Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

 

                                  У.д холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С. /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор У.д холбогдох эрүүгийн дугаартай, 149/2024/0109/Э/208/2025/0014 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт гийн , Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд ***** оны **** дугаар сарын *****-ны өдөр төрсөн, ***** настай, *****эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ****** хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн ***** сумын ****** дугаар баг, ийн № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай (РД:***********) урьд

-2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн №61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч У. нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар баг, ийн № тоотод байрлах өөрийн гэртээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.*******г бусадтай хардаж маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүр толгой хэсэгт цохиж зодсоноос гавал тархины битүү гэмтлийн улмаас Т.*******гийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: У.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасныг баримтлан У.г 13 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.гийн 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 179 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан У.гаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:  

... шүүгдэгч У. намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэх, хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршигийн нөхөн төлбөрт 99.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Би амь хохирогч Т.*******г зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч анхны мэдүүлгээсээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж гэмшиж байна. Талийгаач Т.******* бид хоёрын хувьд албан ёсоор гэр бүл болсон зүйлгүй дундаасаа үр хүүхэдгүй. Т.******* манай гэрт байсан нь үнэн ч гэлээ намайг гэртээ байх үед л заримдаа байдаг байсан. Би алт, мод, ногоо тарих, хураах, газар шорооны зэрэг ажилд ийш тийшээ их явдаг. Намайг байхгүй үед гэрт байдаггүй. Намайг байхад ч гэсэн ихэвчлэн гадуур тэнээд архи уугаад явчихдаг байсан. Аргаа бараад хөөгөөд явуулахаар хэсэг байж байгаад очих газар байхгүй гээд хүрээд ирдэг байсан. Би талийгаачийг 2024-06-14-ны өдөр бол зодоогүй, 2024-06-13-ны өдөр зодсон нь үнэн. Амь насыг нь хөнөөе гэсэн бодол байгаагүй. Миний бие сүрьеэ өвчнөөр өвчилсөн. Хорих 461-р ангид хэд хоног эмийн эмчилгээ хийлгэсэн. Эдгэрсэн эсэхийг мэдэхгүй. Миний ээж овогтой нь одоо 60 настай, зүрхний эмгэгтэй, хүзүү нурууны гэмтэлтэй түүнээсээ болж бөөрний дутагдалд орсон, 2 хөл нь үе үе мэдээгүй болдог мөн төрсөн дүү маань тархины гэмтлийн улмаас сэтгэцийн өөрчлөлттэй унаж тусдаг өвчтэй байнгын асаргаанд байдаг. Ар гэрийн эдгээр байдлыг болон миний анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 13 жилийн хорих ялыг багасгаж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Амь хохирогчийг ******* гэх хүн 06 дугаар сарын 14-ний өдөр зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг шалгаж, тогтоосон асуудал байхгүй. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа зодсон гэдгээ мэдүүлдэг. Хэний үйлдлээс болж ******* гэх хүн амь насаа алдчихав гэдэг нь ганц шүүгдэгчийн шийдэх асуудал биш. Хуулийн нарийн ойлголтууд яваад байгаа юм. Энэ дээр дутуу шалгаад, хуулийн хугацааг 56 хоногоор хойшлуулсан. Энэхүү хугацаанд шалгаж тогтоогоогүй ороод ирсэн. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлага байхгүй. Энэ дээр асуудал шийдэгдэхгүй. Миний зүгээс хуулийн хүрээнд хэргийг прокурорт буцаах заалт хүчингүй болчихсон. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахад болохгүй зүйл байхгүй. Хэрвээ хууль зүйн хувьд хэргийг буцаах боломжгүй гэж үзэж байгаа бол шүүгдэгчийн гомдлыг хүлээн өвч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр У.д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

3.Шүүгдэгч У. нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар баг, ийн № тоотод байрлах өөрийн гэртээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.*******г бусадтай хардаж маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүр толгой хэсэгт цохиж зодсоноос гавал тархины битүү гэмтлийн улмаас Т.*******гийн амь нас хохирсон буюу хүнийг алах гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед эгч *******г нас барсан гэдгийг мэдсэн. Эгч чинь өнгөрчихлөө гэж гийн талаас мэдэгдсэн. Би такси бариад гэрт нь очиход талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан байсан. Талийгаач эгч маань хоёр хүүтэй. Одоо хоёр хүү нь 17, 18 настай бөгөөд миний асрамжинд байдаг. , тар гэх 2 хүү бий. Миний хувьд маш их гомдолтой байна. Эгч маань тай бараг 5 жил хамт амьдарч байсан. Одоо сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Хоёр хүүхдэд нь хэрэг болох байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг

-Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Шинжээчээр 11 дэх жилдээ ажиллаж байна. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүн нас барсан дуудлага гарч үзлэгт орсон. Үзлэгээр цогцос хөрсөн, хөшилт үүссэн, хүүрийн толбо тод үүссэн байсан. Тухайн үед хүний нас барсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байсан. Цогцосны хөрөлт нас барснаас 1-2 цагийн дараа үүсч 4-5 цагийн дараа бүрэн хөрдөг. Хүүрийн толбо, хөшилт зэргээс үзэхэд хэдийд нас барсныг тогтоох боломжгүй. Тухайн үед мөрдөгчийн тогтоолд заасан асуусан асуултад хэдийд нас барсныг нарийвчлан тогтоох боломжгүй гэж хариулсан. Хүүрийн толбо бол 1-2 цагийн дараа үүсдэг юм...” гэх мэдүүлэг

-Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед талийгаач Т.******* манай гэрт орж ирээд ээж өмсөх гутал байна уу, би өмсөх гуталгүй болчихлоо гэж хэлэхээр нь би дүүгийн чинь тавчиг байна гэж хэлээд нэг тавчиг өгсөн. Тухайн үед талийгаачийн нүүр, шанаа хэсгээр нь зулгарчихсан, үс нь арзайчихсан байхаар нь би яагаад шанаа хэсэг нь зулгарсан талаар асуухад талийгаач надад хандаж "охин нь жоохон юм уугаад халтираад уначихсан юм" гэж хэлсэн.... .......Би гэртээ орохоосоо өмнө хүү гийн гэрлүү орж үзэхэд гэрт хүү , талийгаач ******* хоёр гэрийнхээ зүүн талын орон дээр хамт унтаж байсан бөгөөд талийгаач доошоо харчихсан, баруун гар нь орноос унжсан байдалтай унтаж байсан. Харин гэрийн баруун талын орон дээр өндөр гэх залуу ганцаараа унтаж байхаар нь би хаалгыг нь хааж гэр лүүгээ орж унтсан. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед миний хамар битүүрээд сэрж байхад хүү манай гэрт орж ирээд ээж би таны өрийг дарчихсан шүү, /*******/ унтаж байгаа та битгий сэрээгээрэй, би хаалгыг нь гаднаас нь цоожилчихлоо гэж хэлээд өндөр г дагуулаад хашаанаас гараад, хашааны гадаа хүнтэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд би гэрээс гарч бие засчхаад буцаж гэртээ ороод унтаад өгсөн. Улмаар би 12 цагийн үед сэрээд нөхөр гээс хойд талын айлаар юу болж байна гэж асуухад нөхөр бүгдээрээ унтаж байна, ямар нэгэн чимээ байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би гэрээс гарч нойл орчхоод хүү гийн гэр лүү явж ороход талийгаач дээшээ харчихсан нөхөр хүзүү хэсгээр нь тэвэрчихсэн унтаж байсан. Тухайн үед би талийгаачийн хөлийг өргөж, доогуур нь хөнжил хийх гэтэл хөл хөшчихсөн байсан. Улмаар би ыг дуудаж босгоод талийгаачийг цааш нь өргөх гэтэл бие нь хөрөөд, хөшчихсөн байхаар нь муу зүйл болчихлоо гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон. Талийгаач Т.******* нь олон жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа бөгөөд Мандал сумын архины хамаарал бүхий бүх иргэдтэй нийлж уудаг. Өнгөрсөн шөнө гийн гэрт хэрүүл маргаан болсон чимээ сонсогдоогүй. Талийгаач гэртээ унтаж байсан. Талийгаач Т.*******, нөхөр хоёр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо байнга хэрэлдэж, маргалдаж, зодолдог байсан... гэх мэдүүлэг /1-р хх-н 28-29 дүгээр тал/

-Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2024 оны 06 сарын 13-ны өдөр 21, 22 цагийн орчимд өөрийн найз гийн гэрт нь очиход , өөрийн хамтран амьдрагч *******г , хоёртой архи уулаа янхандлаа гээд хардаад зодоод байсан. Тэр үед гараараа *******гийн нүүр ам, толгой тархигүй зөндөө олон удаа цохиж зодоод байсан. Тэгээд би *******г өмөөрсөн чинь намайг толгой руу нэг удаа цохисон. Тэгээд чамд хамаагүй шүү, лалар минь, зайл пизда минь гэхээр нь би тэдний гэрээс 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд гараад явсан. Тэгээд уржигдар шөнө би гийн гэрт , ******* бид гурав 0.75 литрийн 1 шил  Хараа архийг хувааж уусан...  .....Тэгээд би тэднийхээс гарч яваад өдөр 15 цагийн орчимд гийн хашаан дотор нь ороод гэрийнх гадаа очтол гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжчихсэн, ******* тэр хоёр гэр дотроо байгаа хэрнээ хаалгаа тайлж өгөхгүй 1 цаг гаран болсон. Тэр үед би гэрийнх нь гадна хүлээгээд суугаад байсан. Тэгж байхдаа би гэрийнх хаяанд нь байсан жаахан шилтэй архийг олоод гадаа нь уугаад дуусаад, хаалгыг нь нүдсээр байгаад ортол ******* гэрийнхээ шалан дээр бандааш ч байхгүй, лээвчик ч байхгүй шав шалдан мэдрэлгүй дээшээ хараад хэвтчихсэн байдалтай байсан. Тэгээд би нүүрийг харахад нүүр ам нь хавдчихсан, ёооё ёооё гээд үе үе ёолоод байсан. Тэгээд би тухайн үед түргэн дуудчихъя гэсэн чинь наадах чинь яавал гэж пиздаа гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би *******г өргөж тэврээд гэрийн зүүн талын орон дээр нь дээш харуулж хэвтүүлээд толгойг нь дээш нь уул тал руу нь харуулж тавьчихаад тай Дөт гэдэг дэлгүүр лүү архи авахаар явсан. Тэр үед үдээс хойш гадаа гэгээтэй байсан. Тэгээд бид хоёр Дөт дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил Хараа архи, 1 шил дарсан өргөст хэмх авсан. Тэгээд дараа нь нөгөө авсан дарсан өргөст хэмх нь муудчихсан байсан болохоор нь би буцаагаад сольж авсан. Тэр үед гадаа бас л гэгээтэй байсан. Тэгээд ороод тай хамт 0.75 литрийн 1 шил Хараа архиа задлаад уугаад нэгийг ч бараагүй. Тэгээд би тай эхний архиа задалж уугаад сууж байхад ******* гэнэт чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би гийн аав, ээж хоёрыг нь урд талын гэр лүү нь ороод дуудтал гадаа харанхуй болчихсон байсан ба цаг 00 цаг орчим болж байсан байх тэр үед ах орж ирээд *******г барьж үзсэнээ наадах чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгсэн чинь эгч уйлаад байсан. Тэгэхээр чь би итгэхгүй *******гийн биед нь хүрч үзтэл, бие нь хүв хүйтэн болчихсон хөрчихсөн байсан. Тэгээд би эгчийг цагдаа дууд шүүх эмнэлгийг нь бушуухан дууд гэж хэлээд өөрөө ч айчихсан байсан болохоор тэднийхээс гараад явсан. Тэгээд би тэдний гэрээс шөнө гараад явахад гадаа харанхуй болчихсон 00 цаг өнгөрч байхад би гийн гэрт нь очоод хоёр дахь өдрөө очиж хоносон. Тэгээд би урд шөнө гийн гэрт нь ороод д ******* эгч нь бурхан болчихлоо эхнэрээ зодсоор байгаад алаад хаячихлаа гээд хэлсэн чинь итгэхгүй байсан. Тэгээд би гийнд шөнө ороод унтсан. Тэгээд өнөөдөр өдөр 12 цагийн үед гийн гэрээс гараад 96 айлд байдаг ийн гэрт нь очоод , , нартай 1 шил архи уучихаад ганцаараа гараад, хүүхэн гийн очоод, гэртээ байхгүй болохоор гийнд буцаад очсон. Тэгсэн зөрөөд банк явлаа гээд гараад явсан. Тэгээд би тэдний гэрт нэг хэсэг унтаад сэрсэн чинь ирчихсэн таныг ахаа цагдаа асуугаад байна ш дээ хоёр энгийн хувцастай цагдаа байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гийн утсаар тэр хоёр цагдаатай холбогдож ярьсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /1-р хх-н 36-37 дугаар тал/

-Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024.06.14-ний өдрийн үдээс хойш 14 цагийн үед гэрээсээ гараад зах дээр ирсэн тэгэхэд зах дээр гийн тар /гийлаа /, нартай таарсан, 1 шил архи авч уух гээд мөнгөө нийлүүлээд байж байтал босоо гэж дууддаг эмэгтэй ирсэн босоо гийн нүүрний зүүн хэсгээр хавдаад, уруул нь бас хавдчихсан байхаар нь юу болсон талаар нь асуусан чинь намайг зодоод явчихсан, одоо Заамараас 5 сая гаран төгрөгтэй ирж байгаа гэж хэлээд 2000 төгрөг гаргаж өгөөд бид нар Хараа нэртэй 0.33 литр архи аваад 40 айлын сагсны шийдийн хажууд уусан. нэг л татсан өөр уугаагүй. Буцаад бид нар зах дээр ирсэн чинь ирээд босоо тай гийлаа ахыг хардаад байсан. надад архи авч өгнө гээд 1500 төгрөг өгсөн. Тэгснээ босоо , хоёр, зүрх Мийгаагийн хүргэн нэрийг нь мэдэхгүй залуутай хамт такситай яваад өгсөн. Тэрнээс хойш босоо , нартай таараагүй байна. , хоёр хамтран амьдрагч нар байгаа юм. Би тэр хоёрыг хоорондоо зодолдож байсныг нь хараагүй. босоо г аймар зодчихдог гэж сэтгэл хэлж байсан, архи уудаг хүмүүс ер нь тэгж л яриад байдаг юм. 2024.06.14-ний өдөр босоо тай уулзахад намайг зодчихсон гэж хэлж байсан. ер нь бол сагсуу зан ааштай, архи уучихаараа орилж хашигчаад байдаг юм, тэгээд би хамт архи уух дургүй байдаг юм... гэх мэдүүлэг /1-р хх-н 41 дүгээр тал/

-Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад гэртээ гар утсаа цэнэглээд хаан банкны виза картаа хажууд нь ил тавьчхаад унтаж байгаад өдөр 14 цагийн орчимд сэрсэн чинь манай гэрт байсан миний гар утас виза карт хоёр байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь хэн орж ирээд авчихсан юм бол гэж бодоод найз ын дугаараас өөрийнхөө гар утас руу залгаж үзсэн чинь ******* эгч миний гар утас болон виза картыг авчихсан байсан. Тэгээд би тэр өдөр ******* эгчийг та миний гар утас виза картыг авчраад өгчхөөрэй гэж хэлээд "" дэлгүүрийн арын гудамжинд ******* эгчийг ганцаараа сууж байхад нь очиж гар утас, виза картаа авсан. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Дөт дэлгүүр дотор ******* эгчийн нөхөр тай тааралдаад танай эхнэр ******* миний гар утас, виза карт хоёрыг аваад явчихлаа, би арай гэж гар утас, виза картаа олж авлаа гэж хэлэхэд , хочит *******тай хамт юм хум авчихсан явж байсан. Тэгсэн надад 0.5 литрийн 1 шил Хараа архи авч өгөөд, тэр архийг нь би гэрлүүгээ ороод ганцаараа уугаад сууж байхад, манай гэрт манай найз хочит , ******* эгч хоёр орж ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг дөнгөж хамт уугаад сууж байхад гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд ******* эгчийг хараад, чи хүний гар утас, виза карт хоёрыг хулгайлдаг хэн бэ? гэж хэлээд нүүр лүү нь шууд нэг удаа өшиглөсөн. Тэгээд нөгөөдөх нь ёооёоо ёооёоо гэж хэлээд, тэгсэн чинь эхнэр *******гаа чирээд аваад гараад явсан. Тэгээд би гэртээ найз тай хамт нөгөө архиа хувааж уугаад унтаад өгсөн. Тийм л зүйл болсон. Тэрнээс хойш би ******* эгч болон нартай тааралдаагүй..******* эгч тэр өдөр манай гэрт орж ирэхэд нүүр ам нь зүгээр байсан. Биедээ ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Харин Т.******* эгчийг нөхөр нь нүүр лүү нь өшиглөсний дараа харахад дээд уруул нь бага зэрэг бомбоогоод хавдчихсан байсан. Тухайн уруул амнаас нь бол цус гараагүй. Тэгээд чирээд аваад гарсан. ******* 2024 оны 06 дугаар сарын 14-нээс 15-нд шилжих шөнө намайг гэртээ ганцаараа шөнийн 00 цаг өнгөрч байх хугацаанд унтаж байхад ганцаараа согтуу орж ирчихээд, ******* өнгөрчихсөн байна, би айгаад гараад ирлээ, нэг хөлөө орноосоо унжуулчихаад ухаангүй шалдан хэвтээд байна, *******, д миний бие нэг л муу байгаад байна, түргэн дуудаач өгөөч гэж хэлэхэд нь, чадахгүй уурлаад гээд байна гэж хэлсэн гээд ******* надад хэлсэн. Тэгээд би тухайн үед нь унтаж байсан болохоор *******ыг гар гар, яв, яв гээд гэрээсээ хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 47-48 дугаар тал/,

-Гэрч Я.тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр талийгаач *******, , хөгжим Мөнхөө нарын хамт байж байсан. Бид нар тус өдөр 1 шил Хараа нэртэй 0.33 литрийн хэмжээтэй архи хувааж уусан, тухайн архинаас талийгаач ******* жоохон уусан. Улмаар бид нар тухайн 1 шил архиа ууж дуусаад хүнсний захын хажууд байдаг Хоёр хүү дэлгүүрийн урд талд байж байхад ирээд намайг талийгаачтай хардаад хэдэн удаа цохисон. Улмаар талийгаач *******г аваад яваад өгсөн. Тэр цагаас хойш би ******* болон нартай таараагүй. Тухайн өдөр бид нар архи ууж сууж байхад талийгаач бид нарт хандаж намайг зодсон гэж ярьж байсан. , хөгжим Мөнхөө бид гурав талийгаачтай маргалдаж муудсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар тал/

-Гэрч Х.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр талийгаач *******, , нарын хамт байж байсан. Бид нар тус өдөр 1 шил Хараа нэртэй 0.33 литрийн хэмжээтэй архи хувааж уусан, тухайн архинаас талийгаач ******* бага уусан. Улмаар бид нар тухайн 1 шил архиа ууж дуусаад хүнсний захын хажууд байдаг Хоёр хүү дэлгүүрийн урд талд байж байхад мангар ирээд гийлаа ахыг талийгаачтай гардаад ганц хоёр удаа цохих шиг болсон. Улмаар мангар талийгаач *******г дагуулаад яваад өгсөн. Тэр цагаас хойш би ******* болон нартай таараагүй. Тухайн өдөр бид нар архи ууж сууж байхад талийгаач бид нарт хандаж мангар намайг толгой /түрүүгүй/ зодсон гэж ярьж байсан. Тухайн үед талийгаачийн нүүр, ам хамраас цус гарсан байдалтай байсан. , /Я.тар/ бид гурав талийгаачтай маргалдаж муудсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 52 дугаар тал/,

-Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шиг санаж байна би орой 22 цагийн үед би Зүүнхараа-Политехникийн коллежийн хойд талд тай таарсан. Тэгсэн чинь намайг хараад сайн байна уу аниа хаа хүрч яваа юм гэсэн. Тэгэхээр нь би энэ зуур гэсэн чинь, та намайг авгайг харав уу би сая хөдөөнөөс орж ирлээ, ажил хийж байгаад гэсэн. Тэгээд бид хоёр, хоёр тийшээ салаад явсан. Тэгээд би тэр орчмоор гадуур явж байгаад орой 23 цаг өнгөрөөд 00 цагийн үед *******ийн гэрт нь ороход *******, нөхөр нь болох , талийгаач *******, Түнхэлийн гэх хоёр эмэгтэй, нэг нь жаахан 3-р ангийн бололтой эрэгтэй хүүхэдтэйгээ байсан. Тэгээд тэд нар бүгд согтуу архи уугаад сууж байсан. Тэгсэн чинь ******* намайг орсон чинь та хаа хүрч яваа юм бэ гэхээр нь, би энэ зуур, энэ зуур гэсэн. Тэгсэн чинь *******, Түнхэлээс манай хоёр найз ирчихсэн байгаа юмаа, бид нар ингээд архи ууцгааж байна гэсэн. Тэгэхэд талийгаач *******, *******ийн гэр дотор зүүн талынх нь орон дээр ганцаараа согтуу сууж байсан. Тэгээд намайг орсны дараа ******* надад архи хундаганд хийж өгсөн. Тэгсэн чинь талийгаач *******, *******ийг боль боль ******* эгч архи уудаггүй юм, надад өгчих, би авчихъя гээд миний хундагатай архийг аваад уучихсан юм. Тэгээд би тэдний гэрт ойролцоогоор 1 цаг орчим тэд нартай хамт суусан. Тэгэхэд тэд нар дуу дуулаад, гэртээ жижигхэн хөгжим тавьчихсан, гоос бусад нөгөө дөрвөн эмэгтэй нь босч бүжиглээд байсан. Тэгж бүжиглэж байгаад талийгаач ******* гарсан. Тэгсэн чинь араас нь ******* ганцаараа гарсан. Тэгээд гэрийнх гадна хүмүүс зодолдоод байгаа бололтой. дуу чимээ гарсан. Тэгсэн чинь ******* пиздаа алнаа гээд орилж хашгираад байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би гэрээс нь хүүе гаръя, наадуул чинь зодоон хийгээд байгаа юм уу гээд бостол талийгаач *******г, ******* заамдчихсан гэртээ оруулж ирсэн. Тэгээд би хартал талийгаач *******гийн доод уруул нь сэтэрчихсэн, амнаас нь цус гарчихсан, аман доторх шүд нь цус болчихсон байсан. Тэгээд би, *******ийг чи яагаад наадахаа зодоод байгаа юм бэ? болиоч ээ гэсэн чинь энэ пиздааг би алнаа гээд *******, талийгаач *******г барьж аваад гэдэс рүү нэг удаа өшиглөөд, дахиж барьж авч алгадаад, түлхэх үед нь талийгаач ******* толгойныхоо баруун талаар *******ийн гэрт байсан жижигхэн мөлхөө стинкийг өргөчихсөн. Тэгээд талийгаач ******* нэлээн манарчихсан босч ирээд толгойгоо сэгсрээд би юм харахгүй байна, миний толгой өвдөөд байна гэхэд нь ******* дахиж очиж барьж аваад үснээс нь зулгаагаад гэрийнхээ үүд рүүгээ татаж ойртуулаад гэр дотроо газар, толгойных баруун талаар 3 удаа мөргүүлсэн. Тэгсэн чинь нь ******* барьж аваад тэр хооронд нь би очиж талийгаач *******г босгоод одоо хурдан гараад зугтаа гэж хэлээд ******* гарах гээд хоёр алхтал ******* араас нь нөхрийгөө түлхээд намайг түлхээд араас нь гараад дахиад талийгаач *******г бариад авсан. Тэгээд гадаа харанхуйд ******* гартаа нэг түлээний мод барьчихсан талийгаач *******г нэг удаа цохиод унагаачихсан. Гадаа харанхуй байсан болохоор хаана нь цохисныг би хараагүй. Тэгээд би талийгаач *******г дөнгөж босготол ******* дахиж гүйж ирээд *******г түлхээд унагаачихсан. Тэгээд би г нь *******ийгээ бариад аваач ээ гэж хэлтэл *******, г янхан минь чамайг ална шүү гэсэн. Тэгээд ******* гэр лүүгээ гүйж ороод бор иштэй хутга бариад гараад ирсэн. Тэр үед нь би талийгаач *******г босгоод гэрийнх цаад талаар хашааны хаалганы онгорхой хэсгийг зааж өгөөд явуулсан. Тэгсэн *******, тойгоо хоорондоо эодолдоод ******* нь гоо зодоод байсан. Тэгэхээр нь би ойртоогүй. *******ийг хутгатай байсан болохоор нь би *******гийн араас нь гараад яасан. Тэгээд намайг хашаанаас нь дөнгөж гартал *******, нэг хашаанд хамт амьдардаг талийгаач *******гийн дүү болох ын гэрийнх нь хаалгыг очиж тогшсон. Тэгээд ******* пиздаануудаа, энэ лалрыгаа аваач ээ, авахгүй бол энэ пиздааг чинь ална шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гэр дотроос нэг эмэгтэй хүн хая, гадаа унтуул би авахгүй гэж дуугарсан. Тэгээд би гэрлүүгээ явсан. Тэр үед талийгаач ******* тэдний хашааны хойд хэсэгт нь үлдсэн..гэх мэдүүлэг /3-р хх-ийн 211-213 дугаар тал/

Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....Танил дүү *******гийн хамт 2024 оны 08 дугаар сарын 10-ны орчим Зүүнхараад гудамжинд таараад *******ийн гэр лүү нь хамт явсан. *******ийн гэрт 30 орчим насны залуу, 10 орчим насны 2 хүүхэд, тэгээд бид хэд л байсан. Өөр хүн байгаагүй. 0,5 литрийн Хараа архи бөөндөө хувааж ууцгаасан. Их хэмжээгээр согтоод байсан зүйл байгаагүй ээ. Хэрүүл маргаан бол болоогүй ээ. Бид нарыг явсны дараа болсон байж магадгүй.. Тухайн өдөр ******* // гэдэг хүн *******ийнд ирснийг мэдэхгүй. Тийм хүн ирээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 217 дугаар тал/

-Гэрч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Танил эгч Ц.*******ийн хамт 2024 оны 08 дугаар сарын 10-ны орчим Зүүнхараад гудамжинд таараад *******ийн гэр лүү нь хамт явсан. *******ийн гэрт хэрүүл маргаан бол болоогүй ээ. Бид нарыг явсны дараа болсон байж магадгүй. Сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр ******* гэдэг тийм хүн ирээгүй..” гэх мэдүүлэг /3-р хх-н 219 дүгээр тал/

-Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Би он, сар, өдрийг нь бол сайн санахгүй мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаач ******* нь нас барахаасаа 1 сарын өмнө шахуу манайхтай нэг хашаанд хамт байдаг байсан ынд талийгаач ******* нь ирчихсэн байсан. Тэр өдөр 15, 16 цагийн орчимд гадаа бороо ороод Дөрвөн бэрх дэлгүүрийн наад талд хашааны буланд Түнхэлээс ирсэн зүс таних гурван эмэгтэй, нэг жаахан охины хамт дөрвүүлээ бороонд норчихсон зогсож байхаар нь би тэд нарыг гэртээ авч ирээд цай уулгаад талх өгөөд нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи задлаад уугаад сууж байтал манайхтай нэг хашаанд хамт байсан , талийгаач *******тай хамт орж ирсэн. Тэгээд талийгаач *******, хоёр, Түнхэлээс ирсэн манайд байсан 2 хүнтэй хамт, бид хэд манайд архи уугаад сууж байтал талийгаач ******* манайхаас гэнэт гараад явчихсан байсан. Тэгсэн дараа нь гадаа хүн орилоод байхаар нь би гарсан чинь манайхтай нэг хашаанд хамт байдаг *******гийн дүү болох ын эхнэр орилж хашгирчихсан, *******гийн үс нь сэгсийчихсэн ын гэрийнх нь үүдэнд сууж байсан. Тэгсэн дүүгийнхээ амьдралд тус нэмэр болохгүй байж дандаа ингэж гай болох юм гэж хэлж байсан. Тэр үед ******* нэг бор өнгийн том цүнхтэй юм тэднийд оруулж тавих гэж байсан бололтой нөгөө цүнхтэй юмыг нь ын эхнэр гадаа шидээд, наадахаа аваад яв гэж хэлж байсан. Тэгсэн талийгаач *******, ыг дуудаад тэр цүнхтэй юмыг нь аваад хашаан дотор гэрийнхээ урд байрлах халгай руу шидсэн. Тэгээд би гэрлүүгээ сууж байтал , талийгаач ******* хоёр манайд дахиж орж ирээд, араас нь удалгүй *******гийн дүү болох нь орж ирсэн. Тэгээд , *******г манай гэрийн зүүн талын орон дээр сууж байхад нь та ёстой миний амьдралд гай болж ханахгүй юмаа, зүгээр явчхаач дээ гээд цамцнаас түлхсэн. Тэр үед ******* хөлөө жийгээд гарахгүй, чи эгчийгээ яагаад ингээд байдаг юм гэж хэлээд сууж байсан. Тэгсэн , манайд тойруулж байсан архийг хараад наадханаасаа явуулаач дээ гээд манай гэрийн зүүн талын орон дээр сууж байтал гаднаас ******* цагдаа, хөл эгчийн нөхөртэй хамт манайд орж ирээд *******г асуугаад манайхаас аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа *******гаас тэр цүнхтэй' хувцас хаана байна гэж асуухад нь *******, би цүнхтэй хувцас аваагүй, мэдэхгүй, юун цүнхтэй хувцас яриад байгаа юм гээд байсан. Тэгсэн манайхаас гараад гэрлүүгээ орсон. Тэр үед манай гэрийн гадна *******, *******гийн дүү , ын эхнэр , , би, бид нар байсан. Тэгээд *******г тэр цүнхтэй юмаа зааж өгөхгүй байсан болохоор нь би заагаад өгчихсөн юм. Тэгсэн чинь тэр цүнхтэй юмыг эгчийн нөхөр нь онгойлгож үзчихээд доторх юмнууд нь хаа байна гээд *******гаас асуусан чинь ******* танай авгай чинь надад 20 000 төгрөгийн өртэй, мөнгөө өгөөрэй гээд байсан. Тэгээд тэр эгчийн нөхөр нь тэр цүнхтэй юмыг нь аваад, ******* цагдаатай хамт яваад өгсөн. Тэгээд би . . ******* бид нар буцаад манай гэрт ороод ууж байсан чинь манай хажуу айлын ын охин , гийн банди , эгчийн банди нар орж ирээд бид нараас тамхи асуугаад гараад явсан. Тэгэхдээ манайд байсан Түнхэлийн нэг хэлгүй эмэгтэйн жижигхэн хөгжим /спикер/-ыг хусаад аваад явчихсан байсан. Тэгэхээр нь би тэрийг дараа нь мэдээд эгч рүү утсаар залгаад дуудсан юм. Тэгсэн чинь эгч манайд орж ирээд, та нар хөгжим авсан гээд хүүхэд хардаад байна уу гээд хэрүүл маргаан хийх гэж орж ирсэн. Тэгээд эгч цагдаа руу залгаад утсаар яриад байсан. эгчийг манай гэрт орж ирэхэд манай гэрт Түнхэлээс ирсэн 3 эмэгтэй нэг хүүхэдтэй, , *******, бид нар байсан. Тэр орой манай гэрт ямар ч хэрүүл маргаан зодоон цохион болоогүй.....” гэх мэдүүлэг /3-р хх- ийн 221-222 дугаар тал/,

-Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн өдрийн он, сар, өдрийг нь бол сайн санахгүй байна. Тухайн өдөр манай гэрт болон *******ийн гэрт ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. Манай хадам эгч болох ******* нь нас барахаасаа өмнө дөнгөж хүүхдийн баярын дараахан ирсэн санагдаж байна. Өөрөөр хэлбэл 2024 оны 06 сарын эхээр ирсэн санагдаж байна. Би тэр өдөр тэртээ хоолоо хийчхээд нөхөр ыг нэг хашаанд хамт байдаг манай урд талын айл болох *******ийн гэр лүү нь орчихоор нь араас нь нөхрийгөө авах гээд орсон. Тухайн үед манай нөхөр жаахан архи уучихсан халамцуу байсан болохоор нь тэгсэн. Тэгэхэд *******ийн гэрт нь ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тэдний гэрт огт танихгүй 3 эмэгтэй хүн, 1 хүүхэдтэй хамт ирчихсэн байсан. Мөн дээр нь нэмээд *******ийн гэрт нь *******, *******, талийгаач *******, манай нөхөр нар намайг ороход байсан. Тэгээд тэд нар 0.5 литрийн 1 шил Хараа нэртэй архийг тойруулаад уугаад сууж байсан. Тэгээд би удалгүй нөхрийгөө аваад гарах гэтэл гаднаас харуй бүрэнхий үед ******* гэдэг цагдаа, нэг эрэгтэй хүнтэй хамт ирээд талийгаач ******* эгчээс тэр чимдаантай хувцас нь хаана байна гэж асуугаад, талийгаач ******* эгч тэрийг нь *******ийн гэрийнх урд талд өндөр ургачихсан байсан халгай, зэрлэгэн дотроос гаргаж ирж өгсөн. Тэгээд ******* цагдаа, тэр хүнтэй хамт яваад өгсөн. Тэгээд би нөхөр ыг эгч *******гийн хамт аваад гэр лүүгээ ороод ******* эгчид хоол хийж өгөөд ******* эгч манайд 2 аяга хоол идчихээд намайг гаргаад өг гэхээр нь би гэрийнхээ ард талын зам хөндлөн гаргаж өгөөд ******* эгч зүүн тийшээ явлаа гээд яваад өгсөн. Тэгээд би буцаж гэртээ орж ирээд нөхөртэйгөө хамт унтаад өгсөн. Тухайн өдөр *******ийн гэрт нь ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион огт болоогүй ээ. Би тэр өдөр орой 20, 21 цагийн орчимд л орсон. Ямар ч байсан нар жаргачихсан харанхуй болох гэж байсан. Гадаа харуй бүрэнхий болж байсан. Ямар ч байсан *******, талийгаач ******* эгч хоёр бага зэргийн хэмжээний согтолттой байсан. Харин гэрт нь байсан хүмүүсийг би нээх анзаарч хараагүй ээ. Талийгаач ******* эгч манай гэрт орж ирээд, миний өөдөөс харж суугаад 2 аяга хоол идсэн. Тэгэхэд нь би харахад дээд талын уруул нь хавдчихсан байсан. Тэгээд би ******* эгчээс наад уруулаа яачихсан юм гэж асуухад, намайг цохьчихсон юм гэж хэлж байсан Тэгээд би нээх тоогоогүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 226-227 дугаар тал/

-Гэрч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн......Би тухайн өдрийн он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2024 оны 05 дугаар сарын сүүлээр ******* гэдэг айлд очсон. Очсон шалтгаан нь тухайн өдөр, орой 19 цагийн орчимд "Олимп" цэцэрлэгийн хажуу талын айлд хулгай орж эд зүйл алдагдсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход тухайн айлын байшингийн цонхийг хагалж хүн ороод чимдаантай хувцсыг нь цонхоор нь аваад гарчихсан байдалтай байсан. Тухайн айлын байшингийн цонхоор орсон хүнийг хөл надад *******г орж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******г хайгаад төрсөн дүүгийнх нь болох ын гэрт нь очсон. Тэгээд *******тай уулзаад тэр чимдаантай хувцас хаана байна гэж асуухад ******* надад тэнд байгаа гээд *******ийн гэрийнх нь хашаан дотор урд талд нь өндөр өндөр ургасан халгай, зэрлэгэн дотор нуучихсан байсан. Тэгээд би тухайн үед *******гаас чи яагаад энэ чимдаантай хувцсыг нь авсан юм бэ гэж асуухад хөл намайг дарамтлаад архи авахуулаад уугаад байдаг болохоор нь би хорлох гээд чимдаантай хувцсыг нь аваад нуучихсан юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нь хөл гийн нөхөрт нь тэр ягаан өнгөтэй чимдаантай хувцсыг нь аваад өгөөд явуулж байсан. Тийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 229 дүгээр тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр № 81/24 тоот “...Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаггүй учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй байна..”  гэх дүгнэлт  /1-р хх-н 55 дугаар тал/

-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн № 33 тоот “....Талийгаач Т.*******гийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн хацар, эрүүний доод хэсэг, эрүүний баруун тал, баруун мөрний дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, баруун гарын тохой хэсэг, баруун хөлийн өвдөгний үенд, зүүн хөлийн шилбэний дотор хэсэгт зулгаралт, толгойн хуйхны дотор гадаргуу, хамрын үзүүр, дээд доод уруул, уруул дотор хэсэг, баруун гарын шууны гадна хэсэг, зүүн гарын бугалга, 2 гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дээд доод урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх баруун чамархай хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач Т.*******гийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Т.******* нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 20 минутын өмнө хэдийд нас барсанг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Т.******* нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...”  гэх дүгнэлт  /1-р хх-н 58-60 дугаар тал/

-Шинжээчийн дүгнэлт 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр № 3703 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Т.******* 39 настай, эмэгтэй гэж хаягласан цуснаас 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 0,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-н 71-72 дугаар тал/

-Шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 3704 тоот “...Амь хохирогч Т.*******гийн гэх цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна..” гэх дүгнэлт / 1-р хх-н 74 дүгээр тал/

-Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 1078 тоот “....Цогцост хийсэн шүүх эмнэлгийн № 33 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч Т.*******гийн цогцост учирсан баруун гарын шууны гадна хэсэг, зүүн гарын бугалга, 2 гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, духны зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтэл байна. Харин тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн хацар, эрүүний доод хэсэг, эрүүний баруун тал, баруун мөрний дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, баруун гарын тохой хэсэг, баруун хөлийн өвдөгний үенд, зүүн хөлийн шилбэний дотор хэсэгт зулгаралт, толгойн хуйхны дотор гадаргуу, хамрын үзүүр, дээд доод уруул, уруул дотор хэсэг, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн тархинд үүссэн цусан хураа нь тархийг дарах хүртэл хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба тархинд үүссэн цусан хураа нь нас барахаас өмнө 24-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Нас барсан хугацааг анх цогцосны гадна үзлэг хийсэн эмч тогтооно. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэх дүгнэлт  /1-р хх-н 234-238 дугаар тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 06-11 дүгээр тал/

-Саарал өнгийн цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1-р хх-н 12-14 дүгээр тал/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 61-68 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар  тогтоогдсон байна. 

4.Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу, хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг явуулсан байна.

 Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч У.гийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 13 жилийн хорих ял оногдуулж, түүнийг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

5.Шүүгдэгч түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэрч *******аас согтуу байхад нь мэдүүлэг авсан, гэрчүүдийн  мэдүүлэг зөрүүтэй,  хохирогчийг өөр хүн зодсон байдлыг шалгаагүй,  өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй, хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хэрэгт авагдсан бусад баримтаар шүүгдэгчийн гэм буруутайд үндэслэл бүхий эргэлзээ тогтоогдсон байхад шүүх анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэсэн  гэж маргасан байна.

Тухайлбал “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа гэрч Б.*******аас согтуу байхад нь мэдүүлэг авсан учраас уг мэдүүлэг хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримт юм, мөн амь хохирогчийг тухайн өдөр өөр хүн зодсон байдаг, түүнийг шалгуулах шаардлагатай....” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Учир нь: “...Амь хохирогчийг ******* гэх эмэгтэй зодсон” талаар гэрч Б.******* мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг тухайн өдөр нэг цаг хугацаанд хамт байсан гэрч Ц.*******, Т.*******, Б.*******, Д.*******, М.******* нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн, тухайн үйл баримтын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаан шалгах шаардлагагүй. 

Мөн гэрч Б.******* нь тухайн өдөр өөрийн үзэж харсан зүйлсийн талаар мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас зөрүүтэй зүйл байхгүй, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байхад мэдүүлэг авсан болох нь тогтоогдоогүй байна.

6. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлж өгнө үү гэх, түүний өмгөөлөгчийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                Б.ЭРДЭНЭХИШИГ