Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/01750

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/01750

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Мо_:_:и ХХК

/Улаанбаатар хот, .₮.₮:_ар дүүрэг, _ороо, Юн:_₮еско₮_₮ гудамж-_М_М₮ цогцолбор/

 

Хариуцагч:

/Төв аймаг, Б_бэр с₮ум, 3_угаар баг,₮ Баянгол/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.732.744,50 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мо:_₮ци ХХК нь хариуцагч С.Ур₮_мэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.732.744,50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ: С.У₮мэг нь_ манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хүсэлт гарган 43969567 тоот үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 9₮_ дугаартай үүрэг холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Huawei Nova 12s төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.732.744,50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.У₮_мэг нь хариу тайлбартаа: Миний бие Моб_₮ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12,1,2,3 дугаар сарын 30-ны өдрүүдэд 433.186,125 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С._₮ь нэхэмжлэлийн шаардлага болох 1.732.744,50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 4 хувааж 2025 оны 12,1,2,3 дугаар сарын 30-ны өдрүүдэд 433.186,125 тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.674 төгрөгийн тал хувь болох 21.337 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21.337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Моб₮_аци ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.732.744,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ур_₮ төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.674 төгрөгийн тал хувь болох 21.337 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Ура_₮эс улсын тэмдэгтийн хураамжид 21.337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мо₮_и ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ