2026 оны 4,5,6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 850.355,047 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.767 төгрөгийн тал хувь болох 35.883,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35.883,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Моби:раци ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.551.065,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Гэрэ:эн тө_.лөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.767 төгрөгийн тал хувь болох 35.883,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Г_:энгээс улсын тэмдэгтийн хураамжид 35.883,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мо:_.и ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ