| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/00452/И |
| Дугаар | 192/ШШ2025/08839 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08839
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 192/ШШ2025/08839 | Улаанбаатар хот |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *********** дүүрэг, ****** хороо, сурагчдын ******** дугаар гудамж, *********** тоот хаягт оршин суух ******** овогт ***********йн ***********/РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********л дүүрэг, ********* хороо, З********** рашаан гудамж, *********байр, * тоот хаягт оршин суух ******д овогт *********ын *********н /РД:************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 135,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд:
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч **********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч*********,
хариуцагч *********
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ****** миний бие *******р овогтой Б******ай танилцаж, улмаар 1996 онд хуримаа хийж нэг гэрт орсон. Бидний дундаас****** овогтой ********л 1997 оны 08 дугаар сарын 16-ны өдөр****** овогтой ******* 2001 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр тус тус төрсөн.
****** нь 2005 онд ********** улс руу явж ажиллаж байгаад 2007 онд ажлын байран дээрээ ажиллаж байгаад дээрээ нас барсан. Ингээд нөхөр ******** нь ажил дээрээ нас барсан тул ***** улсаас буцалтгүй тусламж 30,000,000 төгрөгийг 7 хоногийн зайтай 15,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлнэ, дараа нь хүүхдийн тэтгэлэг гэж 1 сард нэг хүүхэд 250,000 төгрөгөөр тооцож хоёр хүүхдийг 18 насанд хүртэл тэтгэлэг олгоно оо " гэсэн.
Нэг өдөр ****** дүүрэгт байдаг хуучин хаяг болох ******дүүргийн ****** дугаар хороо, **** дүгээр хороолол ***** хутагт *****ын гудамж ****** байрны ******** тоотод дуудаад байхаар нь яваад очтол ****оос миний утас руу монгол хэлээр залгаж яриад та дансаа явуулаач одоо 15,000,000 төгрөг хийнэ дараа нь 7 хонгийн зайтай 15,000,000 төгрөг хийнэ гэж яриад дуустал миний гар утсыг *** овогтой *******н булааж аваад газар шидээд эвдээд утас холбогдох боломжгүй болгосон. Миний бодоход Солонгос улсаас ирэх мөнгөний тухай ердөө ярихгүй байхыг бодоход *****н дараа нь тэр хүнтэй холбогдоод 30,000,000 төгрөгийг авсан гэж бодож байна.
Дараа нь талийгаач болсон миний нөхөр *******ын *********ны нэр дээр байсан ****эй дүүргийн*** дугаар хороо **********дугаар гудамж ********* тоот хаяг бүхий хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад мэдэгдэлгүйгээр ****** овогтой ******* нотариатчтай хуйвалдан өвөлж авсан байх тул ********аас 2 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг нэхэмжилж байна.
Энэ хашаа байшинг миний аав болох ***********гийн малыг зараад авч байсан. Бичиг баримт нь бид хоёрын нэр дээр байх ёстой. Би хашаа байшингийнхаа бичиг баримтыг харж байгаагүй.
Иймд хариуцагч ********аас ********* улсын ирсэн буцалтгүй тусламж 30,000,000 төгрөг, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэлэг 60,000,000 төгрөг, хашаа байшингаас 2 хүүхэд болон надад ногдох хэсэгт 45,000,000 төгрөг, нийт 135,000,000 төгрөгийг ******** овогтой ********аас нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч ******** нь миний төрсөн ах *********тай 1996 онд гэр бүл болж, 1997 онд охин ******, 2001 онд хүү ********ь нар төрсөн. Одоо хүүхдүүд нь насанд хүрсэн. ********* нь гэр бүлдээ халамжгүй, гэр бүлээс гадуур өөр хүнтэй холбоотой болж, хүүхдүүдээ бага байхад нь Төв аймагт тэр хүнтэйгээ тусдаа амьдарч байсан. Ах маань гэр бүлийн харилцаанаас болж сэтгэл зүйн хувьд тайван биш, сэтгэл санаагаар их унаж байсан тул бид ярилцаад 2006 онд Хөдөлмөр зуучлалын шугамаар ******* улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулсан. Харамсалтай нь ах маань 2007 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Солонгос улсад байхдаа өвчний улмаас нас барсан. Ахыг маань нас барсны дараа ********** өөр хүнтэй хамтын амьдрал зохиож хүүхэд төрүүлсэн, одоо ч тэр хүнтэйгээ амьдарч байна. Ахыг нас барахад 2 хүүхэд нь насанд хүрээгүй байсан, бид ахынхаа хүүхдүүдийг боловсролтой, мэргэжилтэй болгох, амьдрал ахуйд нь бүхий л талаар тусалж, дүүгийнхээ гэрт *******ыг байлгаж, дунд сургуульд сургах, шаардлагатай төлбөрийг нь төлөх, хувцас, хоол хүнсээр дутаагаагүй. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хүү ********* нь сая *****улсад ажиллаж амьдрахаар явсан бөгөөд шаардлагатай байгаа зардал мөнгөөр бид тусалсан. ********л нь байнга бид нартай холбоотой байж тусламж дэмжлэг авч л амьдардаг. Шүүхэд гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлээс харвал цаашид хүүхдүүд нь ч биеэ даагаад биднээс юу ч гуйхгүйгээр амьдрах чадвартай болсон байна.
1. *********аас буцалтгүй тусламж гэж өгсөн гэх 30,000,000 төгрөг, 2 хүүхдийн тэтгэл 50,000,000 төгрөг өгсөн гэх нэхэмжлэлийн талаар:
Миний бие ******** дүүргийн ********** хороо, ******* гудамж, хорооллын ********байрны ***** тоотод ******г дуудаж ирүүлсэн, *****ос хүн ярьж, түүнд 15,000,000 төгрөгийг 7 хоногийн зайтай хийнэ гэж ярьсныг, би түүний утсыг булааж авч, шидэж эвдэлснийг, мөн 30,000,000 төгрөгийг *********ос надад шилжүүлсэн, 2 хүүхдийн тэтгэлэг 60,000,000 төгрөгийг намайг авсан гэх баримт байгаа бол би танилцья. Өөрөөр хэлбэл, *********н ямар нэртэй компани, хэзээ ийм мөнгө өгнө гэж, утсаар хэн гэдэг хүн ярьсан, эдгээр мөнгийг надад шилжүүлсэн, би хүлээж авсан, талаарх баримтаа гар өгөхийг хүсье. Миний хувьд өнчирч хоцорсон ахынхаа ар гэрт нь, 2 хүүхдэд нь өгсөн мөнгийг ашиглах ёс зүйгүй хүн бишээ. Тэгээд ч ********* өөрийн гэсэн хууль тогтоомжтой, хууль дүрмээ дагаж мөрддөг улс талийгаачийн эхнэр, 2 хүүхэд нь байхад буцалтгүй тусламж, хүүхдийн тэтгэлгийг нь надад өгөх ямар ч үндэслэлгүй юм.
2. Хашаа, байшингийн ногдох хэсэг 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн талаар: **********й дүүргийн ****** хороо, ******* гудамж, ****** тоот газар, хашаа байшин нь талийгаач**********ны нэр дээр эзэмших эрх, өмчлөх эрх аль нь ч бүртгэлтэй байгаагүй. ********дүүргийн Засаг даргын 2007 оны 6-р сарын 5-ны өдрийн шийдвэрээр ******дүүргийн ** дугаар хороо, **** гудамж, *** тоот 535 м.кв газрыг иргэн **** надад эзэмшүүлэх эрх олгож, эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Улмаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 01125-A358/2008 дугаар шийдвэрээр дээрх газрыг иргэн **д өмчлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, хууль ёсны өмчлөгч юм. Мөн миний бие ******* тоот хашаанд байгаа 31.5 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр 2014 оны 2-р сарын 28-ны өдөр бүртгэгдсэн, хууль ёсны өмчлөгч болно. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, улсын бүртгэл үнэн зөв байна. Ах ******** нь 2007 оны 11-р сарын 26-ны өдөр нас барсан бөгөөд түүнд өвлөгдөх хөрөнгө байгаагүй, түүний эзэмшил, өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Хуульд зааснаар бүртгэгдсэн миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь ахын хувьд өвлөгдөх хөрөнгө болохгүйгээс гадна ах маань амьд сэрүүн байхдаа миний хашаа байшингийн талаар маргаж байгаагүй. Иймд ********* нь миний өмчлөлийн эдгээр хөрөнгийг өвлөгдөх эд хөрөнгө гэж маргах, түүнээс ногдох хэсэг гаргуулахаар шаардах эрхгүй. Түүнчлэн ********* нь одоо 28 настай, ******ь 24 настай, хэн хэн нь гэр бүлтэй, үр хүүхэдтэй, насанд хүрсэн хүмүүс. Тэдний өмнөөс ****** нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин ****** нь хамтран амьдрагч болон түүний хүүхдийн хамт, мөн ******** нь гэр бүлийн хамт миний өмчлөлийн хашаа байшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, цаашид би өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдлэх болно гэв.
3. Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-7/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-8/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-9/ төрсний бүртгэлийн лавлагаа /хх-10-11/, нас барсны лавлагаа /хх-12/, зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч талаас хариу тайлбар /хх-27-28/, иргэний газар эзэмших гэрчилгээ /хх-29-37/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-44/ зэрэг нотлох баримт хэрэгт өгсөн байна.
5. Шүүхийн журмаар хариуцагчийн арилжааны банкууд дахь данс эзэмшдэг эсэх, дансны хуулга /хх70-88/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****** холбогдуулан 135,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд.
1.1 Миний нөхөр ******** нь 2017 онд ******* улсад ажиллаж байхдаа нас барсан бөгөөд нөхөр Р.Баярсайханы ажиллаж байсан Солонгос компаниас буцалтгүй тусламж 30,000,000 төгрөгийг, бидний хүүхдүүд болох ******** нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжид нийт 60,000,000 төгрөгийг өгнө гэсэн боловч тус мөнгийг Р.Өнөрсайхан аваад 2 хүүхэд болон надад ямар ч мөнгө өгөөгүй.
1.2 Мөн манай гэр бүлийн хөрөнгө болох талийгаач ******ы нэр дээр байсан ******** дүүргийн**** дугаар хороо, *******гудамж, *****тоот хаягт байрлах хашаа байшингийн гэрчилгээг хариуцагч ******* нь надад мэдэгдэлгүйгээр авч, нотариаттай хуйвалдан өвлөж авсан байна. Тус хашаа байшингийн хууль ёсны өвлөгчид нь 2 хүүхэд болон ****** би тул ногдох хэсэгт 45,000,000 гаргуулна гэх агуулгаар тайлбарласан.
2. Хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд.
2.1 Миний төрсөн ах ******** нь 2007 онд****** улсад ажиллаж байхдаа нас барсан бөгөөд тус улсад ажиллаж байсан компаниас нь буцалтгүй тусламж болон тэжээгчээ алдсаны тэтгэмжид нийт 90,000,000 өгнө гэсэн талаар болон шилжүүлсэн талаар мэдэхгүй, би тийм мөнгө аваагүй.
2.2 *** дүүргийн ****** хороо, **** гудамж, ***тоот хашаа байшин нь ах *********** нарын хөрөнгө байгаагүй. Анхнаасаа миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд харин би өөрийн өмчлөлийн хашаа байшинд тэднийг өнөөдрийг хүртэл амьдруулж, харж хандаж байгаа гэх агуулгаар тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч ********* нь ********ай 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, тэд хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 1997 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охин ***, 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү ***** нар төрсөн байна.
3.2 Р***** нь хариуцагч *******ны төрсөн ах байх бөгөөд ******* нь 2007 онд ******* улсад ажиллаж байхдаа нас баржээ.
4.Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин *******ыг нас барах үед ажиллуулж байсан гэх ***** улсын компаниас буцалтгүй тусламж 30,000,000 төгрөг, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид 60,000,000 төгрөгийг өгсөн эсэх, өгсөн бол хариуцагч авсан эсэх талаар, мөн ******* дүүргийн **** дугаар хороо, ***** гудамж, ***** тоот хашаа байшин нь талийгаач ********ны гэр бүлийн өмч мөн эсэх, түүний өмчлөлд бүртгэлтэй байсан эсэх талаар маргаж, өөр өөрийн үндэслэлээ заан, мэтгэлцэж байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
6.Нэхэмжлэгч нь нөхөр ******** нас барсны улмаас ******* улсын компаниас талийгаачийн ар гэрт олгосон буцалтгүй тусламж 30,000,000 төгрөг, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид өгсөн 60,000,000 төгрөгийг хариуцагч ********* авсан гэж тайлбарлаж, түүнийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх агуулгаар шаардсан гэж үзэхээр байна.
7.Хэрэгт авагдсан баримтаар Солонгос улсын компаниас талийгаач ********ны ар гэрт буцалтгүй тусламжид 30,000,000 төгрөг, насанд хүрээгүй хүүхдүүд болох ********** нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжид өгсөн 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх байдал болон уг шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг хариуцагч Р.Өнөрсайхан авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд ******ыг дээрх 90,000,000 төгрөгөөр авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч * нь хариуцагчаас 90,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
8.********* дүүргийн Засаг даргын 2007 оны 6-р сарын 5-ны өдрийн шийдвэрээр ********* дүүргийн ******* дугаар хороо, *********гудамж, ***********тоот 535 м.кв газрыг иргэн *******д эзэмшүүлэх эрх олгож, эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 01125-A358/2008 дугаар шийдвэрээр дээрх газрыг иргэн *******д өмчлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн **********дугаарт бүртгэлтэй 31.5 м.кв талбай бүхий хувийн сууц нь анх 2014 оны 2-р сарын 28-ны өдөр хариуцагч *************ы өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд өмчлөгч солигдоогүй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх
9.Нэхэмжлэгч нь дээрх газар болон хувийн сууцыг нөхөр болох **********ны өмчлөлд бүртгэлтэй байсан тул түүний гэр бүлийн гишүүдэд өвлөгдөх хөрөнгөд хамаарна гэж агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газар болон хувийн сууц нь талийгаач Р.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй байсан, түүний өвлөгдөх хөрөнгөд хамаарна гэх тайлбараа нолох баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.
10.Түүнчлэн, нэхэмжлэгч нь маргаан бүхий газар, хувийн сууцнаас өөрт болон 2 хүүхэд болох *********** нар ногдох хэсэгт 45,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан боловч ******** нар нь насанд хүрсэн байх бөгөөд өөрсдийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхийг нэхэмжлэгч******** олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
11.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *********гийн хариуцагч **********д холбогдуулан гаргасан 135,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******ийн хариуцагч **********д холбогдуулан гаргасан 135,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 832,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА