Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/01761

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/01761

Төв аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Мо_:._:_и ХХК

/Улаанбаата:эр хороо, Юнес:йн _гудам_-2:огцолбор_/

 

Хариуцагч: Бо_гон овогт Лод:бын Бая_аргал

/Төв аймаг, Зуу:д сум, 5 дуг._баг, На.1г г_а:ж.,:_ 3 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 660.532,59 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Моб_:и ХХК нь хариуцагч Л.Ба:алд._ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 660.532,59 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Л.Б:.аргал нь Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 42199705 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан :._41 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Honor 90 5G төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг Иймд зээлийн гэрээний үүрэгт 660.532,59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Л.Б:гал нь _хариу тайлбартаа: Миний бие Моб_:ци ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 360.532,59 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б:_ргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 660.532,59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2 хувааж, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 360.532,59 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.403 төгрөгийн тал хувь болох 10.201,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10.201,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Моб_ци ХХК-ийн: зээлийн гэрээний үүрэгт 660.532,59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Бая:_гал төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.403 төгрөгийн тал хувь болох 10.201,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.Ба:_лаас улсын тэмдэгтийн хураамжид 10.201,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мо_:ораци ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ