| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2213001320045 |
| Дугаар | 2025/ДШМ/05 |
| Огноо | 2024-02-04 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/05
Х.А-, М.Р-, С.Ж-, М.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.А-, М.Р-, С.Ж-, М.Б- нарт холбогдох эрүүгийн 2213001320045 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч С.Ж-, түүний өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч М.Р-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч С.Ж-, М.Р-, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, Я.Сьезд, С.Нургайып /цахим сүлжээгээр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч А.Ахмерей нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс К, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ******** их эмч ажилтай, ам бүл ** хүнтэй, ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б ургийн овогтой М.Б- /РД: ***********/;
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, *********их эмч ажилтай, ам бүл ** хүнтэй, ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А ургийн овогттой С.Ж- /РД: ***********/;
3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ******** сувилагч ажилтай, ам бүл ** хүнтэй, ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ш ургийн овогтой Х.А- /РД: ***********/;
4. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ******** сувилагч ажилтай, ам бүл ** хүнтэй, ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ш ургийн овогтой М.Р-, /РД: **********/;
5. Эмнэлгийн мэргэжилтэн буюу их эмч М.Б-, С.Ж-, сувилагч ажилтай Х.А-, М.Р- нар нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт “Цус багадалт” оношоор хэвтэн эмчлүүлж байсан, 3 настай С.Н-т цус сэлбэх эмчилгээ бүхий эмнэлгийн тусламж үзүүлэх явцдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бага насны хүүхэд С.Н- нь 2022 оны 5 дугаар сарын 04-аас 05-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчимд “Цус сэлбэсний дараах шокийн олон эрхтний дутагдлын хүндрэл”-ийн улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
6. Прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 85 дугаар яллах дүгнэлтээр М.Б-, С.Ж-, Х.А-, М.Р- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолоор:
7.1. Шүүгдэгч Б овогт М.Б-, А ургийн овогт С.Ж-, Ш ургийн овогт Х.А-, Ш ургийн овогт М.Р- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
7.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, С.Ж- нарын тус бүрт эмчлэх эрх буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч М.А-, М.Р- нарын тус бүрт сувилах үйл ажиллагаа явуулах эрх буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5700 /таван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
7.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, С.Ж- нарт оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2/хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч Х.А-, М.Р- нарт оногдуулсан 5700 /таван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
7.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
7.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, С.Ж-, Х.А-, М.Р- нарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоож,
7.6. Шүүгдэгч М.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт 5.000.000 /таван сая/ төгрөг, шүүгдэгч Х.А- 5.000.000 /таван сая/ төгрөг, шүүгдэгч С.Ж- 3.000.000 /гурван сая/ төгрөг, шүүгдэгч М.Р- 3.000.000 /гурван сая/ төгрөг нийт 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-ад төлсөн, шүүгдэгч С.Ж-, М.Р- нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор тус бүр 2.000.000 сая төгрөг, нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлөхөө илэрхийлснийг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-аас сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
8. Шүүгдэгч С.Ж-, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын давж заалдах гомдлын агуулга:
8.1. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан шүүгдэгч, Б.Ж-тай холбогдох шүүхийн дүгнэлт, үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдлын тухайд: Анхан шатны шүүх бага насны хүүхэд /С.Н-/ нь 2022 оны 5 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө “цус багадалт оноштойгоор” нас барсан гэх хэрэгт холбогдуулан хүүхдийн их эмч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүх энэхүү хүүхдийн их эмч, С.Ж-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ С.Ж-гийн гэм буруутай үйлдлийн талаарх дараах дүгнэлт хийсэн нь “хэргийн бодит байдалд нийцээгүй” байна. Тухайлбал: Анхан шатны шүүх шүүгдэгч С.Ж-г гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн дүгнэлтэд “Шийтгэх тогтоолын 21-р тал 10 дах заалт “...эмч С.Ж- хэрэг явдал болсон өдөр 17:00 цагт “ээлж хүлээж аваагүй, ээлж хүлээж авах журмыг мөрдөөгүй, жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тасгуудаар орж өөрийн хариуцан ажиллах өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцах үүргээ биелүүлээгүй” нь “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.
8.2. Хэргийн бодит байдлыг зөв тогтоогоогүй гэх гомдлын үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмын талаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1-т “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан бол мөн зүйлийн 3-т Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог болохыг ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгажээ. Хэргийн бодит байдлыг тогтоох гэдэг нь “шүүхийн тухайд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх эсхүл хэргийн зүйлчлэлийн хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол цагаатгах шийдвэр гаргах зэрэг шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх процесс ажиллагаа гэж үздэг./Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь заалт гэх зэрэг/ Энэхүү анхан шатны шүүх С.Ж- нарт /4 шүүгдэгч/ холбогдох хэргийг хянан хэлэлцэж, С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйл “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн эсэх, уг гэмт хэргийн улмаас хохирогч “нас барсан” эсэх зэрэг үйлдлийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршигт хүргэсэн буюу хохирогч нас барсан болохыг дүгнэхгүйгээр шүүгдэгчийг “ээлж хүлээж аваагүй, тасгуудаар яваагүй гэх зэрэг” өдөр тутмын ажлын чиг үүрэгт хамаарах асуудлаар “Эмнэлгийг тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж дүгнэсэн нь шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй гэж үзнэ. Учир нь хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсээс 2024-02-14-ний өдөр дугаар: 183 тоот шинжээч дүгнэлт гаргах ба уг “Шинжээчийн дүгнэлтэд”
| Талийгаач С.Н-ын эмчилгээ хийлгэсэн цаг хугацаа, хэн гэдэг ямар эмнэлгийн мэргэжилтэн эмчилгээ онош тавьж, эмчилгээ хийсэн талаар дүгнэлт гаргахад | Онош тавьсан эмч, эмчилгээ хийсэн эмч, сувилагч | Эмчилгээ хийсэн он, сар өдөр, цаг хугацаа, |
| Талийгаач С.Н-ын эмчлэгч эмч нь “хүүхдийн их эмч М.Б- ба С.Н-т төмөр дутлын цус багадалт, хүнд хэлбэрийн цус багадалт 3-р зэргийн гэсэн онош тавьж цус төлжүүлэх, бодисын солилцоо сайжруулах, шимэгчийн эсрэг эмчилгээ бичсэн болох талаар дүгнэсэн. | М.Б эмч онош тавьсан, сувилагч Х.А- эмчилгээ хийсэн. /цус сэлбэх/ | Энэхүү М.Б- эмчийн оношны дагуу “тухайн өдрийн ээлжийн сувилагч Х.А- 2022-05-04-ний өдөр /өдрийн/ 16:35 цагт амь хохирогч С.Н-т цус сэлбэх эмчилгээ хийсэн байдаг. |
| Харин үүний дараа тухайн өдрийн /2022-05-04-ний/ 17:00 цагаас эхлэн жижүүрт гаргах ээлжийн сувилагч М.Р- нь 17:00 цагт “ээлж хүлээн авч, улмаар 17:30 цагийн үед улаан өтгөрүүлийг салгасан байдаг. | Сувилагч М.Р- | Улаан өтгөрүүлийг салгасан цаг хугацаа 17:30 цагийн үед гэж мэдүүлдэг, сувилагч /М.Р- болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-/ Харин хавтаст хэрэгт авагдсан цус цусан бүтээгдэхүүн сэлбэсэн пР-колд цус сэлбэж эхэлсэн цаг хугацааг бичсэн боловч дууссан цаг хугацааг бичээгүй байдаг. |
8.3. Энэхүү шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан амь хохирогч /С.Н-т/ цус сэлбэсэн пР-кол зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд “...2022-05-04-ний өдрийн 16:35 цагаас 17:30 цагийн хооронд амь хохирогч бага насны хүүхэд /С.Н-/-т “цус сэлбэх эмчилгээ” хийгдсэн байдаг ба харин тухайн амь хохирогчид 55 минут буюу 1 цаг хүрэхгүй хугацаанд цус сэлбэх эмчилгээ хийхдээ хэдэн миллилитр цус сэлбэсэн эсэх нь тодорхойгүй байдаг. /цус сэлбэсэн пР-кол болон шинжээчийн дүгнэлтэд ч энэ талаар тусгаагүй/. Харин хэрэгт авагдсан “цус цусан бүгээгдэхүүн захиалах маягт”-аас үзэхэд М.Б- эмч амь хохирогч /С.Н-т/ 200 миллилитр цус захиалсан бөгөөд цусны төвөөс 200 миллилитр цус захиалгын дагуу ирсэн нөхцөл байдал тогтоогддог. Энэхүү нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд, хэрэв бага насны буюу 3 настай амь хохирогч /С.Н-/-т 200 миллилитр цусыг 55 минут буюу 1 цаг хүрэхгүй хугацаанд сэлбэсэн гэж үзэхэд “... энэ нь ЭМС-д А-03 тоот тушаалаар баталсан “Зонхилон тохиолдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх зааврын” 34-р тал хүснэгт-2-г цус, цусан бүтээгдэхүүн, үзүүлэлт гэж мөн хүснэгтэд “Сэлбэхэд анхаарах зүйл” гэх хэсэгт “...Нэг нэгж улаан эсийг сэлбэж эхэлснээс хойш 4 цагийн турш удаан сэлбэнэ” гэх журмын заалт, мөн журмын 29-30-р талд “ЦЦБ-г сэлбэх” журмын 3.7-д сэлбэлт эхлэхийн өмнө сэлбэлт хийх эмч, сувилагч тохирсон бүтээгдэхүүн эсэхийг давхар тулгалт хийж шалгана, 3.8-д “сэлбэлт хийж байгаа эмч, сувилагч биологийн тохиргоог тодорхойлно” гэж, 3,8 дахь заалтын хүснэгтэд “....ЦЦБ-г эхний /5 минутын хугацаанд 1 минутад 6-8 дуслаар сэлбэнэ, өвчтөний биеийн байдлыг үнэлсний дараа эмчийн заалтын дагуу сэлбэх хурдыг тохируулан үргэлжлүүлнэ” гэж, мөн журмын 4.3-т “сэлбэлтийн эхний 15 минутын турш өвчтөний биеийн байдлыг онцгой анхаарч хянах нь урвал хүндрэлийг эрт илрүүлж, холбогдох арга хэмжээ авах боломжийг бүрдүүлнэ” гэх заалтуудыг зөрчсөн байх нөхцөл байдал тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч С.Ж- цус сэлбэх эмчилгээ хийгээгүй, харин цус сэлбэх эмчилгээ хийсэн эмч, сувилагч нар нь цус сэлбэх эмчилгээг журам, стандартын дагуу хийгээгүй, /журмын дээрх заалтуудыг зөрчсөнөөс/ урвал хүндрэлийг эрт илрүүлж чадаагүйгээс амь хохирогч амь насаа алдсан байх нөхцөл байдал тогтоогдсон талаарх дүгнэлт гаргасныг шүүх анхаарч үзээгүй байна.
8.4. Угтаа бол шинжээчийн дүгнэлтээр “Талийгаач /С.Н-/-т эрт цаг алдалгүй урвал хүндрэлийг илрүүлж шаардлагатай эмчилгээг эхлүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй, цус сэлбэсний дараах шок нь цочмог урвал өгдөг амь насанд аюултай хүндрэл юм” гэх дүгнэлтийг гаргасан байдаг.
8.5. Энэхүү шинжээчийн дүгнэлт болон ЭМС-д А/03 тоот тушаалаар баталсан “Зонхилон тохиолдох өвчний үед цус, цусан бүгээгдэхүүн сэлбэх зааврын” холбогдох заалтуудыг зөрчиж, цус сэлбэх эмчилгээг зохих журам, стандартын дагуу хийгээгүй, цус сэлбэх үеийн хяналтын сэлбэлтийн эхний 15 минутын турш өвчтөний биеийн байдлыг онцгой анхаарч хянах нь урвал хүндрэлийг эрт илрүүлж чадаагүйгээс амь хохирогч, цус сэлбэсний дараах шокийн олон эрхтний дутагдлын хүндрэлийн улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогддог.
8.6. Харин уг эмчилгээг хийсэн эмнэлгийн мэргэжилтнүүд буюу эмч, сувилагч нар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүүхдийн их эмч М.Б- болон Х.А- нар болох нь тогтоогдсон.
8.7. Харин С.Ж- эмчийн хувьд “амь хохирогч” /С.Н-/-т цус сэлбэлтийн дараах урвал хүндрэлийн үед 2022-05-04-ний өдрийн 17:50 цагаас эхлэн тасралтгүй эмчилгээ хийсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ тохиолдолд анхан шатны шүүх амь хохирогчийн “амь хохирсон шалтгаант холбоо” нь аль эмч, сувилагчийн ямар үйл ажиллагааны үр дүнгээс болж амь хохирогчийн амь хохирсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэхгүйгээр “С.Ж- эмчийн ээлж хүлээж аваагүй, ээлж хүлээлцэх журмыг зөрчсөн гэх үйл явдалд холбогдуулан “ЭХТА-ын 15.1 дүгээр зүйлд заасан “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Учир нь ЭХТА-ын 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтний эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд харин энэхүү эмнэлгийн мэргэжилтний үйлдэл, эс үйлдэхүйн шалтгаант холбооны улмаас хохирогч нас барах нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байдаг. Угтаа бол “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн улмаас хохирогч нас барах гэмт хэргийн нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөхдөө “...тухайн эмнэлгийн мэргэжилтний үйлдэл, эс үйлдэхүй нь амь хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбооны хамаарал мөн эсэх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн зүйлчлэл хийх учиртай юм.
Энэ тухай Улсын дээд шүүхийн хэд хэдэн тогтоолд тусгасан бол С.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023-11-03-ны өдөр хянан хэлэлцсэн “Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 38 тоот магадлалаар "хэрэгт дахин шинжээч томилохоор буцаасан шийдвэрт” магадлалын 8-р тал 3 дахь заалт “Яллагдагч Х.А-, М.Б, С.Ж-, Т.Р- нарын эмнэлгийн тусламж, үйлчилгээ зохих ёсоор, батлагдсан зааврын дагуу үзүүлээгүй ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршигт хүргэсэн буюу хохирогч нас барсан зэргийг ШШҮХ, Эмгэг судлалын үндэсний төвийн алба зэрэг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй” гэх шүүхийн дүгнэлтээс ч тодорхой харагдаж байна.
8.8. Гэтэл энэхүү хэрэгт авагдсан “Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсээс” гаргасан дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар “...талийгаач /С.Н-/-н эмчилгээний явцад амь хохирсон гэх хэрэгт тухайн өдрийн жижүүр эмч, С.Ж-г шууд буруутгах үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй, эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас амь хохирогч амь насаа алдсан зэрэг нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдоогүй харин ч дүгнэлт гаргасан шинжээч эмч, С.Ганзориг нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ШХТ-н 36-38-р тал “...манай шинжээчийн бүрэлдэхүүн эмнэлгийн үйл ажиллагааны алдагдлыг эрүүл мэндийн сайдын өвчний А-03 тушаалаар батлагдсан зааврын дагуу цус сэлбэх эмчилгээ хийгдээгүйгээс эрсдэл гарсан гэдгийг дүгнэлтэд бичиж өгсөн” гэж мэдүүлсэн.
8.9. Угтаа бол цус сэлбэх эмчилгээг сайдын А-03 тоот тушаалын дагуу хийгээгүй гэх дүгнэлт нь талийгаачид цус сэлбэх эмчилгээ хийсэн эмч, сувилагч нартай хамааралтай болохыг шинжээч тайлбарласан. /С.Ж- эмчийн хувьд цус сэлбэх эмчилгээ хийгээгүй/ Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
8.10. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх гомдлын тухайд: Эрүүгийн 2213001320045 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023-11-03-ны өдөр хянан хэлэлцсэн “дугаар 38 тоот” магадлалаар “хэрэгт дахин шинжээч томилохоор буцаасан. Уг давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 8-р тал 3 дахь заалт “Яллагдагч Х.А-, М.Б-, С.Ж-, Т.Р- нарын эмнэлгийн тусламж, үйлчилгээ зохих ёсоор, батлагдсан зааврын дагуу үзүүлээгүй ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршигт хүргэсэн буюу хохирогч нас барсан зэргийг ШШҮХ, Эмгэг судлалын үндэсний төвийн алба зэрэг мэргэжлийн байгууллагаар дахин дүгнэлт гаргасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.
8.11. Энэхүү давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдлын дагуу “Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Д.Золзаяа 2024-01-23-ны өдрийн тогтоолоор дахин шинжээч томилохдоо 1-т Шүүхийн магадлалд заасан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Эмгэг судлалын үндэсний төвийн Хүүхдийн эмгэг судлалын алба, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны цус, цусан бүтээгдэхүүн, хүүхдийн эмгэг судлал, эмчилгээ, сувилахуйн чиглэлийн нарийн мэргэшлийн шинжээч нарыг оролцуулан дахин шинжээч томилох заалтыг биелүүлээгүй болно.
8.12. Мөрдөгч шүүхийн магадлалын дагуу дахин шинжээч томилохдоо “өмнө нь дүгнэлт гаргасан Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтэс”-г дахин шинжээчээр томилж, тэр бүү хэл өмнө уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан С.Эрдэнэцэцэгийг дахин томилж дүгнэлт гаргуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн болно.
8.13. Үүнээс гадна уг хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч, С.Ганзориг нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн талаар тайлбар гаргахдаа “ШХТ-н 36-37-г талд” “Би цус судлалаар төгсөөгүй, ...Би цус судлалын эмч биш юм. Тиймээс цус судлалын эмч, бусад нарийн мэргэжлийн эмч нарыг оруулж, дахин дүгнэлт гаргуулж болно” гэх тайлбар гаргасан.
8.14. Энэхүү нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу мөрдөгч дахин шинжээч томилох мөрдөн шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй, дахин шинжээч томилохдоо урд нь дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулсан /С.Эрдэнэцэцэг/, дүгнэлт гаргасан шинжээч нар нь цус судлалын нарийн мэргэжил эзэмшээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж мөн зүйлийн 1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил мөн болно.
8.15. Энэ талаар Улсын дээд шүүх хэрэг маргаан хянан шийдвэрлэх замаар тайлбарласан 2024-04-03-ны өдрийн дугаар 2024/ХШТ/45 дугаар тогтоолд тодорхой тайлбарлажээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
9. Шүүгдэгч М.Р-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд:
9.1. Амь хохирогч гэх С.Н- нь биед төмөр дутмын цус багадалт, цочмог бронхит архаг хууч өвчтэй байсан ба С.Н- нь цус сэлбэсний дараах шокийн олон эрхтний дутагдлын хүндрэлийн улмаас нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. С.Н-т Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хүүхдийн их эмч М.Б-ийн шууд зааварчилгаа, үүрэг даалгавар оношилгоогоор анх цус сэлбэх эмчилгээг тэр өдрийн ээлжийн сувилагч Х.А- нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд хийж эхэлсэн байна.
9.2. Хүүхдийн их эмч М.Б-, сувилагч Х.А- нар Эрүүл мэндийн Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А\03 дугаартай тушаалаар батлагдсан өвчтөнд цус сэлбэг ажиллагаа хийх заавар, журам ёсоор С.Н-т нэгэнт цус сэлбэх ажиллагааг эхлүүлэн хийсэн нөхцөлд уг цус сэлбэг ажиллагааны явцад байнга хяналт тавьж, хүүхдийн хажууд байж, биеийн байдлыг ажиглах, цус сэлбэх ажиллагааг дуусгах хүртэл биечлэн байх үүргээ биелүүлээгүй нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.
9.3. Шүүгдэгч М.Р- нь 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад ээлжийн сувилагч Х.А-гаас тухайн өдрийн оройн ээлжийг хүлээж аваад С.Н-ын биеийн байдалд хяналт тавьж, эцэгтэй нь хамт хамтран ажиллаж, цус сэлбэх ажиллагаа дуусмагц дуслыг салгасан үйл баримт тогтоогджээ.
9.4. Шүүгдэгч М.Р- нь тухайн өдрийн ээлжийн ажлыг хүлээж авсны дараа зөвхөн С.Н-т биш эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй бүх хүүхдэд үзлэг хийх, тариа хийх, эм өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэн ажлын ачаалалттай байсан нь тогтоогдсон байна гэж үзэж байна.
9.5. Аймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Золзаяа нь яллагдагч М.Р-г өвчтөн С.Н-т цус сэлбэх ажиллагааны явцын тухай тухайн үед жижүүр эмчид мэдэгдээгүй гэж буруутгаж байгаа боловч тэр өдрийн жижүүр эмч С.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт "...би тухайн өдөр ээлж хүлээж авахдаа хэзээ хэвтсэн талаар мэдээгүй байж байгаад 18 цаг 30 минутын үед сувилагч Р- над руу залгасан хүүхдийн бие өвдөөд байна гэхээр би очиж үзчихээд өвчний түүхийг харахад Н- гэх хүүхэд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед цус дутагдалтай гэх оноштойгоор хэвтсэн байна. Тухайн хүүхдийг Б- эмч эмчлэгч эмчээр авсан байна” гэснээр няцаагдаж байна. Түүнчлэн С.Ж- эмч тэр өдрийн 17 цагт ээлжийн их эмчээр гарсан тохиолдолд өөрөө ч хүүхдүүдийн паладаар явж өвчтөнүүдийг хүлээж авах үүрэгтэй гэж үзэж байна.
9.6. С.Н-ын биед залгасан цус сэлбэх ажиллагаа дуусмагц түүний биеийн байдалд өөрчлөлт орсон тул жижүүр эмч С.Ж-, сувилагч М.Р- жижүүр эмч С.Ж-д энэхүү нөхцөл байдлыг даруй мэдэгдэж өөрөөс нь шалтгаалах эмнэлгийн тусламжуудыг эмчийн зааварласан ёсоор үзүүлэн улмаар С.Н-ыг сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
9.7. Иймд шүүгдэгч гэх М.Р-г амь хохирогч С.Н-т эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас түүний амь нас хохироосон гэх үйлдэлд шууд буруутгах хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу түүний гэм буруутай эсэх нь эргэлзээтэй учраас шүүгдэгч М.Р-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэсэн хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
10.1 Анхан шатын шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэдэг асуудлыг ярьж байна. Анхан шатын шүүхийн шийдвэр дэх дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцсэн. Тодруулбал, анхан шатын шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2, 28.1.3 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан нь ямар ч тохиолдолд биелүүлэх үүрэгтэй гэдэг дүгнэлтийг хийсэн. 16:35 минутад цус сэлбэж эхэлсэн бөгөөд дуусах хугацаа нь 17:40 минут байсан. С.Шүүгдэгч Ж-гийн хувьд 17:00 минутад ажлаа хүлээж авсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийнх нь тайлбарлаж байгаагаар би эрэмбэлж явж байсан, хамгийн эхлээд яаралтай тусламжийн хүмүүсийг үзсэн гэдэг зүйлийг ярьж байна. Эрэмбэлж явж байсан бол яаралтай тусламжтай дүйцэхүйц хэмжээний өвчтөн Н-т тусламж үзүүлэх байсан. Өөрөөр хэлбэл цус сэлбэх үйлчилгээ маань эд эрхтэн шилжүүлэн суулгахтай ижил түвшинд авч үздэг талаар шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар өөрсдөө хэлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтэд ч гэсэн энэ талаар бас дурдагдсан. С.Ж- нь тухайн хүүхэд цус хийлгэж байсан талаар надад хэлээгүй гэж байна. С.Ж- нь өөрөө мэдэх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл эмнэлгийн байгууллагын ажилтан буюу эмч сувилагч нар нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна гэдэг нь энэ нөхцөл байдлаас харагдаж байна.
10.2. Хэрвээ С.Ж-гийн хувьд 17:00 минутад ажлаа хүлээж авчхаад, тухайн цус сэлбэж байгаа хүүхдийн хувьд реакц өгсөн хүндэрсэн тохиолдлыг цаг алдалгүй мэдээд, тухайн цус сэлбэлтийг таслан зогсоогоод, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй зохих журмын дагуу үзүүлсэн байсан бол өнөөдөр өөр асуудал яригдах байсан. Иймд шүүгдэгч С.Ж-гийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.
10.3. Шүүгдэгч М.Р-гийн хувьд ч гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн болохоор М.Р-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх тухай гомдол гаргасан байна. М.Р-гийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй, тогтоогдоогүй. М.Р-гийн хувьд зохих журмын дагуу 17:00 минутад ээлжийн ажлыг авангуут тухайн цус сэлбэх процесс хийж байгааг мэдсэн. Талийгаачийн аав нь удаа дараа “манай хүүхдийн бие нь сонин болоод байна, реакц өгөөд байна” гэдгийг түүнд мэдэгдээд байхад зохих эмнэлгийн байгууллагын эмчид асуудлыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Энийг зохих ёсоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.
10.4. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд дахин шинжээч томилохтой холбоотой хуулийн зохицуулалтыг хуульчлаад өгчихсөн. Хэврээ анхдагч шинжээч томилоход тухайн шинжээчийн дүгнэлт нь бүрэн биш тохиолдолд нэмэлт шинжээч томилдог, эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл дахин шинжээч томилдог. Давж заалдах шатын шүүхээс шинжээч томилох талаар магадлалдаа дурдсан. Тухайн шинжээч томилохтой холбоотой гол агуулга шүүгдэгч нарын хэн нь аль нь ямар заавар, журмыг хэрхэн яаж зөрчсөн талаар шүүгдэгч тус бүрд нь дүгнэлт гаргах талаар магадлалд дурдагдсан байсан. Үүний дагуу нэмэлт шинжээч байна гэж дүгнэж үзэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс нэмэлт шинжээч томилох тогтоол үйлдэж, нэмэлт шинжээчид дүгнэлт гаргуулсан. Үүний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд шүүгдэгч нарыг нэг нэгээр нь хэн нь ямар заавар, журам хэрхэн, яаж, зөрчсөн талаар тухайн дүгнэлтэд тусгагдсан. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч А.Кадирбекийн шинжлэн судалсан шинжээч эмч Ганзоригийг мэдүүлгүүд нь өөрөө тухайн шинжээчийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн нөхцөл байдал байхгүй, шинжээч эмч өөрөө хүний их эмч мэргэжилтэй, тусгай мэдлэг эзэмшсэн, өмнө нь үүнтэй холбоотой шинжээч дүгнэлт гаргаж байсан талаар мэдүүлгүүд нь дурдагдсан. Иймд тухайн шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдолтой хууль дүрэм журмыг зөрчөөгүй гэж үзэж байна
10.5. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн эмч,эмнэлгийн ажилтны нүүр царай энүүгээр л харагдаж байна, ажилдаа хайхрамжгүй, өвчтөн үйлчлүүлэгчдээ сонсдоггүй, тэдний хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, алдаа зөрчил гарсан тохиолдолд нэг нэгнийгээ буруутгадаг. Эдгээр нөхцөл байдал энэ хэргийн жишээнээс ажиглагдаж байна. Энэ цаашид ийм төрлийн хэрэг гарахгүй байх үүднээс эрүүгийн хариуцлагын зарчим өөрөө гарцаагүй байх ёстой. Иймд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч С.Ж-, түүний өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч М.Р-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар болон гомдол гаргасан шүүгдэгч нарын эрх зүйн байдлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүх шүүгдэгч нарын хувьд бүхэлд нь хянаж үзлээ.
12. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
13. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулах замаар шинжлэн судлахад, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт “Цус багадалт” оношоор хэвтэн эмчлүүлж байсан, 3 настай С.Н-т цус сэлбэх эмчилгээ бүхий эмнэлгийн тусламж үзүүлэх үед хүүхдийн их эмч М.Б-, С.Ж-, сувилагч Х.А-, М.Р- нар нь тус тусын үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бага насны хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүү С.Н- 2022 оны 5 дугаар сарын 04-аас 05-ны өдөрт шилжих шөнийн 01:00 цагийн орчимд “Цус сэлбэсний дараах шокийн олон эрхтний дутагдлын хүндрэл”-ийн улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон байна.
14. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгч тус бүрийн хохирол, хор уршигт хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйн талаар нэг бүрчлэн авч үзвэл:
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3 настай С.Н-ыг “Онош тодруулах, эмчилгээ хийлгэх” зорилгоор анхан шатны эмнэлгээс дараагийн шатлалын эмнэлэг болох Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг руу өвчтөн илгээх хуудсаар шилжүүлсний дагуу эцэг Ж.С- нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүү С.Н-ыг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт үзүүлж, холбогдох шинжилгээнүүдийг нь бүрдүүлэн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өглөө нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их эмч М.Б-д үзүүлж, мөн өдрийн 09-10 цагийн үед Ж.С- нь хүү С.Н-ыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж эхэлсэн,
- 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, өдрийн ээлжид ажиллаж байсан хүүхдийн их эмч М.Б- нь 3 настай хүү С.Н-ыг хүүхдийн тасагт хүлээн авч, холбогдох шинжилгээг үндэслэн “Хүнд хэлбэрийн цус багадалт” гэх үндсэн оношоор хэвтэн эмчлүүлж, хүүхдийн өвчний түүхэд “Ижил бүлгийн цус сэлбэх” эмчилгээг бичиж, цус захиалах маягт үйлдэн холбогдох албан тушаалтнаар батлуулан, хүүхдээс цусны дээж авч, цусны төвд хүргүүлэхийг тухайн өдрийн ээлжид ажиллаж байсан сувилагч Х.А-д даалгасан,
- сувилагч Х.А- нь 3 настай С.Н-аас цусны дээж авч, улмаар сувилагч А.Б-ийн хүргэж ирүүлснээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 05 минутын үед тус эмнэлгийн цусны төвөөс захиалгын дагуу 3 настай, С.Н-т сэлбэх цусыг хүлээн авсан,
- сувилагч Х.А- нь хүүхдэд сэлбэх цусыг хүлээж аваад хүүхдийн их эмч М.Б-д мэдэгдэхээр түүний гар утас руу 3 удаа дуудлага хийсэн боловч М.Б- нь утсаа аваагүй, М.Б- эмчийг өрөөнд нь хайж очсон боловч тэрээр ажлын байрандаа байгаагүйн улмаас сувилагч Х.А- нь цусыг 30 минут тасалгааны температурт тавиад, тэр хугацаанд цус сэлбэх өвчтөн болох 3 настай С.Н-ын амин үзүүлэлтийг хянаж, эмчийн заавар, хяналтгүйгээр дур мэдэн цусыг аппаратад угсарч бэлдсэн, улмаар 16 цаг 35 минутад С.Н-т цус сэлбэх эмчилгээг эхлүүлж, өөрөө 17:00 цагт өдрийн ээлжийн ажлаасаа бууж, дараагийн ээлжийн сувилагч М.Р-д хүлээлгэж өгсөн,
- сувилагч М.Р- нь өдрийн ээлжийн сувилагч Х.А-гаас оройн ээлжийн ажлаа хүлээж авсны дараа 3 настай хүү С.Н-т цус сэлбэх эмчилгээ хийгдэж байгаа талаар оройн ээлжийн жижүүр эмч С.Ж-д урьдчилж мэдэгдээгүй, өөрөө хяналт тавиагүй, буюу сувилагч Х.А- 3 настай хүүхэд С.Н-т цус сэлбэх эмчилгээг эхлүүлсний дараа хүүхдийн биеийн байдал, амин үзүүлэлтийг хянаагүй, сувилагч Х.А- нь хүүхдэд цусыг залгаж орхиод ээлжээсээ буугаад явсны дараа амь хохирогч С.Н- “ааваа би шээмээр байна, үүнийг салгаад өгөөч” гэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С- дараагийн ээлжийн сувилагч М.Р-д очиж, энэ тухай хэлэхэд “Та хүүхдээ тоглуулаад аргалаад байж байгаарай, нэгмөсөн цус сэлбэж дууссаны дараа салгана” гэж хэлсэн, энэ хугацаанд Ж.С- хүүхдэдээ гар утсаа өгч тоглуулаад аргацааж байсан,
- Хүүхдэд сэлбэж байгаа цус дуусах үед Ж.С- дахин сувилагч дээр очиж, цус нь дуусаж байна, очиж авах уу гэж асуухад сувилагч М.Р- нь “болоогүй байна, цусыг сэлбэж дууссаны дараа аппарат нь дуугарахаар очиж салгана” гэх хариуг өгсөн, Ж.С- буцаад хүүхдийнхээ өрөөнд орох үед цусны аппарат дуугарч, сувилагч М.Р- аппаратыг 17 цаг 40 минутын үед салгасан,
- Цус сэлбэх эмчилгээ дууссанаас хойш 3-5 минутын дараа 3 настай хүүхэд С.Н-ын амин үзүүлэлтүүд унаж, биеийн байдал муудаж, хүндрэл өгч эхэлсэн, энэ үед сувилагч М.Р- нь жижүүр эмч С.Ж-д мэдэгдэж, тэр үеэс эхлэн амь хохирогч М.Н-т эмч С.Ж- болон бусад эмч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн,
- Эмч С.Ж- нь хүүхэд хүндэрч эхэлсэн үеэс эхлэн С.Н-ыг сэхээний тасагт шилжүүлэн эрчимт эмчилгээ хийж, эмчлэгч эмч М.Б-д утсаар мэдэгдэж, түүнийг эмнэлэгт дуудан ирүүлэх үед С.Н-ын биеийн байдал дээрдэхгүй байсаар байгаад 2022 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед нас барсан үйл баримт тогтоогджээ.
15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтууд дахь шүүгдэгч тус бүрийн үйлдэл, эс үйлдэхүйд хууль зүйн дүгнэлт хийхийн тулд тэдгээрийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай, тухайлбал:
- Ж.С-аас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу эцэг Ж.С-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд,
- амь хохирогч С.Н-т цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсэн протокол болон өвчний түүхийн хуулбарууд,
- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлын тэмдэглэл,
- гэрч А.А, М.Ф, К.А, А.Т, Е.Г, Х.Х, А.Д нарын мэдүүлгүүд,
- С.Ж-, М.Б-, М.Р-, Х.А- нарын яллагдагчаар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд,
- Шүүхийн Шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2799 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2022 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 791 дугаартай дүгнэлт, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл:
(1) шүүгдэгч, хүүхдийн их эмч М.Б- нь бага насны хүү С.Н-т “Хүнд хэлбэрийн цус багадалт” гэх үндсэн онош тавьж, ижил бүлгийн цус сэлбэх эмчилгээг бичиж, цусны төв рүү холбогдох журмын дагуу сэлбэх цусыг захиалсан атлаа хүүхдэд сэлбэх цус ирсэн эсэхийг эргэж тодруулаагүй, тэрээр өдрийн ээлжид өглөө 08:00 цагаас орой 17:00 цаг хүртэл ажиллах үүрэгтэй боловч 16:05 цагаас хойш ажлын байрандаа байгаагүй орхиж явсан, дараагийн эмчид ажлаа хүлээлгэж өгөөгүй, яаралтай үед утсаа аваагүй зэргээс шалтгаалан 3 настай хүү С.Н-т сэлбэх цусыг цусны төвөөс ирүүлэх үед эмнэлгийн ажилтнаас түүнд мэдэгдэж чадаагүй буюу тэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Заавар батлах тухай” А/03 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зонхилох тохилдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заавар”-ын Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх гэх 5 дугаар бүлгийн 1.1.3 дахь заалт /Цус сэлбэлт хийх орчин, нөхцөлийн талаарх хэм хэмжээ/, 3.8 дахь заалт /Биологийн тохироог тодорхойлохтой холбоотой сэлбэлт хийж байгаа эмч, сувилагчийн чиг үүрэг/, 4.1, 4.2, 4.3 дахь заалт /Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн өвчтөний талаар сэлбэлтийн эхний, дунд, эцсийн үе шатанд өвчтөний биеийн байдлыг хянах, үе шат бүрийг хянаж баримтжуулах талаарх эмч, сувилагчийн чиг үүрэг/-ыг илэрхий зөрчсөн буюу цус сэлбэх үйл ажиллагааны стандарт, зааварчилгааг зохих ёсоор мөрдөөгүй эс үйлдэхүйгээрээ;
(2) шүүгдэгч, тухайн өдрийн, өдрийн ээлжийн сувилагч Х.А- нь хүү С.Н-т сэлбэх цус ирснийг их эмч М.Б-д мэдэгдэхээр түүний утас руу 3 удаа дуудлага хийсэн боловч эмч утсаа аваагүй тул тэрээр С.Н-т сэлбэх цусыг 30 минутаас илүү тасалгааны температурт байлгаж болохгүй гэх шалтгаанаар эмчийн заавар, зөвлөгөө, хяналтгүйгээр, дур мэдэн өвчтөн С.Н-т цус сэлбэх эмчилгээг эхлүүлсэн атлаа цус сэлбэх эмчилгээний хамгийн чухал үе болох эхний 15 минутад өвчтөний дэргэд байж, биеийн байдлыг нь тасралтгүй хянах үүргээ биелүүлээгүй, урвал хүндрэлийг эрт илрүүлээгүй, цус сэлбэх эмчилгээний үеийн өвчтөний биеийн байдлын талаар эмчид мэдээлэхгүйгээр дараагийн сувилагчид ажлаа хүлээлгэж өгөөд явсан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Заавар батлах тухай” А/03 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зонхилох тохилдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заавар”-ын Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх гэх 5 дугаар бүлгийн 4.1, 4.2, 4.3 дахь заалт /Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн өвчтөний талаар сэлбэлтийн эхний, дунд, эцсийн үе шатанд өвчтөний биеийн байдлыг хянах, үе шат бүрийг хянаж баримтжуулах талаарх эмч, сувилагчийн чиг үүрэг/-ыг зөрчсөн буюу цус сэлбэх үйл ажиллагааны зааварчилгааг зохих ёсоор мөрдөөгүй үйлдлээрээ;
(3) шүүгдэгч, тухайн өдрийн оройн ээлжийн сувилагч М.Р- нь Х.А-гаас тухайн өдрийн 17:00 цагт ээлжийн ажлаа хүлээж авах үед, өөрийн хариуцсан тасагт хүүхдэд цус сэлбэх эмчилгээ хийгдэж байгаа талаар мэдсэн атлаа уг эмчилгээний явцыг хянаагүй, хүү С.Н-ын биеийн байдлын талаар тухайн өдрийн жижүүр эмч С.Ж-д мэдэгдээгүй, С.Н-т цус сэлбэх эмчилгээ хийгдэж байх үед түүний эцэг Ж.С- нь сувилагч М.Р-д хүүхдийнхээ биеийн байдлын талаар удаа дараа мэдээлэл өгөхөд тэрээр “тарианы цаг эхэлсэн, ажил ихтэй байна, хүүхдээ утсаараа тоглуулаад аргалаад байж бай, аппарат нь дуугарахаар цусыг салгана” гэх зэргээр хариу хэлж, хүүхдийн биеийн байдал, амин үзүүлэлтийг зааварчилгааны дагуу хянаагүй, С.Н-ын биед гарсан урвал хүндрэлийг зааврын дагуу ажилласан бол эрт илрүүлэх боломжтой байсан атлаа цус сэлбэх эмчилгээ хийгдэж дууссаны дараа урвал хүндрэл эхэлж, үргэлжлэх үед С.Ж- эмчид мэдэгдэж цаг алдаж эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Заавар батлах тухай” А/03 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зонхилох тохилдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заавар”-ын Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх гэх 5 дугаар бүлгийн 4.1, 4.2, 4.3 дахь заалт /Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн өвчтөний талаар сэлбэлтийн эхний, дунд, эцсийн үе шатанд өвчтөний биеийн байдлыг хянах, үе шат бүрийг хянаж баримтжуулах талаарх эмч, сувилагчийн чиг үүрэг/-ыг зөрчиж цус сэлбэх үйл ажиллагааны зааварчилгааг зохих ёсоор мөрдөөгүй үйлдэл, эс үйлдэхүйгээрээ;
(4) шүүгдэгч, тухайн өдрийн оройн ээлжийн их эмч С.Ж- нь 17.00 цагаас эхлэн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн, түүнийг оройн ээлжийн ажлаа авч, жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд амь хохирогч С.Н-т цус сэлбэх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байсныг тэрээр ажлаа хүлээн авах үед мэдэх боломжтой байсан атлаа цус сэлбүүлж байгаа өвчтөнд стандарт, зааварчилгааны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, хүүхдэд цус сэлбэх үйл ажиллагааны явцад хяналт тавиагүй, амь хохирогч С.Н-т цус сэлбэх эмчилгээ нь С.Ж-г 17:00 цагт ээлжийн ажлаа эхлүүлснээс хойш буюу 17 цаг 40 минутын үе хүртэл үргэлжилж, дууссан, энэ үед урвал хүндрэл эхэлж, үргэлжилсэн байхад тэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Заавар батлах тухай” А/03 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зонхилох тохилдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заавар”-ын Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх гэх 5 дугаар бүлгийн 1.1.3 дахь заалт /Цус сэлбэлт хийх орчин, нөхцөлийн талаарх хэм хэмжээ/, 3.8 дахь заалт /Биологийн тохироог тодорхойлохтой холбоотой сэлбэлт хийж байгаа эмч, сувилагчийн чиг үүрэг/, 4.1, 4.2, 4.3 дахь заалт /Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн өвчтөний талаар сэлбэлтийн эхний, дунд, эцсийн үе шатанд өвчтөний биеийн байдлыг хянах, үе шат бүрийг хянаж баримтжуулах талаарх эмч, сувилагчийн чиг үүрэг/-ыг илэрхий зөрчсөн буюу шүүгдэгч нарын цус сэлбэх үйл ажиллагааны стандарт, зааварчилгааг зохих ёсоор мөрдөөгүй үйлдэл, эс үйлдлүүд нь тус тус хангалттай тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд нотлох баримтуудад үндэслэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг бүрэн хангасан байна.
16. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч тус бүрийн үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоож, тэдгээрийн үйлдэл, эс үйлдэхүйн шинж чанар, хохирол хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо, холбогдох байгууллага, албан тушаалтнаас баталсан стандарт-зааварчилгааг мөрдөж ажиллаагүй нөхцөл байдал, тэдгээрийн үйл ажиллагааны хууль журмыг зөрчсөн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хүүхдийн их эмч М.Б-, С.Ж-, сувилагч Х.А-, М.Р- нарын дээрх хууль бус үйл ажиллагааг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль ёсны зарчмыг хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан “эмнэлгийн тусламж үйлчилгээ” гэдэгт Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар өвчин эмгэг гэмтэл бэртэл хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгох ба эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн /Эмнэлгийн мэргэжилтний хүлээх үүрэг/ 28.4 дэх хэсгийн 28.4.2 дахь заалтад “Гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх”, 28.4.3 дахь заалтад “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгохоос гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад зааснаар хүүхдийн их эмч, сувилагч нь эмнэлгийн мэргэжилтэн мөн байна.
Иймд эмнэлгийн мэргэжилтнүүд болох хүүхдийн их эмч М.Б-, С.Ж-, сувилагч Х.А-, М.Р- нар 3 настай хүү С.Н-т цус сэлбэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Заавар батлах тухай” А/03 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зонхилох тохилдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заавар”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон учраас тэдгээрийн дээрх хууль бус үйл ажиллагааг /үйлдэл, эс үйлдэхүй/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн болон бодит үндэслэлд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон материаллаг эрх зүйн хувьд хууль ёсны зарчмыг тус тус хангажээ.
17. Шүүгдэгч М.Б-, С.Ж-, Х.А-, М.Р- нар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон учраас, тэдгээрийн хууль бус, батлагдсан зааварчилгаа, стандартыг мөрдөж ажиллаагүй буюу бага насны хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүн нас барсан нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчим нийцнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдэл, эс үйлдэхүйн шинж чанар, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхдийн амь нас хохирсон хохирол, хор уршиг, энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, мэдүүлэг, шүүгдэгч нарын хувийн байдал, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, С.Ж- нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг нь зургаан сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.А-, М.Р- нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, таван сая долоон зуун мянга төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
18. Хохирогч нас барсан өдрийн оройн ээлжийн их эмч С.Ж- нь тухайн өдрийн 17.00 цагаас эхлэн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн, түүнийг оройн ээлжийн ажлаа авч, жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд амь хохирогч С.Н-т цус сэлбэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үргэлжилж байсныг тэрээр ажлаа хүлээн авах үед мэдэх боломжтой атлаа цус сэлбүүлж байгаа өвчтөнд стандарт, зааварчилгааны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, хүүхдэд цус сэлбэх үйл ажиллагааны явцад Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Заавар батлах тухай” А/03 тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтын дагуу хяналт тавиагүй, тухайн зааварчилгааг мөрдөж ажиллаагүй, амь хохирогч С.Н-т цус сэлбэх эмчилгээ нь С.Ж-г 17:00 цагт ээлжийн ажлаа эхлүүлснээс хойш буюу 17 цаг 40 минутын үе хүртэл үргэлжилж, дууссан, энэ үед урвал хүндрэл эхэлж, үргэлжилж байсан нь хэрэг цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон учраас шүүгдэгч С.Ж- болон түүний өмгөөлөгчийн “анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шинжээчийн дүгнэлтээр урвал хүндрэлийг эрт илрүүлж чадаагүйгээс амь хохирогч амь насаа алдсан байх нөхцөл байдал тогтоогдсон талаарх дүгнэлт гаргасныг шүүх анхаарч үзээгүй, талийгаач /С.Н-/-н эмчилгээний явцад амь хохирсон гэх хэрэгт тухайн өдрийн жижүүр эмч, С.Ж-г шууд буруутгах үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй, С.Ж- эмчийн хувьд цус сэлбэх эмчилгээ хийгээгүй” гэсэн давж заалдах гомдол бодит үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/262 дугаар шүүгчийн захирамжаар Х.А- нарт холбогдох хэргийг 4 үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ДШМ/38 дугаар магадлалаар, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянаж, яллагдагч Х.А-, М.Б-, С.Ж-, Т.Р- нарын үйлдэл холбогдлыг батлагдсан стандарт-зааварчилгааг удирдлага болгож нэг бүрчлэн тогтоох, тэдгээрийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршигт хүргэсэн эсэх бүрэн тогтоохын тулд шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргах, ингэхдээ 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын биелэлтийг анхаарч, түүнд дурдсан асуултуудад бүрэн, гүйцэд хариулсан эсэхийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсанчлан анхаарах шаардлагатай гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаасан эхний үндэслэлийг хэвээр үлдээж, бусад үндэслэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Тус магадлалын үндэслэлээс үзвэл, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлсэн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Нэмэлт шинжилгээ хийлгэх” тухай тогтоолоор Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 27 дугаар зүйлд зааснаар, анхдагч шинжээчийн дүгнэлтийг бүрэн бүс гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн учраас нэмэлт шинжилгээ хийлгэх шинжилгээний хэлбэрийг сонгосон мөрдөгчийн үйл ажиллагааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно гэж заасан учраас шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийг оролцуулж, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай дүгнэлт гаргасан ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй, харин энэ талаар “Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан “Дахин шинжилгээ хийх” шинжилгээний хэлбэрийг сонгох байсан, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй, шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийг дахин оролцуулсан нь буруу” гэсэн шүүгдэгч С.Ж- болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Ж-г цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19. Тухайн өдрийн оройн ээлжийн сувилагч М.Р- нь цус сэлбүүлж буй хүү, хохирогч С.Н-ыг сувилагч Х.А-гаас тухайн өдрийн 17:00 цагт хүлээж авсан атлаа цус сэлбэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Заавар батлах тухай” А/03 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зонхилох тохилдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заавар”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй нь хүүгийн эцэг Ж.С-ын удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, амь хохирогч С.Н-т цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсэн протокол болон өвчний түүхийн хуулбарууд, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлын тэмдэглэл, гэрч А.А, М.Ф, К.А, А.Т, Е.Г, Х.Х, А.Д нарын мэдүүлгүүд, С.Ж-, М.Б-, Х.А- нарын яллагдагчаар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай тогтоогдсон учраас шүүгдэгч М.Р- болон түүний өмгөөлөгчийн гаргасан “М.Р-г амь хохирогч С.Н-т эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас түүний амь нас хохироосон гэх үйлдэлд шууд буруутгах хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын дугаар “2024/ШЦТ/248” гэснийг “2021/ШЦТ/248” гэж буруу ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч С.Ж-, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын, шүүгдэгч М.Р-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК