| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/02041/И |
| Дугаар | 317/ШШ2025/01758 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 317/ШШ2025/01758
| 2025 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 317/ШШ2025/01758 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш_:_:_ууд овогт Ө:аяры._:н Т:г_а
/Улаанбаатар хот, :_:_н_ д:.үүрэг, _:.үг_._ээр хороо, г._:п_:рк, Э_айв:аны ө_өө г.амж, _1_ дугаа:р байр, :_4 тоот/
Хариуцагч: Эр_::_д овогт Төм_гончимэг:
/Төв аймаг, Бор_ сум:, ._р баг, Өг.:р,_ ста_ээр гудамж, _: тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ө:._а,
Хариуцагч: Т.О_:мэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г_:ам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө:._ нь хариуцагч Т._ээс гэрлэлт цуцлуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Т.О_:тэй 2008 онд танилцаад улмаар 2010 онд гэр бүл болж, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтийн №01622816 баталгаа авсан. Бид хамтран амьдрах хугацаанд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Т.О_:л 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Т.._:яр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Т.Д_р нар :төрсөн. Бид үзэл санаа болон зан харилцааны асуудлаас болж 2019 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дахь эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №/ЭТ2025/00384 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл гарсан. Бид хоёрын дунд хүүхдийн асрамж болон дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оноос салж тусдаа амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Т.О:_л, Т.О_:яр, Т.Д:_мир нарыг ээжийнх нь асрамжид үлдээж, 3 хүүхдийнхээ тэтгэлгийг Ө.Ту:_а миний бие асуудал гаргахгүй ямар нэгэн байдлаар төлөх болно гэж тодорхойлсон байна.
2. Хариуцагч Т.О_.эг хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн Ө.:_ын гаргасан өргөдөлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн гаргасан хүүхдийн асаргаа, хүүхдийн тэтгэмжийг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүл цуцлахад татгалзах зүйлгүй. Иймд гэр бүл цуцлуулах тухай шүүх хурлыг яаралтай зарлаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гурван хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гурван хүүхдийн сургуулийн тодорхойлолт, Төв аймгийн Борнуур сымн Эрүүл мэндийн төвийн гурван хүүхдийн тодорхойлолт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 317/ЭТ2025/00384 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн.
4. Нэхэмжлэгч Ө.Т_: нь хариуцагч Т.О_:эгийн хариу тайлбартай танилцлаа. Хүүхдийн асаргаа болон, эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэр бүл цуцлуулах тухай шүүх хурлыг яаралтай зарлаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Т:_а нь хариуцагч Т.О:т холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Хариуцагч Т.О:_:мэг нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.
3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч Ө.:_а, хариуцагч Т.:_мэг нар нь 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн гэр бүл болжээ. /хх 5/
4. Тэдний дундаас охин Т.О_:эл 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, хүү Т.:_ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, хүү Т.Д:_ир 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, одоо эрүүл өсөж бойжиж, Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуульд хамран суралцдаг бөгөөд төрсөн цагаас эхлэн эх Т.О:_ийн асрамжид түүний хамт амьдарч байгаа болох зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургууль, мөн сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудаар нотлогдож байна. /хх 7-9, 10-12, 13-15/
5. Нэхэмжлэгч Ө.Т:_а, хариуцагч Т.О:_имэг нар гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь хүсч тайлбарлаж байна.
6. Тэд зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2019 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлт цуцлуулахаар харилцан тохиролцсон байх тул тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар цуцлаж шийдвэрлэв.
7. Гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн хувьд мөн маргаагүй, нэхэмжлэгч 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Т.О:, 2013_ оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Т.О_:яр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Т.Дө:_:_мир нарыг эх Т.От:._йн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
8. Эцэг Ө.:_аас тэтгэлэг гаргуулж эх Т.:_эгт олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасанд нийцнэ.
9. Иймд охин Т.О:_л, хүү Т.О_:яр, Т.Дө:_р нарт Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1., 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг эцэг Ө.Т_:ас гаргуулж, эх Т.О_:эгт олгож шийдвэрлэв.
10. Талууд эд хөрөнгийн маргаангүй гэсний дурдах нь зүйтэй.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.От:_с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Т:._т олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ