| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0489/Э |
| Дугаар | 680 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.МөнхД.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А-ийн Б-д холбогдох эрүүгийн 1806 0082 00430 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нарын хамт Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Б
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Д.Т-тай хамт найзуудтайгаа байж байхад зодоон болоод байна гэхээр нь очтол зодоон болоогүй байсан. Тэгээд би уурлаад хажууд байсан архины шилээр цохичихсон юм гэв.
Хохирогч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Б-ын гэрт байхад найзынх нь төрсөн өдөр гээд нэг найз П гээд залуугийн гэрт нэг шил архи хувааж уугаад буцаж Б-ын ээжийн гэрт ирсэн. Тэгсэн чинь Б-ын бэр эгч С залгаад энд зодоон болоод байна, хүрээд ир гэхээр нь бид хоёр хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороонд байдаг гэрт нь очсон чинь бэр С намайг чи муу хөгшин гичий яах гэж ирсэн юм гээд хэрүүл хийгээд бид хоёр шууд барилцаж аваад үснээс нь зулгаасан. Түүнээс болж Б намайг эгч нартай маргалдсан гээд уурлаад байхаар нь би явлаа гэж хэлсэн чинь А.Б намайг явуулахгүй гээд бид хоёр маргалдсан. А.Б гэрт байсан архины шилээр миний баруун нүдний дээр нэг удаа цохиход цус гараад тогтохгүй байсан. Би Б ыг шээж байхад зугтаад найзынхаа гэрт очиж хоносон...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-9 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹1508 дүгнэлтэд “Д.Т гийн биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн шанаа, зүүн хацар, хамрын угийн зулгаралт, 2 бугалга, 2 өвдөгний үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 15 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуучин эцэс дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Т г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.