Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/01757

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/01757

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: См_:__:нг ХХК

/Улаанбаатар хот, :_үрэг, 1_ар хороо, Н:_:ан, 5:4 т_оот/

 

Хариуцагч: Э:эгийн М_өнх:цэг

/Төв аймаг, Ба_бэр:: сум, 1 дүгээр:г, _Ма_:ал, үйлд_рл:элийн_ :гаар гудамж,_тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 518.081,77 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч См:изинг _ХХК нь хариуцагч Э.Мө:эцэгт хол_богдуулан зээлийн гэрээний үүрэгт 518.081,77 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сма:нг ХХК нь_ 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №02 тоот лизингийн гэрээгээр хариуцагч Э.М_х:цэгт 935.220 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр "См:Дий_л" ХХК-иас Blackview tab 16 загварын таблет худалдан авсан. Зээлдэгч нь лизингийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хувиарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч арван найман удаа төлөлт төлсөн ба 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 518.081,77 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ар:_нгуа нь Сма:зи лизин_г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Мө:гт хол_богдох 518.081,77 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг төлбөрийг хариуцагч нь 12 дугаар сарын 05-ны өдөр бүхэлд нь төлж хаасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх 27/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Сма:ХХК нь Э.Мө:_цэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 518.081,77 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А_а нь Смарт изи лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Мө:_т холбогдох 518.081,77 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг төлбөрийг хариуцагч нь 12 дугаар сарын 05-ны өдөр бүхэлд нь төлж хаасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хэрэгт ирүүлсэн.

3. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Смар:_ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 518.081,77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Мөн:э_цэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсийн 100140000941 тоот данснаас 8.096 төгрөгийг, хариуцагч Э.М_ц:э:_ээс 8.096 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч См:_изинг ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ