| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/10090/И |
| Дугаар | 192/ШШ2025/08352 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/08352
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Г*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 963 180.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 18 963 180.46 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 18 963 180.46 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 700 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 700 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 700 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 700 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 700 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2 209 025.71 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2 209 025.71 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2 209 025.71 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2 209 025.71 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2 209 025.71 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2 209 025.71 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2 209 025.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 766 төгрөгийн 126 383 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 126 383 төгрөг, хариуцагчаас 126 383 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН