| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/02104/И |
| Дугаар | 317/ШШ2025/01753 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 317/ШШ2025/01753
| 2025 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 317/ШШ2025/01753 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Го_._:_к ХК
/Улаанбаатар :_атарын т._:алб_::_:нгэлтэй дүүрэг, 1 дү_о, Улаа:от 15160/_
Хариуцагч: Да_овогт Ш:инэб_н Хан_аа
/Төв аймаг, Зуунм_м, 4 дү:ээ_ Б_нб:улаг/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.181.295,15 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голо:_К нь хариуцагч Ш.Х:_ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.181.295,15 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ш._:аа нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр R000176296 тоот банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ-R000176296 тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж, 3155126936 тоот зээлийн данс үүсгэн 10.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатайгаар авч ашигласан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 10.181.295,15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ш.Х_:аа нь хариу тайлбартаа: Миний бие Гол_:к ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн төлбөрийг өөрийн боломжит хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Х:_маа нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.181.295,15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг өөрийн боломжит хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177.851 төгрөгийн тал хувь болох 88.925,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88.925,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Гол:_к ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 10.181.295,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Ха_аа :төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177.851 төгрөгийн тал хувь болох 88.925,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Хан_агаас у:лсын тэмдэгтийн хураамжид 88.925,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гол:_нк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ