Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 739

 

                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч, хохирогч Б.О,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ын Б, Х овогт Б-ийн О нарт холбогдох эрүүгийн 1806 0218 20742 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, хороо, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Бажгаа овогт Б-ын Б

2. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн О,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэр цэцэрлэг дотор иргэн Б.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэр цэцэрлэгийн хашаан дотор өөрийн эхнэр Б.М-г зодсон гэх шалтгаанаар шалтаглаж иргэн Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед хүүгээ авахаар Баянзүрх дүүргийн 00-р хорооны нутаг дэсгэр 0-р цэцэрлэг рүү орсон чинь нэг ах хаалга алдлаад зогсож байхаар нь орох гэсэн юм гэхэд өөдөөс муухай хараад далайхаар нь яаж байна вэ гээд цаашаагаа явахад араас шилэн хүзүү рүү цохисон. Эргэж хараад яаж байгаа юм бэ гэхэд нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Цэцэрлэгийн туслах багш Пүүжээ намайг татаж, тэр өвгөнөөс холдуулсан. Өөр хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-5 дугаар хуудас/,

Хохирогч Б.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед 2.100 төгрөгийн үнэтэй 100 гр шилтэй архи авч уугаад ач хүүгээ авахаар Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн байр руу орсон чинь араас нэг эмэгтэй түлхэхээр нь яаж байгаа юм бэ, чи настай хүнийг гэж хэлээд хэрэлдэж, маргалдаад нөгөө эмэгтэйг цохисон чинь нөхөр нь ирээд намайг цэцэрлэгээс чирч гаргаад дээрээс дэвсэж зодсон. Хамарнаас цус гарсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7, 33 дугаар хуудас/,

Гэрч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний 16 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны гэр цэцэрлэгт ажлаа хийж байтал Э-гийн эх М хүүхдээ авахаар ирэхэд Х-г авахаар настай ах хаалга таглаад зогсож байсан. Тэр өвөөд Х-гийн өвөө мөн юм уу гэж хэлтэл араас М орж ирээд хаалга хаахдаа өвгөний гарыг болгоомжгүй хавчсан чинь пизда чинь яаж байна вэ гэхэд уучлаарай гэж эргэж хартал өвөө уурлаад нүүр рүү нь шууд цохисон чинь өөдөөс нь зууралдаад байхаар нь салгаад гаргасан. Нөгөө өвгөн ач охиноо авна гэхээр нь согтуу хүнд өгөхгүй гэж хэлсэн чинь Мгийн нөхөр орж ирээд манай эхнэрийг зодсон хүн хаана байна гэж хэлээд чи манай эхнэрийг зоддог хэн бэ гээд нөгөө өвгөнийг цохиод байхаар нь та нар боль гэхэд аваад чирээд гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹154 дүгнэлтэд “Б.М-д зүүн нүд орчим, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹156 дүгнэлтэд “Б.О-д нүүр баруун ташаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 14 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 20, 38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23, 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэр цэцэрлэг дотор иргэн Б.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэр цэцэрлэгийн хашаан дотор өөрийн эхнэр Б.М-г зодсон гэх шалтгаанаар шалтаглаж иргэн Б.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б, Б.О нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Б, Б.О нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.