Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 815

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч, хохирогч О.Н, Б.Х, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт О ын Н, О овогт Б ын Х, Ч овогт Б н Б нарт холбогдох эрүүгийн 1806 0155 10687 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 0 хэсэг, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт О ын Н

2. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хэсэг, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Б-ын Х

3. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хамт Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Н, Б.Х нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотын үүдэнд хохирогч Б.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б 2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,  тоотын үүдэнд хохирогч Б.Х, О.Н нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч О.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Хохирогч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Хохирогч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед БЗД-ийн 00 хороо, тоглоомын талбайд найз Б.Х, М бид гурав уулзаад Хд бид хоёр 2.5 литрийн пивыг хувааж уусан харин М пиво уугаагүй эрүүл байсан. Тэр үед хажууд суудлын жижиг машин ирж зогсоод нэг танихгүй ах бууж ирээд яасан ахын дүү нар гэхээр нь асуудал байхгүй гэхэд манай найз Хдыг заамдаж аваад учир зүггүй мөргөөд зодож, цохиод байхаар нь салгах гэхэд миний нүүр рүү гараараа цохиж, мөргөсөн. Хамар, баруун талын нүд рүү Б ах татаж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед БЗД-ийн 00 хороо,  тоглоомын талбайд найз М, Н бид гурав юм яриад сууж байтал мөнгөлөг өнгийн суудлын жижиг машин ирж зогсоод нэг ах машинаас бууж ирээд хөөё гээд орилохоор нь яасан бэ гэхэд юу гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг замдаад авсан чинь манай хоёр найз салгах үед нөгөө ах намайг заамдчихаад чирээд байхаар нь уучлаарай ахаа хүн андуурчихлаа гэхэд миний зүүн шанаа руу цохиж, доош тонгойлгосон. Би юм хэлэх гээд дээш харсан чинь нүүр рүү шууд мөргөсөн. Ахаа хамар хугалчихлаа гэхэд чиний хамар надад яамар хамаатай юм бэ гэж хэлсэн. Бид хоёрыг толгой, нүүр рүү хоёулаа өшиглөөд байсан. Н г Б гэдэг ах миний хажууд мөргөж, өшиглөөд, өвдөглөөд доош нь дарсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны орой 22:30 цагт ажил тараад Хишигбаяр намайг өөрийнхөө машинаар манай хадам аавынд хүргэж өгөхөөр явж байгаад БЗД-ийн 00 хороо, Сургуулийн гудамжинд байдаг тоглоомын талбайн хажууд буулгаж өгөөд хөдөлсөн. Би тогтоомын талбай дундуур гараад явтал архи уугаад сууж байсан гурвын нэг нь дуудахаар нь хажуугаар нь гарсан чинь нэг нь босож ирээд миний араас зүүн мөрнөөс татахаар тавиулах санаатай урагшаагаа зүтгээд хашаанаас гарах гэхэд 3 залуу намайг барьж аваад Н гэдэг банди чи мэдэх үү гэхээр нь танихгүй зүгээр явуулчих гэхэд одоо таньж ав гээд заамдаж, зууралдаж байгаад гарыг нь тавиулаад зугтаасан чинь дахиж намайг барьж аваад Н нүүр рүү гараараа цохиод зодоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-8 дугаар хуудас/,

Гэрч С.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед БЗД-ийн 23 хороо, Сургуулийн цементэн зам буюу тогтлоомын талбайн хажууд найз Хд, Н бид гурав юм яриад сууж байтал саарал мөнгөлөг өнгийн суудлын жижиг машин ирж зогсоод нэг ах бууж ирээд гэртээ орохоор сүртэй орилоод явсан чинь манай хоёр найз согтуу байсан учир хажуугаар нь гарахад зүгээр явуулахгүй дуудаж, яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Хдыг татаад больж гэж хэлсэн. Н нөгөө ахтай зодолдохоор нь очоод салгах гээд дийлээгүй. Х д буцаж зодолдохоор нь дундуур нь ороод салгаж чадаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹2400 дүгнэлтэд “Б.Б ын биед тархи доргилт, нуруунд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугуй, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹2407 дүгнэлтэд “Х ын биед тархи доргилт, хамрын зулгарал зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэг болно” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹2409 дүгнэлтэд “Н ийн биед тархи доргилт, 2 нүдний алимын салст, баруун доод дээд зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 31, 34, 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29, 32, 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Н, Б.Х нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1807 тоотын үүдэнд хохирогч Б.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б 2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1807 тоотын үүдэнд хохирогч Б.Х, О.Н нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Н, Б.Х, Б.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Н, Б.Х, Б.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Н, Б.Х, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.