2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/10579

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.М*******, М.А******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36 153 512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 36 153 512 төгрөгийг хариуцагч нар маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 36 153 512 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 9 038 378 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 9 038 378 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 9 038 378 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 9 038 378 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338 718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 338 718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН