Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/01744

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/01744

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Моб_:._:_и ХХК

/Улаанбаатар хот, Сүхб_: дүүрэг, 1_:_:эр хороо, Юне_:._:,дамж-2_:_: цогцолбор/

 

Хариуцагч: Рэ:__.:._ийн Г._:._маа

/Төв аймаг, Мө_:м, 3 ._ар баг, Бу_, :мө:ргал:_.ант ._удамж, _тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 212.450,14 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Моб:._ци ХХК нь хариуцагч Р.Г._маад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 212.450,14 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Р.лмаа нь :_манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хүсэлт гарган 43705314 тоот гэрээ байгуулж 99308603 дугаартай үүрэн холбооны үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Samsung A15, blue гар утсыг хуваан төлөх нөхцөлтэйгээр зээлээр авсан. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 212.450,14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ар_:яа нь Моб._:ХХК нь Р.Гэ:._:агаас 212.450,14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Р.Гэрэлмаа нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 212.450,14 төгрөгийг манай дансанд төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх 17/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Моб:._:._и ХХК нь Р.Гэ._:аад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 212.450,14 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ар:_:яа нь Моб._::ци ХХК нь Р.Г._ас 212.450,14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Р.Гэрэлмаа нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 212.450,14 төгрөгийг манай дансанд төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хэрэгт ирүүлсэн.

3. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Моби:_:.и ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 212.450,14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Г_:_аа нь :._ биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсийн 100140000941 тоот данснаас 3.512 төгрөгийг, хариуцагч Р.Гэ._:гаас 3.512 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Моб_:._ци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ