| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/04422/И |
| Дугаар | 192/ШШ2025/09044 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/09044
| 2025 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 192/ШШ2025/09044 | Улаанбаатар хот |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********дүүрэг, ********** дугаар хороо,****** байрлах, “*******” СӨХ /РД:****/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** дүүрэг, ***** дугаар хороо, ****** дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах “*******” ХХК /РД:*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, *****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“******” СӨХ нь 2023 онд үүсгэн байгуулагдаж, ********* дүүргийн **** дугаар хороонд байрлах “******” хотхоны ****,*******,****,*** дугаар байруудын сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
“***” хотхоны ***** дугаар байрны **** орцны дээврийн давхрын ***** тоот өрөө нь сэнсний зориулалттай, барилгын дэд бүтцийн байгууламжууд байрших техникийн өрөө бөгөөд барилгын зураг төсөлд тус өрөөг сэнсний зориулалттай байхаар тусгасан юм.
Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэж заасан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар “Г******” хотхоны 1**********ы дээврийн давхрын 0 тоот өрөө нь орон сууцны өмчлөлийн дундын эд хөрөнгөд хамаарч байна.
Гэтэл тухайн өрөөнд хариуцагч “*********” ХХК нь биднийг нэвтрүүлэхгүй, хаалгыг цоожилж, агуулахын зориулалтаар ашиглан, хууль бусаар эзэмшиж байна.
Иймд “**********” хотхоны ** дугаар байрны ******ээр орцны дээврийн давхрын * тоот өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “************ ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “****” хотхоны ****** дугаар байрны * дүгээр орцны дээврийн давхрын *тоот өрөөг манай компани хэзээ ч эзэмшиж, ашиглаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтыг өгсөн байна. Үүнд: фото зураг /хх-6/, техникийн давхрын байгуулалтын зураг /хх-7/ зэрэг болно.
4. Хариуцагч талаас нотлох баримт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* СӨХ нь хариуцагч “****” ХХК-д холбогдуулан “***” хотхоны **** дугаар байрны *** дүгээр орцны дээврийн давхрын *тоот өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...манай СӨХ-ны хариуцан ажилладаг “*****” хотхоны 178 дугаар байрны *** дүгээр орцны дээврийн давхрын * тоот өрөө нь орон сууцны өмчлөлийн дундын эд хөрөнгөд хамаардаг бөгөөд тус өрөөг хариуцагч компани хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч “******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ ... “******” хотхоны ******* дугаар байрны ********үгээр орцны дээврийн давхрын *тоот өрөөг манай компани хэзээ ч эзэмшиж, ашиглаж байгаагүй гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу тодорхойлсон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхгүй байх нь энэхүү шаардах эрхийн урьдчилсан нөхцөл юм.
4.1 Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* СӨХ нь маргааны зүйл болох “******” хотхоны 178 дугаар байрны ******* дээврийн давхрын* тоот өрөөний өмчлөгч мөн гэх байдал тогтоогдохгүй байна.
4.2 Хариуцагч “******” ХХК нь “***** хотхоны ****дугаар байрны *р орцны дээврийн давхрын 0 тоот өрөөг эзэмшиж, ашиглаж байгаа гэх байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй.
5. Иймд нэхэмжлэгч “***** СӨХ-ны гаргасан “*******” хотхоны *дугаар байрны * дүгээр орцны дээврийн давхрын* тоот өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзэв.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “********” СӨХ-ны хариуцагч ****** ХХК-д холбогдуулан гаргасан “*****” хотхоны ****** дугаар байрны ******дүгээр орцны дээврийн давхрын * тоот өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *” СӨХ-ны**** хариуцагч “******” ХХК-д холбогдуулан гаргасан “*****” хотхоны ******** дугаар байрны * дүгээр орцны дээврийн давхрын *тоот өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА